Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 11

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Б.Г-

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 180505916000000000000  дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, “Тулга гоёл” ХХКомпанид дархан ажилтай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, Цагаан-Эрэг, 2 дугаар хэсэг гудамж, 110 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 24-341 тоотод оршин суух, ялгүй, 00000000дугаарын регистртэй, Б- овогт Б-ы Г-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Г- 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Д-” бааранд хохирогч Н.Ө-ийг зодож, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н-ийн Ө- “… шөнийн 02 цагийн үед “Д-” бааранд 3 найзын хамтаар орж үйлчлүүлсэн. Бүжгийн талбай дээр бүжиглэж байтал, манай найзын найз эмэгтэйг зүгээр байлгахгүй байсан. Би нөгөө эмэгтэйг өмөөрсөн. Гэтэл Г- гэх залуу хажуунаас ирээд маргалдсан. Хамт явж байсан Энхбат ах зодолдох гэж байхад салгаад намайг уг баарнаас гаргах гээд аваад явж байтал араас ирээд нүүр рүү цохьсон. Миний утсаар Энхбат ах цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн. Намайг зодсон хүнийг цагдаа аваад явсан. Би Гэмтлийн эмнэлэг орж хамраа үзүүлсэн. Хамар чинь хугарсан байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлгээс гараад Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж өргөдөл өгөөд гэртээ харьсан. Маргалдах болсон шалтгаан нь хамт байсан найзын найз эмэгтэй рүү хандраад байхаар нь цаашаа бай гэж хэлээд маргалдсан. Намайг Г- гэх залуу нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Намайг Г-тай маргалдах үед хажууд Энхбат ах байсан. Эмнэлэгт үзүүлээгүй байгаа. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Хугарсан хамраа янзлуулна. Хэдэн төгрөг болох талаар мэдэхгүй” /хх-н 10-11/ гэж,

гэрч Т-ийн Б “... “Д-” нэртэй бааранд Ө-, түүний найзын хамтаар гурвуулаа орж үйлчлүүлсэн. Би ширээн дээр суугаад, Ө- бүжиглэж байсан. Удалгүй хажуугийн ширээн дээр сууж байсан залуу найз чинь хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Би шууд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн. Ирээд Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл гэж хэлсэн. Үзүүлээд Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн. Зодооныг хараагүй, баарны хамгаалагч салгаад байсан” /хх-н 7/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Н.Ө-ийн гэмтэлтэй холбоотойгоор “Ө--н зүүн дээд доод зовхи, хамарт цус хуралт, хамар ясны зүүн хажуу хана ба таславчийн хугарал, мурийлт, 2 хацарт зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 13862 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 15/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Г- бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Н.Ө- “... хохирол болох 176,000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал, байхгүй. Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 43/ гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г- цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч Б.Г- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Б-ы Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Г- торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Г- бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Ө- гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г-ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ