Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 026

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би Өлгий сумын 3 дугаар багийн оршин суугч А.Ханипагаас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Иргэн С.Асемгүлийг С.Гүлжайна төрүүлснээр бүртгэсэн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 249 дугаартай төрөлтийн бүртгэлийг хүчингүй болгож, С.Асемгүл нь эцэг Н.Сайд, эх А.Ханипа нарын дундаас 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ханипа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А.Ханипа нь 1962 онд төрсөн 55 настай, эмэгтэй 3 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Миний нөхөр болох Бахат көбеген овогт Нухайн Сайд нь 2014 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Миний отгон болох охин Сайдын Асемгүл нь 2003 оны 08 дугаар сарын 20-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөлийн хүн эмнэлэгт төрсөн юм. Энэ нь Хөх хөтөлийн хүн эмнэлгийн их эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа ба тухайн үед би 41 настай байсан юм.

Гэтэл охин С.Асемгүлийн төрсний бүртгэлийн талаарх лавлагаа гаргуулахад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 231/000154 тоот лавлагаагаар түүнийг 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бидний охин С.Гүлжайна төрүүлснээр бүртгэл үйлдэгдсэн байх юм.

С.Асемгүл нь нөхөр Н.Сайд бид хоёрын дундаас төрсөн ба түүнийг бусдад үрчлүүлсэн зэрэг асуудал байхгүй. Бидний С.Гүлжайна нэртэй 1984 онд төрсөн охин маань одоо Сагсай суманд амьдардаг. Тухайн үед С.Гүлжайнагаар овоглосон нь Улаанхас сумын улсын бүртгэлийн ажилтны алдаатай ажиллагаа байсан бөгөөд буруу бичилт хийгдсэн гэж би үзэж байна.

Иймд С.Асемгүл нь эцэг Н.Сайд, эх А.Ханипа нарын дундаас 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Ханипагаас шүүхэд өмгөөлөгчийн хамт гаргасан хүсэлтдээ:

Тус аймгийн Өлгий сумын иргэн Ардах овогтой Ханипа би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр С.Асемгүлийг С.Гүлжайна төрүүлснээр бүртгэсэн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр төрөлтийн бүртгэлийг хүчингүй болгож, С.Асемгүл нь эцэг Н.Сайд, эх А.Ханипа нарын дундаас 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Одоо дээрх нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Энэхүү асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг ойлголоо.

Иймд дээрх хүсэлтийг үндэслэн уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмлэгч А.Ханипа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нэхэмжлэгч А.Ханипа 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ханипа нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан С.Асемгүлийг С.Гүлжайна төрүүлснээр бүртгэсэн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр төрөлтийн бүртгэлийг хүчингүй болгож, С.Асемгүл нь эцэг Н.Сайд, эх А.Ханипа нарын дундаас 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй тул А.Ханипагаас дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ханипа нь тус шүүхэд гаргасан С.Асемгүлийг С.Гүлжайна төрүүлснээр бүртгэсэн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр төрөлтийн бүртгэлийг хүчингүй болгож, С.Асемгүл нь эцэг Н.Сайд, эх А.Ханипа нарын дундаас 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А.Ханипагийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ М.РИЗА