Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/06354/И |
Дугаар | 4876 |
Огноо | 2016-08-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 4876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 72-51 тоотод оршин суух, Боржигон овогт Нанзадын Ганхөлөг /РД:ЧЗ61052403/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Ганхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Ганхөлөг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ганхөлөг миний бие 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Авто чиргүүлийн үйлдвэрт бригадын даргаар ажилд орсон. 1994 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Миний хөдөлмөрийн дэвтэрийн эхний нүүрэнд балаар бичигдсэн, зураг дээр нь тамга бүдэг дарагдсан байсан. Мөн Үндэсний архивын газраар шүүлгэхэд 1988 оноос хойш ажиллаж байсан тушаал гарч ирээгүй. Иймд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Ганхөлөг нь 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Архивын Ерөнхий газрын харъяа Үндэсний төв архивын тодорхойлолтоор Үндэсний төв архивын сан хөмрөгт Авто засварын заводын чиргүүлийн үйлдвэр байгууллагын 1988 оноос хойш баримт шилжиж ирээгүй тул Нанзад овогтой Ганхөлөгт холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Н.Ганхөлөг нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Тээврийн яамны харъяа Авто засварын заводын чиргүүлийн үйлдвэрт ажиллаж байсан болох нь Н.Ганхөлөгт 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Авто засварын заводаас олгосон хөдөлмөрийн дэвтэр, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа авто засварын үйлдвэрлэлийг нэгдлийн даргын 1982 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 304 дугаартай “шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал болон Ж.Наранцэцэг, Д.Энхмаа нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, тэдний хөдөлмөрийн дэвтэр болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Боржигин овогт Нанзадын Ганхөлөгийн “1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Тээврийн яамны харъяа Авто засварын заводын чиргүүлийн үйлдвэрт ажиллаж байсан болохыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Боржигин овогт Нанзадын Ганхөлөгийг 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Тээврийн яамны харъяа Авто засварын заводын чиргүүлийн үйлдвэрт ажиллаж байсаныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА