Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00716

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00716

 

ХХ, ХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

хххххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/00412 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ, ХХХ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ ХХК, ХХХ нарт холбогдох,

 

Эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5,110,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ХХХгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХХХ, хариуцагч ХХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагчийн өмгөөлөгч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ХХ миний бие 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн ххххх улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн суудлын автомашинтай эх ХХХ, том хүү ххх, бага хүү ххххын нарын хамт хххххххх дүүргийн хххххх хорооны нутаг дэвсгэр, ххххххх хотхоны зүүн замаар явж байтал ар талаас Хьюндай Авантэ/Hyundai Avante/ маркийн хххххх улсын дугаартай ХХХХ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй автомашиныг ххххххххх согтуугаар жолоодож хурд хэтрүүлэн миний автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Улмаар тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гарсан газарт үзлэг хэмжилт хийж иргэн хххххххххийн буруутай нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан.

1.2. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалгүй замын хөдөлгөөнд оролцож миний болон зорчигчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан. Үүнд, автомашинд учирсан хохирол 3,675,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 185,000 төгрөг, хүү ххххын эмчилгээний төлбөр 100,000 төгрөг, хүү хххход авсан тосон түрхлэг 10,550 төгрөг, хүү хххын эмчилгээний төлбөр 250,000 төгрөг, ХХгийн эмчилгээний төлбөр 400,000 төгрөг, ХХХгийн эмчилгээний төлбөр 400,000 төгрөг, эмчилгээ хийлгэхдээ явсан бензиний зардал 90,000 төгрөг, нийт 5,110,550 төгрөг болж байна. Иймд бидэнд учирсан хохирлыг Хьюндай Авантэ /Hyundai Avante/ маркийн хххххх улсын дугаартай автомашины эзэмшигч ХХХХ ХХК болон ХХХ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ХХХХ ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ХХХХ ХХК-ийн нэр дээр байгаа хххххх улсын дугаартай, хххххххх арлын дугаартай, Хьюндай Авантэ /Hyundai Avante/ маркийн автомашины тээврийн хэрэгслийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХХХ 383 дугаартай зээлийн гэрээний барьцаанд хххххх автомашиныг ХХХХ ХХК өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Зээлээ 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үндсэн үлдэгдэл 606,000 төгрөг, хүү 44,000 төгрөг, нийт 650,000 төгрөгийг төлөн зээл хаагдсан. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХХХгийн өмч болох хххххх тээврийн хэрэгслийг шилжүүлэх албан тоот нэг удаа, 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр албан тоот дахин өгсөн тул хххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ХХХгийн өмч мөн болно. Албан тоотын дагуу өмчөө нэр дээрээ шилжүүлж авах шаардлагыг удаа дараа тавьсан болно. Иймд ХХХХ ХХК нь тус тээврийн хэрэгслийн хувьд хамааралгүй гэжээ

 

3. Хариуцагч ХХХгийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ххххххххх нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн үсчний газарт 2 найзтайгаа ирсэн. Тухайн үед ХХХ үсчин хххххххтай хамт ажиллаж байсан. ххххххххх нь ХХХгийн үсчний газрын түлхүүртэй хамт байсан автомашины түлхүүрийг хэлэлгүйгээр авч гараад автомашиныг унаж яваад автомашин мөргөж, осол гаргасан. ххххххххх нь согтуугаар, ХХХгийн автомашиныг зөвшөөрөлгүйгээр унаж осол гаргасан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нарын шаардсан мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй, хариуцахгүй тул хххххххххээс шаардах хэрэгтэй. Хариуцагч ХХХгийн зөвшөөрөлгүйгээр ххххххххх автомашины түлхүүрийг авч гараад үсчний газраас хол биш газар осол гаргасан байдаг. ххххххххх гэм буруутай учир ХХХ хохирол төлөхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Уг ослоос болж ХХХ ч гэсэн эд хөрөнгөөрөө хохирсон, автомашинаа одоо болтол журмын хашаанаас авч чадаагүй. хххххххххтэй хамт амьдарч байгаагүй, хамт нэг дор хэсэг хугацаанд ажиллаж байсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн баримт байхгүй, нотлогдохгүй байгааг шүүх анхаарч үзэх ёстой. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 49хххххх зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ХХХгээс 3,960,550 /гурван сая есөн зуун жаран мянга, таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХ, ххххх нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,150,000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг болон хариуцагч ХХХХ ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хххххх зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХд олгож шийдвэрлэжээ.

 

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: ...иргэн ххххххххх жолоодох эрхийн үнэмлэхгүй байж автомашиныг согтуугаар жолоодож явсан учраас хохирлыг хариуцах ёстой. Мөн хариуцагч ХХХ анхаарал болгоомж алдсан, хамт архи ууж байсан, өөрийн эд хөрөнгөө хамгаалаагүй учир буруутай гэж үзэж байна... гэжээ.

 

6. Хариуцагч ХХХгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Манай талаас татгалзлаа нотлохоор тус авто ослын холбогдох зөрчлийн хэргийн материалыг хэрэгт татуулж, холбогдох ач холбогдол бүхий баримтыг хэрэгт хавсаргасан, мөн гэрчээр хххххххыг гэрчээр асуулгаж, тухайн үед ххххххххх нь тухайн осол болсон өдөр ХХХгээс зөвшөөрөл авч автомашиныг унасан эсэхийг тодруулсан.

Хэрэгт авагдсан Зөрчлийн хэргийн материалаас хуулбарлан авсан хохирогч ХХХ, гэрч ххххххххх нарын мэдүүлгүүдэд ХХХ нь хххххххххэд тус авто машиныг унахыг зөвшөөрөөгүй, харин ххххххххх нь би ХХХгийн зөвшөөрөлгүйгээр тус автомашиныг унаж осол гаргасан бөгөөд учирсан хохирлуудыг би сарын дотор арилгана гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн байна.

Тухайн осол болсон өдөр ХХХ, ххххххххх нартай хамт байсан ххххххх гэх хүнийг гэрчээр асуусан. Тус гэрч нь ХХХгийн автомашиныг ххххххххх өмнө унаж хэрэглэж байсан уу гэх асуултанд үгүй, зөвхөн ХХХ эгч өөрөө л автомашинаа унадаг, тухайн осол гарсан өдөр ХХХ эгчээс зөвшөөрөл авч автомашиныг унаагүй гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн.

ХХХгийн автомашины түлхүүр нь үсчингийн түлхүүртэй хамт байсан. ххххххххх нь үсчингийн түлхүүрийг авч гараад, ХХХг гаднаас нь цоожлоод, үсчний камерын залгуурыг зориудаар салгаж, согтуугаар ХХХгийн автомашиныг унаж явсан. ххххххххх автомашиныг хулгайлсан. Манай талаас татгалзлаа хангалттай нотолсон.

6.2. Шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 49хххххх зүйлийн 497.3, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүйгээр шийдвэрлэсэн.

Түүнчлэн хэргийн 5 дугаар талд авагдсан үнийн дүн харагдахгүй, арилсан баримтыг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан 90,000 төгрөг гэх дүнгээр харагдаж байна гэж үзсэн нь алдаатай байна.

Зөрчлийн хэрэг нь хххххххххийг гэм буруутай гээд торгох арга хэмжээ аваад хэрэг нь шийдвэрлэгдээд аль хэдийн архивлагдсан. Тус хэрэг дээр ХХХ хохирогчоор мэдүүлэг өгсөн бөгөөд ххххххххх нь ХХХгийн автомашиныг журмын хашаанаас авч өгнө гэсээр авч өгөлгүй, журмын хашааны мөнгийг төлж дийлэхгүй автомашинаа авч чадалгүй хохирсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч ХХХгийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хариуцагч талын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь камерын бичлэгийг зориудаар унтраасан талаар баримт байхгүй. Тухайн үед өөрөө архи уугаад анхаарал болгоомжгүй хандсан, хххххххххтэй зөвхөн тухайн үед уулзаагүй өмнө нь 2-3 сар хамтран амьдарч байсан учраас автомашиныг өмнө нь барьж байсан гэж ойлгосон. Иймд хэргийг зохих хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ХХХгийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ХХ, ХХХ нар нь анх хариуцагч ХХХХ ХХК, ХХХ нарт холбогдуулан эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5,110,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХХХ ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч ХХХ нь уг ослыг ххххххххх өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр автомашиныг дур мэдэн унаж осол гарган бусдад хохирол учруулсан тул хариуцахгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. ххххххххх нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд хххххххх дүүргийн хххххх хороо, ххххххх хотхоны зүүн замд жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ХХХгийн өмчлөлийн хххххх улсын дугаартай Хьюндай Авантэ /Hyundai Avante/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ххххх улсын дугаартай Тоёота Приус 20 /Toyota Prius 20/ маркийн, ххххххх улсын дугаартай Тоёота ландкрузер /Toyota Landcruiser/ маркийн автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргасан. /хх142-145/,

3.2. хххххххххийн дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас ХХгийн эд хөрөнгөд, ХХ, ХХХ, хүү ххх, хххх нарын эрүүл мэндэд гэм хор тус тус учирсан. /хх-5, 13-14, 17-24/

3.3. хххххххххийн ашигласан хххххх улсын дугаартай Хьюндай Авантэ /Hyundai Avante/ маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь хариуцагч ХХХ байна.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцагч ХХХ хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн, түүнээс 3,960,550 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 49хххххх зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.1. Тодруулбал, нэхэмжлэгч ХХ, ХХХ нар хариуцагч ХХХд холбогдуулан гэм хорын хохирол арилгуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ХХХ нь хххххх улсын дугаартай Хьюндай Авантэ /Hyundai Avante/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэдэгт маргаангүй.

4.2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хххххххххэд холбогдох 2108001993 дугаартай зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч ХХХ, холбогдогч ххххххххх нарын мэдүүлгийг үндэслэн хариуцагч ХХХ нь өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг хххххххххэд ашиглах боломж олгосон, нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-147-150/

Хариуцагч ХХХгийн хувьд өөрт учирсан хохирлоо уг автомашиныг жолоодож явсан этгээд болох хххххххххээс шаардах эрх хязгаарлагдахгүй учир шүүх Иргэний хуулийн 49хххххх зүйлийн 497.3 дахь хэсэгт нийцээгүй шийдвэр гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан бодит хохирлын хэмжээг тогтоохдоо ххххх ХХК-ийн 10,550 төгрөгийн дүн бүхий е-баримт, хххххх ХХК-ийн 90,000 төгрөгийн үнийн дүнтэй е-баримт, нэхэмжлэгч ХХгийн өмчлөлийн ххххх улсын дугаартай Тоёота приус 20 /Toyota Prius 20/ маркийн автомашинд хийсэн Мастер үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, үнэлгээний хөлс төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. /хх-5, 17-24/

Мөн шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт заасан журмыг тус тус зөрчөөгүй байна.

 

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой шаардах эрхийн хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдааг шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16хххххх зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. хххххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/00412 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 499.3, гэсний дараа 505 дугаар зүйлийн 505.1, гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16хххххх зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД