Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00606

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 25 210/МА2024/00606

 

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч *******.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/05488 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК-холбогдох

21,140,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхорол, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТО*******ОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талууд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч байгууллагын хэрэглэгчдэд зориулсан динамик вэб хуудсыг хийхээр тохирсон. ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д гэрээт ажлын төлбөр болох 6,000,000 төгрөг, мөн ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалын зардал 10,889,458 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сард багтааж 4 удаагийн гүйлгээгээр Хаан банк ХХК дахь хариуцагчийн ******* тоот болон түүний өгсөн ******* тоот дансуудад шилжүүлсэн.

1.2. Гэтэл хариуцагч нь элдэв янзын шалтаг шалтгаан тоочиж одоо болтол гэрээт ажлыг огт хийгээгүй тул ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 16,889,458 төгрөг, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хугацаанд гүйцэтгээгүй тул хуульд заасны дагуу бидэнд учирсан бодит хохирол 4,250,690 төгрөг, нийт 21,140,148 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Захиалсан вэб хуудсыг гэрээний дагуу ашиглалтад оруулсан бол нэхэмжлэгч компани нь ашиг хийж зээл болон бусад зардлаа төлөх ихээхэн боломжтой байсан ба уг хохирлыг бодитоор тооцох боломжгүй тул 2020 оны 11 дүгээр сард Голомт банк ХХК-аас сарын 1.4 хувийн хүүтэй авсан зээлийн хүүний төлбөрт нийт 4,250,690 төгрөг төлснийг бодит хохиролд тооцсон. Хариуцагч компанид мөнгийг шилжүүлээгүй зээлээ төлсөн бол бид энэ хүүгийн төлбөрийг төлөхгүй байх байсан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/02 тоот ажил гүйцэтгэх гэрээг ******* ******* ХХК-тай байгуулсан. Уг гэрээнд манай компани нь уг компанийн хэрэглэгчдэд зориулсан динамик вэб хуудсыг хийж гүйцэтгэх, ******* ******* ХХК нь гэрээнд заасан ажлын хөлс 6,000,000 төгрөг, бусад нэмэлт зардлыг хариуцахаар тусгасан.

2.2. Нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т заасан урьдчилгаа төлбөр ажлын хөлсний 70% болох 4,200,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор шилжүүлэх байсан ч 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,200,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөг төлсөн.

Харин системийн төлбөр 3,300 ам.доллар (тухайн үеийн ханшаар 9,411,600 төгрөг)-ыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Хаан банк ХХК дахь ******* тоот дансны эзэмшигч нь ******* ******* ХХК-ийн айти инженер Батдорж овогтой Гансүх ба нэхэмжлэгч өөрийн ажилтандаа өгсөн шилжүүлгийг илт мушгин тайлбарлаж, шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж байна.

2.3. Ийнхүү вэб хуудас бүтээх, хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд хөл хорио тогтоож, биднээс үл хамаарах шалтгаанаар үйл ажиллагаа хойшилсон. Улмаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгагдсан. Гамшгийн тухай хуульд заасны дагуу манай компани гүйцэтгэх захирлаас баталсан ажлын тусгай горимд шилжиж ажиллаж байсан.

2.4. 2021 оны 07 дугаар сард ******* ******* ХХК-ийн айти инженер Б.Гансүх манай компани дээр ирж, вэб сайтын хөгжүүлэлтийг турших, нэмэлт өөрчлөлт, засвар шинэчлэлтийн талаар ярилцаж, гэрээний 6.1-д заасан кюпэй (QРАҮ) буюу төлбөрийн системд холбох асуудлын хүрээнд захиалагч нь банктай гэрээ байгуулж, улмаар холбогдох мэдээллийг бидэнд яаралтай өгөхөөр тохиролцсон хэдий ч уг мэдээллийг уг уулзалтаас хойш 3 сарын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цахим хаягаар илгээсэн. Бидний зүгээс вэб сайтын ажлыг хүлээлгэн өгч, нэмэлт өөрчлөлтүүд, засвар шинэчлэлийн ажлыг шалгуулахаар удаа дараа холбогдсон боловч айти инженер Б.Гансүх буюу хариуцсан ажилтан өөрчлөгдсөн гэх шалтгаанаар удааширсан.

Ингээд бэлэн болсон вэб хуудсыг хэрэглэгчдэд нээлттэй байдлаар харуулах сүүлийн үе шат буюу ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д вэб хуудасны хостинг үйлчилгээ, домайн нэрний үйлчилгээний сервесүүдийг холбон вэб сайтыг бүрэн ажиллагаанд оруулахын тулд сар бүр тодорхой хэмжээний хураамж төлөх ёстой тул бид Оросын Холбооны Улсад байрлах ОТ соmmerсе буюу Хятадын Таоbао системийн холболт, интеграцыг хийдэг байгууллагаас нэхэмжлэх, төлбөр төлөх линкүүдийг авсан боловч Оросын Холбооны Улс болон Украйн Улсын хоорондын дайны нөхцөл байдал, Европын холбооноос авсан эдийн засгийн хязгаарлалтын арга хэмжээний хүрээнд Оросын Холбооны Улс руу рублийн гүйлгээ хийгдэхгүй, Маsterсагd, Visa болон бусад төлбөрийн хэрэгслүүд ажиллахгүй болсон учир вэб сайтыг олон нийтэд харагдах боломжтой байдлаар харуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар удаа дараа ******* ******* ХХК-ийн айти инженер (88037336, 99787857 дугаар)-т мэдэгдэж байсан, талуудын хэн алины хүсэл зоригоос гадуурх уг нөхцөл байдлын талаар мэдэж байсан тул бид хэн алинаасаа аливаа үүрэг шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2.5. Бид гэрээний 6.1-т заасан вэб хуудас бүтээх ажлыг үндсэндээ бүрэн дуусгаж, хөгжүүлэлтийн хэсэгт захиалагч байгууллагын санал хүсэлтийг авахаар 2022 оны эхээр ******* ******* ХХК-ийн айти инженер Билгүүний 99787857 дугаарт холбогдоход хөдөө байна, эргээд холбогдъё, ачаа бараа буулгаж байна, завгүй байна, ирэх 7 хоногт уулзъя гэх мэтээр шалтаг тоочиж, гэрээгээр хүлээсэн хамтран ажиллах үүргээ биелүүлэхгүй байсан тул бид ажлын хөлснөөс тодорхой хэсгийг авахаар нэхэмжлэх илгээсэн ба тус компани 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2,277,858 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Тус компанийн айти инженер дахин солигдож, *******.*******авааням гэх хүнтэй холбогдох болсон ба 2022 оны 09 дүгээр сарын эхээр захиалагч талаас source code буюу вэб сайтын программын эх кодыг авъя гэсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15:26 цагт нэхэмжлэгч талаас мессежээр илгээсэн . цахим хаягт холбогдох бүхий л мэдээллийг илгээж, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн болно.

2.6. Ийнхүү хамтарч ажиллах хугацаанд ******* ******* ХХК-ийг төлөөлсөн айти инженерүүд удаа дараа солигдсон, бидний бүтээсэн вэб хуудаст оруулах шаардлагатай мэдээ, мэдүүллүүдийг хугацаа хожимдуулж өгсөн, кюпэй буюу төлбөрийн системд холбогдох мэдээллийг мөн хожимдуулж өгсөн нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасанд хамаарахаас гадна бид үүргээ хожимдуулж гүйцэтгэсэн нь давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тул хүндэтгэн үзэх нөхцөлд хамаарна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохиролтой холбогдуулан ******* ******* ХХК болон Голомт банк ХХК-ийн хоорондын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг хавсарган өгсөн байх бөгөөд чухам ямар аргаар тооцож 4,250,690 төгрөгийг нэхэмжилж буй нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн тус компанийн хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан зээл талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй огт холбоогүй атал ийнхүү хамааруулж, өөрт учирсан хохирол хэмээн тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Манай компани тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу вэб хуудас бүтээх ажлыг бүрэн гүйцэтгэж, тус вэб хуудас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ашиглагдаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 4,250,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16,889,458 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 264,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,961 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/02 тоот ажил гүйцэтгэх гэрээг цар тахлын үед захиалагч харилцагчтай ажиллах нөхцлөөр 28 хоногийн хугацаатай динамик вэб хуудас хийж гүйцэтгэж ажиллагаанд оруулах, нэхэмжлэгч түүний ажлын хөлс 6,000,000 төгрөг, ажлын хэрэгцээнд 3000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 9,411,600 төгрөгийг төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу нийт 12,611,600 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь утсаа авахаа больж, оршин суух газраа өөрчилж, харилцаагаа салгаж 1 жил 7 cap болсны дараа бид сурвалжилж байж 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хаягийг нь тогтоож, гэрээний хугацаа дууссан гэдгийг мэдэгдэж тодорхой 1 сарын хугацаа өгч, үлдэгдэл төлбөр 2,277,858 төгрөгийг шилжүүлж 100% төлбөр хийсэн.

4.2. Гэтэл дахиж холбогдох боломжгүй болсон, холбогдохоороо элдэв янзын шалтаг шалтгаан тооцдог болсон тул 2022 оны 08 дугаар сард төлбөрөө буцааж авах санал тавьж хариу өгөөгүй тул шүүхэд 2022 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Үүнийг мэдмэгц ажлын шаардлага хангахгүй нээгдэхгүй сайтыг явуулж төлбөрийг буцааж өгөхгүй байх шалтгааныг хийж эхэлсэн болно. Ийм тодорхой нөхцөл байдал бодитоор үүссэн байхад "Ажил гүйцэтгэгч тал гэрээний 1.1-д заасан ажлыг хийхээс өмнө захиалагч тал гэрээг цуцалсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна" гэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК-аас Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлан 14,889,458 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. *******авж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлаа огт гүйцэтгээгүй гэж гэрээнээс татгалзаж өгсөн мөнгөө буцаан авах талаар маргадаг. Нэгэнт хэрэгжиж дууссан гэрээ учир одоо гэрээнээс татгалзах боломжгүй. Анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас гэрээг цуцлах талаар санал гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэрээ хэрэгжиж дууссан. Ажлын үр дүнгээ хүлээлгэж өгсөн болох нь нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч *******.*******авааням болон хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Б.Чандманьбаатарын гар утсанд хийсэн үзлэг, бусад нотлох баримтаар нотлогддог. 3,300 ам.доллараар үнэлэгдэх системээ нэхэмжлэгч тал хүлээж авсан атлаа одоо тухайн системийн мөнгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Мөн хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээн авбал зохих ажлын хөлсөө бүрэн гүйцэт аваагүй нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нотлогдоно. Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо тухайн төлөөгүй мөнгөн дүнгээ хасаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх ******* ******* ХХК-аас 4,250,690 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит хохиролд 4,250,690 төгрөгийг нэхэмжлэхдээ Голомт банк ХХК-аас автомашин худалдан авах зорилгоор байгуулсан зээлийн гэрээг гаргаж, уг гэрээний дагуу төлсөн төлбөрийг хохирол гэж үзэн хариуцагчаас шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх тус хэсгийг ханган шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-д заасан захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих дүнгийн 1%-тай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэх заалтыг баримталсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байхаас гадна алдангийн хэмжээг тооцохдоо системийн төлбөрийг оролцуулсан хэмжээгээр шаардаж буй нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ******* ******* ХХК-аас 4,250,690 гаргуулж ******* ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. *******авж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрээний 7.1-т зааснаар 1% алданги төлөхгүй хэдий ч талууд тэгш байх, гэрээ шударга ёсны зарчимд нийцэх ёстой гэх байдлаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн ажил нь 28 хоногт хийж гүйцэтгэх боломжтой байхад хариуцагч тал цар тахал болон улс хоорондын дайн гэх мэт шалтгаанаар ажлаа хийж гүйцэтгэхгүй байсаар 1 жил 7 сарын хугацаанд ор сураггүй алга болсон тул эрэн сурвалжлах ажиллагаа явуулж оршин суух хаягийг нь олсон. Гэтэл энэ талаар хариуцагч тал нь байнга харилцаа холбоотой байсан мэтээр шүүхэд тайбарлаж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн тухайн сайт нь одоогийн байдлаар ажиллах боломжгүй байгаа. Гэтэл гэрээнд ажлыг тогтоосон хугацаанд биечлэн хүлээлгэн өгч акт бичих ёстой гэж заасан. Алдангийн хувьд шүүх хууль ёсны дагуу тооцож зөв гаргасан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. *******авж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны үр дагаварт 21,140,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ******* ХХК нь нэхэмжлэгч компанийн хэрэглэгчдэд зориулсан динамик вэб хуудсыг хийх, ******* ******* ХХК нь гэрээнд заасан ажлын хөлс 6,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсоныг шүүх зөв тогтоосон байна.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч гэрээнд заасан ажлаа огт хийгээгүй учир ажлын хөлс болон ажлын зардлыг буцаан гаргуулж, хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэж тус тус тайлбарласан.

Гүйцэтгэгчээс ажлын үр дүнг захиалагчид шилжүүлсэн эсэх, мөн ажлын үр дүн доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.

4.1. Гэрч *******.*******аваанямын мэдүүлэгт ...******* ******* ХХК хүсэлт тавьсны дагуу вэб хуудсыг шалгаж үзсэн. Эхний байдлаар программ нь ажиллаагүй учир кодонд дүн шинжилгээ хийж үзсэн. Программ хангамжийн хувьд нууцлалын бодлого хангаагүй, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг хангаагүй, маш хуучны код ашигласан байсан, гадны компанийн бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлээд хийсэн байсан нь анзаарагдсан ... динамик вэб хуудас одоо ашиглагдаагүй гэж тусгагдсан ба хариуцагч тал гэрч *******.*******аваанямд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр кодын эхийг шилжүүлж өгснөөр ажлаа дуусгасан гэж тайлбарлажээ.

4.2. Гэрээний зүйл болох захиалагч байгууллагын хэрэглэгчдэд зориулсан динамик вэб хуудас хийх ажил-ын хүрээнд гэрээний 6.1-д нэрлэн заасан программын болон дизайны ажлууд, админ удирдлагын хэсэг, мэдээлэл оруулах засах хасах модуль, зураг, зурган мэдээлэл, зургийн сан, видео мэдээлэл байрших боломж, сошиал сувгуудтай холбох линк, бараа бүтээгдэхүүний каталоги үүсгэх боломж, сагсанд хийх боломж, Qpay төлбөрийн систем холбох, хостинг үйлчилгээ, домайн нэрний үйлчилгээний сервесүүдийг холбон вэб сайтыг бүрэн ажиллагаанд оруулах, сервер дээрх тохиргоог хийх ажлууд тус тус ямар хэмжээнд хийгдсэн нь тодорхойгүй, ажлын үр дүн бодитоор тогтоогдоогүй, энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. *******ээрх гэрчийн мэдүүлгээр үүнийг тогтоох боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад тусгагдсан Taobao системийн төлбөр 3,300 ам.доллар буюу 9,411,600 төгрөгийг хариуцагчид төлснөө буцаан гаргуулахаар шаардсан ба уг систем нь ажлын гүйцэтгэлд багтсан эсэх нь мөн тодорхойгүй.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд зохигч талууд дээрх асуудлаар мэтгэлцээгүй байх ба шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд зохигчийг мэтгэлцүүлэх, маргаантай үйл баримтад талуудыг чиглүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Үүний зэрэгцээ дээрх тодорхой бус нөхцөл байдлыг тодруулахад тусгай мэдлэг шаардагдах эсэх талаар талуудын байр суурь илэрхийлэгдээгүй байна.

 

5. Иймээс ажлын үр дүн доголдолтой эсэх үйл баримт бүрэн тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/05488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232,397 төгрөг, хариуцагчаас төлсөн 83,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ *******.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИ******* Э.ЭНЭБИШ

 

*******.ЗОЛЗАЯА