Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/06195/И |
Дугаар | 4639 |
Огноо | 2016-07-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 4639
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар талбай 1, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37/б-36 тоотод оршин суух, Боржин овогт Зулын Солонго /РД:УО81112803/-д холбогдох,
121,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Солонго нь “Монголын цахилгаан холбоо” ХК-тай WL0008216 тоот гэрээ байгуулж 90150514 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тооцоогоор 81,000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Төлбөрийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө сайн дураарай төлөөгүй. Иймд З.Солонгоос үйлчилгээний хөлс 81,000 төгрөг алданги 40,500 төгрөг нийт 121,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Солонго нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжилсэн 121,500 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч З.Солонгоос 121,500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжилсэн 121,500 төгрөгийг хариуцагч З.Солонго 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 4,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 2,275 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжилсэн 121,500 төгрөгийг хариуцагч З.Солонго 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч З.Солонгоос 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА