Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00605

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 25 210/МА2024/00605

 

 

 

******* ******* ******* *******, *******.*******-******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч *******.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, *******.*******-******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* *******-д холбогдох,

*******аатгалын гэрээний үүрэгт 15,611,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТО*******ОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.*******-******* 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* ******* ******* *******-аас 30,000,000 төгрөг зээлж, улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо Ж-15 маркийн тээврийн хэрэгслийг .*******арханбаяраас худалдаж авсан.

1.2. ******* ******* ******* нь .*******арханбаярын байгуулсан тээврийн хэрэгслийн *******ын гэрээ 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17:02 цагаас 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17:02 цаг хүртэл хүчинтэй, шинээр *******ын гэрээ хийх шаардлагагүй, *******ын төлбөрийг төлсөн учир дахин төлөх шаардлагагүй гэж хэлсэн. Тус стандарт нөхцөл бүхий гэрээг даатгуулагчид тайлбарлаагүй.

1.3. *******.*******-******* 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******орноговь аймгийн Сайншанд суманд Хамрын хийд рүү явах замд хүчтэй шороон шуурганд орж *******ын тохиолдол бий болсон ба ******* ******* *******-аас ирж үзлэг хийсэн. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүлд үнэлгээ *******-аас хохирлын үнэлгээг 14,747,000 төгрөгөөр гаргасан. Үнэлгээ хийлгэхэд 864,000 төгрөг төлсөн.

1.4. Гэтэл ******* ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03/12-808 тоот албан бичгээр *******ын хураамж төлөөгүй тул нөхөн төлбөр олгох үүрэг үүсээгүй гэсэн хариу өгсөн. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 9/2831 дугаар албан бичгээр ******* ******* *******-аас *******ын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн.

******* ******* ******* нь нэг өдөр хийгдсэн албан журмын *******ын гэрээний хураамж төлөгдсөн байхад тээврийн хэрэгслийн *******ын хураамж төлөгдсөн эсэхийг шалгаагүй, гэрээний үүргээ шаардаж *******ын хураамжаа аваагүй намайг хохироосон. *******аатгалын хураамж төлөгдсөн гэж ойлгоогүй байсан бол өнөөдөр эд хөрөнгөөрөө хохирохгүй байсан.

Иймд ******* ******* *******-ийн нөхөн төлбөр олгохгүй гэсэн шийдвэр үндэслэлгүй тул *******аатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж, хохирлын нөхөн төлбөр 15,611,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 222060822240 дугаар Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй *******ын гэрээгээр УАЕ улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо Ж-15 маркийн тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай даатгуулсан, *******ын баталгаа бичигдсэн.

2.2. *******.*******-*******эс *******ын гэрээнд заасан хураамжийг зохих хувь, хэмжээгээр төлөөгүй буюу *******ын гэрээнд заасан эрсдэлийн хамгаалалт үйлчилж эхлээгүй байхад тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тул даатгагч ******* ******* *******-д гэрээний дагуу нөхөн төлбөр олгох үүрэг үүсээгүй байна. *******аатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т *******ын гэрээ байгуулсан боловч даатгуулагч *******ын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад *******ын тохиолдол үүссэн, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт *******аатгуулагч *******ын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад *******ын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй байна.

Иймд хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* *******-д холбогдох, *******ын нөхөн төлбөр 15,611,000 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* *******, *******.*******-******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******.*******-******* /******* ******* ******* *******/-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12 дугаарт ... *******аатгалын гэрээний нөхөн олговор шаардаж байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлнэ гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс *******ын нөхөн төлбөр төлсөн тухай баримтыг .*******арханбаяраас авах боломжгүй байх тул шүүхийн журмаар ******* ******* XXK-аас гаргуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж, хариуцагчид илтэд давуу байдал олгож, хуульд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. *******авж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Сайн дурын даатгуулагч нь өмчлөгч солигдсоноос үл хамааран тухайн тээврийн хэрэгслээ салбар дээр очин дахин даатгуулах талаар лавлагаа авсан, нэхэмжлэл гаргасан зүйл байдаггүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь дээрх үйл баримттай холбоотой бүхий л баримт бичгийн үндсэн дээр хураамж төлөгдөөгүй гэж үзсэн.

Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт *******аатгуулагч *******ын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад *******ын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. *******авж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, *******.*******-******* нар нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан *******ын гэрээний үүрэгт 15,611,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нар нь тээврийн хэрэгслийн *******ын гэрээний хураамжийг өмнөх даатгуулагч .*******арханбаяр төлсөн гэж тайлбарласныг хариуцагч нь гэрээний дагуу хураамж төлөгдөөгүй гэж маргажээ.

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тээврийн хэрэгсэл худалдсан этгээд болох .*******арханбаярыг гэрчээр оролцуулах, мөн .*******арханбаяр жолоочийн хариуцлагын *******ын хураамж төлсөнтэй холбоотой баримтыг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/21250 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ гэрч оролцуулах хүсэлтийг хангаж, харин хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэн, хэзээ, хаана төлсөн, уг баримтаар юуг нотлох, хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох, шүүхийн журмаар бүрдүүлэх болсон шалтгаан нөхцөл зэрэг нь хүсэлтэд тодорхой байх шаардлага хангагдаагүй гэх үндэслэлээр хангахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч хүсэлтийн үндэслэлээ ...Жолоочийн хариуцлагын *******ын хураамж 98,000 төгрөг төлсөн, тээврийн хэрэгслийн *******ын хураамж 715,000 төгрөгийг төлөөгүй гээд байгаа. .*******арханбаяр төлсөн он, сараа санахгүй байгаа болохоор энэ баримтыг гаргаад ирэх юм бол тээврийн хэрэгслийн ******* төлсөн огноогоор шүүгээд гаргаад ирнэ... гэж тайлбарласан байна.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр мөн хуулийн 38.6 дахь хэсэгт зохицуулсан.

*******ээрх нэхэмжлэгч талын хүсэлт нь түүний шаардлагын үндэслэлтэй холбоотой, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх үндэслэлд хамаарч байх ба шүүх хүсэлтийг хангаагүй атлаа нэхэмжлэгч *******ын хураамж төлсөн болохыг хөдөлбөргүй тогтоох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж заасантай нийцээгүй байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

3.3. Үүнээс гадна гэрч .*******арханбаяртай холбогдох боломжгүй үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байх ба шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар гэрчид шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагааг хэрхэн хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

4. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг зөрчлийг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ *******.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИ******* Э.ЭНЭИШ

 

*******.ЗОЛЗАЯА