Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00643

 

 

 

 

 

 

 

 

 

2024  03  29  210/МА2024/00643

 

 

*******.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн *******ргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

аянгол дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00340 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******.*******, түүний өмгөөлөгч .Эрдэнэсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .аясгалан, .Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .арантуяа нар оролцов.

 

ТДРХЙЛХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь ******* ******* ХНН-ийн Удирдах газрын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилласан. Замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан.

1.2. Дээрх тушаал нь холбогдох хууль, дүрэм, журамд нийцээгүй бөгөөд илтэд ажилтнуудыг хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан. Дотоод аудит хяналт шалгалтын албан орлогч даргаар шинээр томилогдсон . нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өрөөндөө дуудаж, Дотоод хяналт шалгалтын албаны хэлтсийн дарга .ы албан тушаалыг авах гэж байгаа, урьд нь хийж байсан шалгалтын ажилд хууль бус шийдвэр өгдөг байсан гэж тайлбар бичиж өг, эс зөвшөөрвөл 2021 оны 06 дугаар сард дотоод хяналт шалгалтын байцаагч . та хоёрын хийсэн шалгалтын материал дээр чинь гомдол үүсгэж хамт ажлаас чинь халах болно гэж сүрдүүлсэн. и эс зөвшөөрч худал тайлбар бичиж өгөхгүй гэдгээ хэлэхэд хэлтсийн дарга ., хяналт шалгалтын байцаагч . нарыг хамт дуудаж тавьсан саналаас татгалзсан тул та гурвыг ажлаас чинь халахаар боллоо гэж хэлсэн.

*******ймд ******* Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.******* нь дотоод аудит хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байхдаа ажилтан .ямбацогтын гэр бүлийн хүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэрчийн мэдүүлэг, байцаалт авсан, оройн цагаар дуудаж, харилцаа холбооны хяналттай хэлбэрээр чанга дуугарагч дээр нь тавьж эгч, дүү хоёрыг хооронд нь яриулж сонсож байгаад Чойр өртөөнд томилолтоор очиж эгчийг нь танай хүргэнийг ажлаас нь халуулахгүй, шоронд явуулахгүй гэж хууран мэхлэх аар дансны хуулга авсан нь тогтоогдсон.

Мөн .ямбацогттой найз нөхдийн холбоотой байсан хүмүүсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмаар мэдүүлэг, байцаалт авсан. ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан халдашгүй байх, Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан тухайн хүний банк санхүүгийн мэдээлэл нууц байх эрхийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, Дотоод шалгалт зохион байгуулах журмын 1 дүгээр зүйлийн 1.5, 4 дүгээр зүйлийн 4.3, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.11, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.3.4, 5.3.10 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан.

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тухайн асуудлыг хэлэлцэж байх үед *******.******* нь иргэний эрх зүйн харилцааны байгууллага дотор эрүүгийн төлөөлөгчийн зарчмаар, гүйцэтгэх ажиллагааны зарчмаар явагддаг мэдээлэгч буюу Хүний нөөцийн албанд Н.Уугантуул гэдэг мэдээлэгч элсүүлж, түүнээс мэдээлэл авч, ******* ******* ын ажилтнуудыг хууль бусаар мөрдөн шалгаж, эрхшээлдээ байлгах үйл ажиллагаа явуулж байсан. Хуулиар хориглосон буюу ******* Улсын төрийн тусгай албанд явуулдаг буюу прокурорын хяналтад байдаг үйл ажиллагааг ******* ******* дээр ямар нэгэн хяналтгүйгээр явуулж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч бусдын халдашгүй эрхэд халдаж, төрийн байгууллага буюу иргэнээс мэдүүлэг авах, байцаалт, тодруулга авах, хууль сануулах, өгсөн мэдүүлэгтэй танилцуулах зэргээр цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллага гэсэн 3 субъектын эрхийг эдэлсэн.

2.2. *******.******* нь хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан ба комиссын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлд ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэсэн.

******* ******* ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосон, тухайн үйл баримтад хуулийг зөв хэрэглэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* д холбогдуулан гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдол гаргагч *******.*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт *******.******* удирдамж болон журмын хүрээнд бус ажилтны гэр бүл, түүний хамаарал бүхий этгээдээс хүч хэрэглэх, хууль сануулан тэмдэглэл хөтөлж, тайлбар авах, хувийн мэдээлэлтэй холбоотой баримт гаргуулан авах зэрэг удирдамжаар олгогдоогүй эрхийг эдэлж хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна хэмээн үзлээ гэсэн нь шүүх нотлох баримтыг хэт нэг талыг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэж байна.

4.2. *******-******* ******* ******* ******* ******* *******ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн /II/32 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 83.1, 83.3, 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.10, 5.3.4, байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлийн "а", "з", "и" заалт, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, Дотоод аудит, хяналт шалгалтын зохион байгуулах журмын 1.15, 4.3, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэж, *******.*******ыг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан нэхэмжлэгчийг ажлаас халсан.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж тушаалд тодорхой заасан байх шаардлагатай бөгөөд тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирох ёстой.

*******.******* нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.1.9, 4.1.11, Ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 1, үндсэн чиг үүргийн 1,1, 1.5, Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 1.7, 1.9, 1.12, 3.2.1, Замын даргын олгосон эрхийн үнэмлэхэд заасан албан тушаалтан, иргэдээс тайлбар авах, санхүүгийн болон бусад баримт бичиг, эд зүйл, ачаа тээшид үзлэг хийх, зөрчилд холбогдох баримт сэлт эд зүйлийг түр хураан авах, согтуурсан, мансуурсан этгээдийг түр саатуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөх зэрэг хяналт шалгалтыг явуулах эрхийг хэрэгжүүлэн шалгалтыг хийж, тэмдэглэл бичин, байгууллагын удирдамжид дурдсан ажилтан болон түүнтэй холбоотой иргэдээс тайлбар авах үүргээ биелүүлсэн.

*******.******* нь ******* ******* ын нэгдүгээр орлогч дарга *******..Милостных-ийн баталсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Т21/01/18 дугаар Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Шалгалтаар ******* ******* ХНН-ийн худалдан авалт, борлуулалтын албаны захиалга, нийлүүлэлтийн менежер албан тушаалтай .ямбацогт, эхнэр Д.Энхтүвшингийн хамт албан тушаалаа ашиглан худалдан авалтын хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийн дагуу ******* ******* ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 7 дугаар зүйлийн 7.1, 7.7.1 дэх хэсэгт зааснаар дотоод хяналт шалгалтыг явуулан тайлан бичиж удирдлагад танилцуулах үүрэг өгсөн. Үүний дагуу дотоод хяналт шалгалтанд хамрагдаж байгаа алба, хэлтэс, салбар нэгж, төв, түүний ажилтан, албан тушаалтнаас тайлбар гаргуулан авах, шаардлагатай тохиолдолд тайлбар авч тэмдэглэл үйлдэх, лавлагаа мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, ярилцлага хийх, нотлох баримтуудад тулгуурлан баталгаажуулах зэрэг бүрэн эрхийн хүрээнд удирдамжид зааснаар ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. *******.******* нь албанаас өгсөн чиг үүрэг, даалгаврыг биелүүлж холбогдох иргэдээс тайлбар авч, иргэд өөрсдийн хүсэл зоригийн дагуу баримтаа өгсөн байдаг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

4.3. Мөн төлөвлөгөөт бус шалгалтын тайланг үндэслэн Замын нэгдүгээр орлогч дарга *******..Милостных 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр /2/87 дугаар тушаал гаргаж .ямбацогтыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Тодруулбал, нэхэмжлэгч *******.*******ыг үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон ямар үйл ажиллагаа явуулсан, иргэдээс тайлбар мэдүүлэг авсан, айлган сүрдүүлсэн, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, түүнчлэн ажилтан эрх бүхий албан тушаалтны өгсөн ямар тушаал, шийдвэрийг дагаж мөрдөөгүй, байгууллагад мэдээлэгч бэлтгэсэн, ******* хүний нууцад халдан эрхийг зөрчсөн гэх үндэслэлээ *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хүч хэрэглэж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн явдал нь хэт нэг талыг баримталсан, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

*******ймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. *******.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээний 5.3.5, 5.3.8, 5.3.14 дэх заалт буюу ажил байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүйгээс байгууллагад нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хохирол учруулсан. Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжид ажилтан, албан тушаалтнаас тайлбар авна гэж заасан хэмжээ хязгаараас хэтэрч, тэдний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдээс тайлбар мэдүүлэг авсан. Улмаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, хувийн мэдээлэлтэй холбоотой баримтуудыг гаргуулан авсан. Энэ нь Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 7.20 дахь хэсэгт нотлох баримтыг цуглуулахдаа айлган сүрдүүлэх, тайлбар дүгнэлт гаргуулахаар тулган шаардах зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно, 1.15 дахь хэсэгт удирдамжид заасан асуудлын хүрээнд хяналт, шалгалтыг зохион байгуулна гэснийг тус тус зөрчсөн. Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.7.16-д дотоод аудит, хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн ажилтан нь шалгалтын эцсийн үр дүнг хууль, шүүхийн байгууллагын өмнө ******* ******* ыг төлөөлж эцсийн хариуцлагыг хүлээнэ гэж заасны дагуу *******.******* хариуцлагыг хүлээх ёстой.

5.2. .ямбацогтын эрхийг зөрчсөн болох нь аянгол дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Төмөр ын тээврийн прокурын газрын прокурорын тогтоол зэргээр нотлогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хяналт шалгалтын материалыг шалгаж үзэхэд *******.******* нь мөрдөн байцаах, эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Энэ хууль бус үйл ажиллагааны улмаас ******* Улсын иргэний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдсөнийг шүүх тогтоож, шүүхийн шийдвэрийн дагуу 11 сая төгрөгийн хохирлыг бусдад нөхөн төлсөн.

******* ******* ын даргын тушаалаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Шударга ёс, хууль ёсны зарчмыг зөрчиж байгаа этгээдийг цаашид ******* ******* д ажиллах боломжгүй гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. *******ймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНААЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* д холбогдуулан дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 66,944,255 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. *******.******* нь хөдөлмөрийн гэрээний дагуу *******-******* ******* ******* ******* ******* ******* ын Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчаар ажилласан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

4. *******-******* ******* ******* ******* ******* ******* ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.10, 5.3.4, байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлийн "а", "з", "и" заалт, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, Дотоод аудит, хяналт шалгалтын зохион байгуулах журмын 1.15, 4.3, Удирдлагын асуудал хариуцсан ын орлогч дарга Н.Энхцогтын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэж, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын шалгалтын байцаагч *******.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Уг тушаалд *******.*******ыг ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэсэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан талаар тусгажээ.

4.1. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6 дахь хэсэгт заасны дагуу байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисс болон дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан боловч маргааныг зохицуулаагүй тул мөн хуулийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан, маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч хангасан талаар шүүх зөв дүгнэжээ.

4.2. ******* ******* ын нэгдүгээр орлогч даргын баталсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Т-81/01/18 дугаар Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжид Худалдан авалт борлуулалтын албаны захиалга нийлүүлэлтийн менежер .ямбацогт нь эхнэр Д.Энхтүвшингийн хамт албан тушаалаа ашиглан худалдан авалтын хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийн дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэх бүрэлдэхүүнээр Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын шалгалтын байцаагч *******.*******ыг баталсан байна.

4.3. *******.******* нь дээрх хяналт шалтгалтыг явуулахдаа иргэн П.Цэрэнбатын дансны хуулгыг, Д.Энх-Амгалангаас дансны мэдээллийг тус тус гаргуулан авсан, .ямбацогтын эхнэр Д.Энхтүвшин, түүний эгч Д.Энх-Амгалан, мөн иргэн Г.Нарантогтохоос тус тус тайлбар авсан, ярилцлага хийсэн, ингэхдээ тухайн ажиллагааг ******* ******* ын удирдах газрын ард байрлах зогсоол, Гэрэгэ офиссын гадна зогсоол, Говьсүмбэр аймгийн үмбэр сумын Төмөр ын 107 байрны 01 тоот зэрэг байршилд явуулсан, .ямбацогтыг ажлаас хална, түүнд эвгүй юм болно гэх зүйлүүдийг хэлж тайлбар авсан, мөн ажилтан .ямбацогтын компьютерээс мэдээлэл авахдаа дотоод хяналтын шалгалтын байцаагч .ийн хамт хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл гаргасан (нэг нь .ямбацогтын араас тэвэрч, нөгөөх нь компьютер дэх мэдээллийн бичлэг хийж зураг авсан) үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Дээрхээс дүгнэхэд, *******.******* нь Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 7.10 дахь хэсэгт зааснаар иргэнийг салбар нэгжийн ажлын байранд урьж тайлбар авах байтал байгууллагын гадна уг ажиллагааг явуулсан, мөн нотлох баримтыг цуглуулахдаа хууль бус арга хэрэглэхийг хориглох тухай 7.20 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Харин хариуцагчийн татгалзалд дурдагдсан иргэний эрх зүйн харилцааны байгууллага дотор эрүүгийн төлөөлөгчийн зарчмаар, гүйцэтгэх ажиллагааны зарчмаар явагддаг мэдээлэгч элсүүлж, түүнээс мэдээлэл авч, ******* ******* ын ажилтнуудыг хууль бусаар мөрдөн шалгаж, эрхшээлдээ байлгах үйл ажиллагаа явуулж байсан гэх үйл баримт тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

4.4. Худалдан авалт, борлуулалтын албаны мэргэжилтэн .ямбацогтыг байгууллагын баримт бичиг, мэдээ, мэдээллийн нууцлалыг хадгалах, түүний түлхүүр нууц кодыг бусдад ашиглуулахаас сэрэмжлэх, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй сахилгын зөрчил гаргасан нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар тогтоогдсон, сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр хариуцагч байгууллагын даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн /II/87 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч аянгол дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00542 дугаар шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 14,279,773.58 төгрөг олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.5. Үүнээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан албаны орлогч даргаас дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга .ы урьд хийж байсан шалгалтын ажилд хууль бус шийдвэр өгдөг байсан гэж тайлбар бичиж өгөхийг шаардсаныг эс зөвшөөрсөн нь ажлаас халагдах болсон гэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.6. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь хэсэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарах зөрчлүүдийг нэрлэн заасан ба 5.3.5-т ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан, 5.3.14-т ажил үүрэгтэй нь холбоотой батлагдсан гарсан хууль, дүрэм журам, заавар болон алба, салбар нэгжид мөрдөгдөж буй дүрэм, журмаар тухайлан хориглосон заалтыг зөрчсөн үндэслэлүүдийг тус тус хамааруулжээ.

*******ймд *******-******* ******* ******* ******* ******* ******* ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын шалгалтын байцаагч *******.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

4.7. Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагч *******.******* нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.7.16-д зааснаар шалгалтын эцсийн хариуцлагыг хүлээх, шүүх, хууль хяналтын байгууллагад ******* ******* ХНН-ийг төлөөлж шалгалтын эцсийн үр дүнг хамгаалж оролцох үүрэгтэй бөгөөд түүний явуулсан хяналт шалгалтын үр дүнг үндэслэн ажилтан .ямбацогтын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болохыг аянгол дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тогтоосон, тэрээр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагыг төлөөлөн оролцсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хугацааг ажил олгогч хэтрүүлээгүй гэж дүгнэнэ.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

*******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТГТХ нь:

 

1. аянгол дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦГТАЙХАН

ШҮҮГЧ*******Д  Э.ЭНЭ*******Ш

Д.ЗЛЗАЯА