Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 4874

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Роял кэстл 101 байр 702 тоотод оршин суух, Боржигон овогт Чимэддоржийн Болортоль /РД:ЦЗ66042567/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж 61-41 тоотод оршин суух, Боржигон овогт Нанзадын Бямбасүрэн /РД:ЧЖ50070203/,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж 61-41 тоотод оршин суух, Боржигон овогт Шинэбаатарын Амарбаясгалан /РД:ЧЖ85011411/,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 016-24 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Алтан дөл” ХХК нарт холбогдох,

1,995,442,166 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан  хүсэлтийг хүлээн авч хянаад   

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Болортоль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Болортоль нь иргэн Н.Бямбасүрэн, Ш.Амарбаясгалан, “Алтан Дөл” ХХК-ийн захирал Р.Батжаргал нарт 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 500,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 400,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаагаар тус тус зээлэхдээ Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Алтан дөл” ХХК-ийн захиалгатай, 10 автомашины дулаан зогсоолтой үйлчилгээтэй, 53 айлын орон сууцны барилгын талаар иргэн Н.Бямбасүрэн, Р.Батжаргал нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Барилгын ажлын талаар хийх гэрээ”-г үндэслэн дээрх 900,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Р.Батжаргал, Ш.Амарбаясгалан нар нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлсэн 500,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг буцаан төлсөн. 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу олгосон зээлийн хүү 696,871,666 төгрөг, үндсэн зээл 819,083,333 төгрөг, алданги 409,800,000 төгрөг, нийт 1,995,442,166 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул дээрх төлбөрийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Талууд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 495,442,166 төгрөгийг хасч, хариуцагч нараас 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 100,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 100,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 80,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 6,000,000 төгрөгийг хасч, үлдэх 1,214,000,000 төгрөгийг хариуцагч нар шүүгчийн захирамж гарснаас хойш 14 хоногийн дотор төлөхөөр, хариуцагч нараас 1,214,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд БГД-ийн 4 дүгээр хороо Нарны замын 29/2 дугаар байр буюу “Алтан орд өргөө” цогцолбор дахь С-блокын 53 айлын орон сууцны үлдэгдэл болох борлогдоогүй 14 ширхэг орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангана гэж харилцан тохиролцож эвлэрчээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Болортоль нь  хариуцагч Н.Бямбасүрэн, Ш.Амарбаясгалан, “Алтан дөл” ХХК нарт холбогдуулан 1,995,442,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  Ч.Болортоль нь 1,995,442,166 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 495,442,166 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нарын төлсөн 286,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 1,214,000,000 төгрөгийг хариуцагч  Н.Бямбасүрэн, Ш.Амарбаясгалан, “Алтан дөл” ХХК нар нь шүүгчийн захирамж гардаж авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан төлж барагдуулахаар, хариуцагч нар тохирсон хугацаанд төлж чадаагүй тохиолдолд  БГД-ийн 4 дүгээр хороо Нарны замын 29/2 дугаар байр буюу “Алтан орд өргөө” цогцолбор дахь С-блокын 53 айлын орон сууцны үлдэгдэл болох борлогдоогүй 14 ширхэг орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр байгуулан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн   эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,135,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,113,975 төгрөгийг, хариуцагч Н.Бямбасүрэн, Ш.Амарбаясгалан, “Алтан дөл” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,113,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Болортольд буцаан олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                        

    ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Болортоль 1,995,442,166 төгрөг нэхэмжилснээс 495,442,166 төгрөг нэхэмжилэхээс татгалзаж, хариуцагч нарын төлсөн 286,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 1,214,000,000 төгрөгийг хариуцагч  Н.Бямбасүрэн, Ш.Амарбаясгалан, “Алтан дөл” ХХК нар нь шүүгчийн захирамж гардаж авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан төлж барагдуулахаар, хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд  БГД-ийн 4 дүгээр хороо Нарны замын 29/2 дугаар байр буюу “Алтан орд өргөө” цогцолбор дахь С-блокын 53 айлын орон сууцны үлдэгдэл болох борлогдоогүй 14 ширхэг орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Болортолийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,135,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,113,975 төгрөгийг, хариуцагч Н.Бямбасүрэн, Ш.Амарбаясгалан, “Алтан дөл” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,113,975 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Ч.Болортольд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА