Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 4945

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээрхороо, 2 дугаар хороолол, 8/А-53 тоотод оршин суух, Жалайр овогт Дэмчигийн Энхцэцэг /РД:ХЛ65122421/-ийн нэхэмжлэлтэй  

           Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-140 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8/А-53 тоотод оршин суух, Харнууд овогт Жанчивийн Золзаяа /РД:ОЮ78081906/-д холбогдох            

3,050,000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгчийн  хүсэлтийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Энхцэцэг миний бие Ж.Золзаяад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8/А-53 тоот 2 өрөө орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар 1 сарын 550,000 төгрөгөөр хөлслүүлсэн. Ж.Золзаяа нь орон сууцыг хөлслөх хугацаандаа сууц өмчлөгчдийн холбоонд төлөх 1 жилийн төлбөрийг төлөөгүй, мөн орон сууц хөлслөх гэрээнд заасны дагуу  сар бүр төлбөрөө төлөөгүй тул 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс байрнаас гаргасан. Ж.Золзаяатай тооцоо нийлж гэрээний үлдэгдэл төлбөр 3,050,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд ж.Золзаяагаас 3,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагч Ж.Золзаяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Энхцэцэгийн нэхэмжилсэн 3,050,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь хариуцагч Ж.Золзаяагаас 3,050,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Энхцэцэгийн нэхэмжилсэн 3,050,000 төгрөгийг хариуцагч Ж.Золзаяа бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  63,750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 31,875 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн нэхэмжилсэн 3,050,000 төгрөгийг хариуцагч Ж.Золзаяа бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,750 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 31,875 төгрөг, хариуцагч Ж.Золзаяагаас 31,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Энхцэцэгт олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                            

 

     ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА