Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00641

 

 

 

  

2024 03 29  210/МА2024/00641

 

******* ******* ******* ******* ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/00530 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******д холбогдох

Цахилгаан эрчим хүчний төлбөр 1,750,917 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хүсэлбаатар, Э.Мандуухай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТО*******ОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хэрэглэгч *******.******* нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ******* эрчим хүч хэрэглэсний төлбөр нийт 1,750,917 төгрөгийг төлөхгүй, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэг, ******* эрчим хүчээр хангах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессеж илгээж, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтыг үндэслэн хэрэглээг түдгэлзүүлж шат дараалсан арга хэмжээг авсан боловч биелүүлээгүй.

1.2. Хариуцагчийн хувьд 10 гаруй жил айл өрхийн өдөр, шөнийн 2 тарифт тоолуураар тооцдог байсан. Гэтэл манай *******чин тус тоолуурын хэрэглээг хянан үзэхэд сард 2300-2700 квт гарч байсан тул өрхийн хэрэглээний бус аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж 2023 оны 01 дүгээр сарын төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцсон. Ийнхүү тооцмогц хариуцагч нь манай байгууллагад өргөдөл гаргасан, ингээд буцаад 02 дугаар сараас ахуйн хэрэглэгч рүү шилжүүлсэн. Ахуйн хэрэглэгч рүү шилжүүлэхдээ энгийн хэрэглээ буюу 1 тарифт тоолуураар тооцсон. Энэ 1 тарифт тоолуураар тооцно гэдэг нь өдөр, шөнө ялгаагүй 1 тарифаар тооцно гэсэн үг.

Хариуцагчийг ахуйн хэрэглэгчээс аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн шалтгаан нь, хуучны 40-50 м.кв хэмжээтэй, гал тогтоо тусдаа 2 өрөө байрны дундаж хэрэглээ сардаа ихдээ 30,000-40,000 төгрөг гардаг, одоогийн шинэ баригдсан 70-80 м.кв хэмжээтэй, 3 өрөө байруудын дундаж хэрэглээ 70,000-80,000 төгрөг гардаг. Гэтэл ямар ч ахуйн хэрэглээний *******ы хэрэгсэл байхгүй, зөвхөн машин оруулж гаргахдаа гэрэл асааж унтраадаг гэх 3 машины гараашид 3 ширхэг 3 өрөө байрны сарын хэрэглээнээс өндөр хэрэглээтэй байна гэдэг нь энд ахуйн хэрэглэгч байна гэж харах үндэслэлгүй юм. Гараашид тень тавьж ажиллуулсан ч 10 ширхэг 2 өрөө байрны ******* хэрэглээнээс өндөр төлбөр гарахгүй. Энэ бол бидэнтэй ахуйн хэрэглээний ******* ашиглах гэрээ байгуулчихаад ******* эрчим хүчний зүй бус хэрэглээг үүсгэж байна.

1.3. Бид ******* эрчим хүчээр хангах гэрээгээ байгуулах талаар хариуцагчид байнга мэдэгдэж байсан боловч байгуулдаггүй.

Тиймээс хариуцагчаас хэрэглэсэн ******* эрчим хүчний төлбөр 1,750,917 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч *******.******* гэрийнхээ хажууд гарааш эзэмшдэг. 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх 11 сарын хугацааны төлбөрийн дэлгэрэнгүй задаргааг авч үзвэл өдрийн тариф 140 төгрөг, шөнийн тариф 112.9 төгрөгөөр тооцогдож байсан. Гэвч 2023 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчийн өгсөн нэхэмжлэлд өдөр гэсэн ганц тарифаар 187.7 төгрөгөөр тооцсон байсан. Төлбөр өссөн талаар Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс тодруулахад танайх аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байна, ийм учраас аж ахуйн нэгжийн тарифаар тооцсон гэсэн хариултыг өгсөн. Энэ асуудал нь буруу учраас залруулах талаар бид удаа дараа хандсан. Ирэх 02 дугаар сараас тарифыг залруулан энгийн тарифаар тооцож өгнө, энэ сардаа энэ дүнгээр төлчих гэсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 644,752 төгрөгийг төлсөн.

2.2. Гэтэл 2023 оны 02 дугаар сараас 1 тарифт тоолуураар тооцож төлбөр шаардсан. Мөн 04 дүгээр сард ******* хязгаарласан байж 05 дугаар сарын төлбөр гарсан. Ямар тохиолдолд иргэн, ямар тохиолдолд аж ахуйн нэгж гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Тэгэхээр *******.******* өмнөх энгийн тарифаар буюу өдөр, шөнийн 2 тарифаар дараа дараагийн саруудын төлбөрийг тооцуулах хүсэлттэй. Уг гараашид зөвхөн машин л байдаг. Нэхэмжлэгчээс хэрэглээний төлбөр тийм өндөр гарсан байж гэж бодоход ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулсан бэ гэдэг талаар яаж нотолсон бэ. Мөн ******* эрчим хүчний төлбөрийн үнэ тарифаа өсгөсөн талаараа ямар нэгэн байдлаар мэдэгдэх ёстой гэж үзэж байна. 2023 оны 01 дүгээр сард үнээ өсгөж 644,752 төгрөг болгосноос болж энэ маргаан үүссэн.

2.3. Хариуцагч талаас асуудлаа шийдэх гээд зөндөө явсан, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хүртэл хандахад эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх боломжгүй гэдэг хариултыг өгч байсан. Уг байгууллагатай холбогдоход хүмүүс нь амарчихсан гэдэг зүйл ярьж байсан. Мөн бичгээр хандахад хариу өгөөгүй гэх мэт олон удаа явуулсан. Сүүлдээ бид аргаа бараад шүүхэд хандахад танайх хэрэглэгч учир яахаараа төлбөрөө төлөхгүй гэж байгаа вэ, нэхэмжлэлийн шаардлагаа тодруул гэж нэхэмжлэлийг буцаасан. Ингэж явсаар 2024 оны 01 дүгээр сар хүрээд алданги зэрэг нь нэмэгдээд байна. Бидний зүгээс төлбөр төлөхгүй гэж маргаагүй. Өмнө нь 2 тарифаар тооцож байсан төлбөрийг 1 тарифаар тооцож нэхээд байгааг л хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******.*******гээс 1,750,917 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42,965 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* ******* ******* ******* ТӨХК нь хэрэглэгч *******.*******гийн хувь иргэний хэрэглээний төлбөрийг 2023 оны 01 дүгээр сард аж ахуйн нэгжийн тарифаар тооцсон, үүнээс улбаалан талуудын хооронд маргаан гарч, энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан *******.*******гийн хүсэлт шийдвэрлэгдэхгүй явсаар нэг жилийн хугацаа өнгөрсөн. ******* ******* ******* *******" ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг бүдүүлгээр, санаатайгаар зөрчиж хэрэглэгчийн эрхэнд халдсан.

Аж ахуйн нэгжийн тарифаар тооцсон асуудлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч шүүхэд маш тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгч, хариуцагч аль аль талаас гаргасан тайлбар, гомдлыг нягтлан шийдвэрлэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хууль бус шийдвэрийг гаргасан.

4.2. ******* ******* ******* ******* ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно гэсэн үүргийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ асуудлыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, харин ч бүрэн хүлээн зөвшөөрч шүүхэд маш тодорхой мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* ******* ТӨХК нь Монгол улсын хууль тогтоомжийг санаатай, ноцтой зөрчсөн асуудал тодорхой баримттай байна.

Тэгэхээр Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан харьяаллыг болон хуулийг зөрчиж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу.

4.3. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХК нь ямар хууль, эсхүл эрх бүхий байгууллагын баталсан дүрэм журмыг баримтлан, ямар нөхцөлд иргэн, өрхийн *******ы хэрэглээний тарифыг аж ахуйн нэгжийн хэрэглээний тарифаар өөрчилж тооцдог болох, ийнхүү дан ганц нэг талаас хэрэглээний тарифыг өөрчилж тооцох эрхтэй эсэх, мөн ямар нөхцөлд энгийн хэрэглээ буюу 1 тарифт тоолуураар тооцох, ямар нөхцөлд өдөр, шөнийн буюу 2 тарифт тоолуураар тооцох үндэслэл журамтай гэх асуудлыг ямар ч нотлох баримтад тулгуурлан тайлбарлан нотлоогүй болно.

Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримт, хууль ёс, шударга ёс, талуудын эрх тэгш байх зарчимд огт тулгуурлаагүй, мөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн шийдвэрлээгүй, хууль зөрчсөн шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. *******авж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* ******* ******* ******* ТӨХК-ийн хувьд иргэн *******.*******тэй ******* эрчим хүчээр хангах гэрээг хэрэглэгчийн кодын дагуу байгуулсан. Уг гэрээнд хэрэглэгчийн ******* эрчим хүчний тоолуурын заалтыг тэмдэглэх өдөр, хэрэглэгчид мессеж очих өдөр, ******* эрчим хүчний хэрэглээний төлбөрийг төлөх өдөр, төлбөрийг төлөөгүй бол тухайн хугацаанд *******ыг таслахыг тусгаж өгсөн.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-т хэрэглээг түдгэлзүүлэх, 30 дугаар зүйлийн 30.1.1-т хэрэглэгчийн эрх, үүрэгт ******* эрчим хүчний хэрэглээний төлбөр төлөх талаар тусгасан. Үүний дагуу хэрэглэгчийн ******* эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж байсан.

5.2. Хэрэглэгчийн ангиллыг 2023 оны 01 дүгээр сард аж ахуйн нэгжийн ангилал руу шилжүүлсэн. Учир нь тоолуурын заалтыг тэмдэглэсэн монтёр нь *******.*******гийн хэрэглээний тарифыг зүй бус хэрэглээ байж магадгүй, эсхүл ахуйн хэрэглэгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж байж магадгүй гэсэн хардлагын үндсэн дээр шилжүүлсэн. Нэг сарын хэрэглээ нь 2704 квт цагийн хэрэглээ буюу 400 гаран мянган төгрөгийн хэрэглээний төлбөр гарч байсан. Ахуйн хэрэглэгч буюу айл өрхөд хэзээ ч ийм өндөр тариф гардаггүй.

Иймд *******.*******гийн төлбөрийг ахуйн хэрэглээнийх гэж үзэх үндэслэлгүй гэж үзээд аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн. *******.******* гараашдаа 3 машин тавьдаг, тень ажиллуулдаг, танайх үндэслэлгүйгээр манай гэрээг аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн гэж гомдол гаргасны дагуу манай компаниас 2023 оны 02 дугаар сараас эхлэн буцаагаад ахуйн хэрэглэгчийн ангилал руу шилжүүлсэн. Гэхдээ ахуйн хэрэглэгчийн энгийн тарифтай тоолуур буюу 1 тарифтай тоолууртай хэрэглэгчийн ангилал руу шилжүүлсэн.

5.3. Ахуйн хэрэглэгчдийг энгийн болон 2 тарифтай хэрэглэгч гэж ангилдаг. 2 тарифт хэрэглэгч нь өдөр, шөнийн хэрэглээтэй гэсэн үг. Өдрийн хэрэглээ нь Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсны дагуу 1 квт цаг нь 110.49 төгрөгөөр худалдаалагддаг. Шөнийн тариф нь 150 квт цаг хүртэлх хэрэглээ 110.49 төгрөг, 151 буюу түүнээс дээш хэрэглээ 130.29 төгрөг. Тариф тус бүр дээр давхар сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг нэмдэг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. *******авж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч *******.*******д холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хамаарах ******* эрчим хүч хэрэглэсний төлбөр, алданги 1,750,917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлд хамаарах тул Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн шийдвэрлэх харьяаллыг зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

3. ******* ******* ******* ******* ТӨХК нь хэрэглэгчийг эрчим хүчээр хангах, хэрэглэгч *******.******* нь Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, орон сууцны 1 дүгээр байрны ард байрлах гараашид эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

4.1. Хариуцагчийн хэрэглээ нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр 2,561 кВт.ц, 03 дугаар сарын 06-ны өдрөөр 2,363.70 кВт.ц, 04 дүгээр сарын 05-ны өдрөөр 2,601.90 кВт.ц, 05 дугаар сарын 05-ны өдрөөр 1,847 кВт.ц цаг болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Хэрэглээний хэмжээний талаар хариуцагч маргаагүй байна.

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хэрэглэсэн дээрх эрчим хүчний төлбөрийг тооцохдоо Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 94 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Айл өрхөд борлуулах *******ы тариф-ын энгийн тоолууртай ангиллаар буюу сарын хэрэглээний 150 кВт.ц хүртэл 110.49 төгрөг, 151 кВт.ц-аас дээш хэсгийг 130.29 төгрөг гэсэн тарифыг баримталсан нь үндэслэлтэй.

4.2.а. Хэрэглэгч *******.******* нь Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ******* ******* ******* ТӨХК-ийг хэрэглэгчийн ангиллыг буруу тодорхойлж, тарифыг үндэслэлгүй тооцсон гэж үзвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд ийнхүү хандаж шийдвэрлүүлсэн талаархи баримт хэрэгт авагдаагүй.

4.2.б. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь өөрийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөр хэрхэн тооцогдох, тодруулбал өдрийн болон шөнийн хэрэглээ ямар хэмжээтэй, тогтоосон тарифаар төлбөр ямар байх талаар нотлох баримт гаргаагүй, мөн нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

4.2.в. Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчийн хэрэглээний төлбөрийг тооцсон тариф нь Айл өрхөд борлуулах *******ы тариф-аар тогтоосон ангилал, хэмжээнээс хэтрээгүй байна.

4.2.г. Маргаж буй хугацаанаас өмнөх 2021, 2022 онуудын төлбөр тооцооны баримтуудаас үзэхэд хариуцагчийн хэрэглээг дээрх Айл өрхөд борлуулах *******ы тариф-ын 2 тарифт тоолууртай ангиллаар буюу өдрийн хэрэглээ 116.39 төгрөг, шөнийн хэрэглээ 89.19 төгрөг гэсэн тарифаар тооцож байжээ. Гэвч хариуцагчийн хэрэглээ нь дээрх Эрчим хүчний зохицуулах хорооны 94 дүгээр тогтоолоор тогтоосон ахуйн тоолуургүй ******* хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээ 350 кВт.ц-аас хэт өндөр байгааг үндэслэж, энгийн тоолууртай ангиллаар хэрэглээг тооцсон байх тул уг тооцооллыг буруутгахгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4.3. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдсан 2023 оны 01 дүгээр сард хэрэглээг аж ахуйн нэгжийн тарифаар тооцсон үйл баримт тогтоогдсон боловч энэ нөхцөл байдал нь талуудын маргаж буй 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хугацааны төлбөр тооцоонд хамааралгүй, өөрөөр хэлбэл дурдсан хугацаанд аж ахуйн нэгжийн тарифыг баримтлаагүй байна.

 

5. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчаас 1,750,917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Харин анхан шатны шүүх хариуцагчийн хэрэглээний төлбөр 1,603,203.13 төгрөг болон алданги (НӨАТ орсон) 147,712 төгрөгийг тус тус салгаж дүгнэхдээ Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас зөрүүтэй тусгаж техникийн шинжтэй алдаа гаргасан нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн гаргасан шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

6. *******ээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/00530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИ*******  Э.ЗОЛЗАЯА

*******.ЗОЛЗАЯА