Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 266

 

                                                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Билэгтнөөнөө овгийн Төгсгэрэлийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаатайгаар хорих, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой тэнцүү байхаар тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 40 хоногийн хорих ялаар сольж Т.Дгийн биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 2 сар 40 хоног байхаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан 1 жил 2 сар 40 хоногийн хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Дгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 106 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хохирогч Г.Халиунаагаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдаж хэргийн газрын үзлэгээр саарал өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хөнжлийн даавуу 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР