Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2017/00026

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Ө аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би Ө сумын 3 дугаар багийн оршин суугч А.Хгаас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Иргэн С.Аийг С.Г төрүүлснээр бүртгэсэн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 249 дугаартай төрөлтийн бүртгэлийг хүчингүй болгож, С.А нь эцэг Н.Сайд, эх А.Х нарын дундаас 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А.Х нь 1962 онд төрсөн 55 настай, эмэгтэй 3 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Миний нөхөр болох Б К овогт Н Сайд нь 2014 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Миний отгон болох охин Сайдын А нь 2003 оны 08 дугаар сарын 20-нд Баян-Ө аймгийн Улаанхус сумын Хөх хөтөлийн хүн эмнэлэгт төрсөн юм. Энэ нь Хөх хөтөлийн хүн эмнэлгийн их эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа ба тухайн үед би 41 настай байсан юм.

Гэтэл охин С.Аийн төрсний бүртгэлийн талаарх лавлагаа гаргуулахад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *******  тоот лавлагаагаар түүнийг 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бидний охин С.Г төрүүлснээр бүртгэл үйлдэгдсэн байх юм.

С.А нь нөхөр Н.Сайд бид хоёрын дундаас төрсөн ба түүнийг бусдад үрчлүүлсэн зэрэг асуудал байхгүй. Бидний С.Г нэртэй 1984 онд төрсөн охин маань одоо Сагсай суманд амьдардаг. Тухайн үед С.Ггаар овоглосон нь Улаанхас сумын улсын бүртгэлийн ажилтны алдаатай ажиллагаа байсан бөгөөд буруу бичилт хийгдсэн гэж би үзэж байна.

Иймд С.А нь эцэг Н.Сайд, эх А.Х нарын дундаас 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Хгаас шүүхэд өмгөөлөгчийн хамт гаргасан хүсэлтдээ:

Тус аймгийн Ө сумын иргэн Ардах овогтой Х би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр С.Аийг С.Г төрүүлснээр бүртгэсэн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр төрөлтийн бүртгэлийг хүчингүй болгож, С.А нь эцэг Н.Сайд, эх А.Х нарын дундаас 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Одоо дээрх нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Энэхүү асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг ойлголоо.

Иймд дээрх хүсэлтийг үндэслэн уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмлэгч А.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нэхэмжлэгч А.Х 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Х нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан С.Аийг С.Г төрүүлснээр бүртгэсэн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр төрөлтийн бүртгэлийг хүчингүй болгож, С.А нь эцэг Н.Сайд, эх А.Х нарын дундаас 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй тул А.Хгаас дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баян-Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Х нь тус шүүхэд гаргасан С.Аийг С.Г төрүүлснээр бүртгэсэн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр төрөлтийн бүртгэлийг хүчингүй болгож, С.А нь эцэг Н.Сайд, эх А.Х нарын дундаас 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А.Хгийн нэхэмжлэлтэй, Баян-Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ М.РИЗА