Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 4869

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжид өөрийн байранд байрлах, “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 10  дугаар хороо, Зүүн нарангийн 0-1 гудамж 10 тоотод оршин суух, Боржигон овогт Баярхүүгийн Мөнхтуяа /РД:ШВ76102301/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 10  дугаар хороо, Зүүн нарангийн 0-1 гудамж 10 тоотод оршин суух, Боржигон овогт Баярхүүгийн Мөнхцэцэг /РД:ШВ82082901/  

Хариуцагч: Баянгол дүүргийн 10  дугаар хороо, Зүүн нарангийн 0-1 гудамж 10 тоотод оршин суух, Боржигон овогт Лүгдэвийн Баярхүү /РД:ШВ55062817/ нарт 

            15,165,205 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Б.Мөнхтуяа нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хас банктай 1490007972 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 32 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд улсын бүртгэлийн Ү-2205034131 дугаартай, 000104110 гэрчилгээний дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, зүүн наран 1-10 тоот 40 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2201025076 дугаартай, 000262923 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, зүүн наран 1-10 тоот 79 м.кв талбайтай өмчлөх газар, Улсын бүртгэлийн Г-2201025076 дугаартай 000262923 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28-46 тоот 543 м.кв талбайтай өмчлөх газар 1490007972 дугаартай зээлийн гэрээнд Б.Мөнхцэцэг нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн үүргээ хариуцагч нар зөрчиж байна. Банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачлага гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд үндсэн төлбөр 13,581,836 төгрөг, үндсэн хүү 1,541,389 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,480 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг нийт 15,165,205 төгрөг8 барьцаа хөрөнгө Улсын бүртгэл Ү-2205034131 дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-10 тоот хувийн орон сууц, улсын бүртгэлийн Г-2205002390 дугаартай, 000052801 гэрчилгээний дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-10 тоот 79 м.кв өмчлөх газар, улсын бүртгэлийн Г-2201025076 дугаартай, 000262923 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28-46 тоот, 543 м.кв талбайтай өмчлөх газраар үргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2016 оны 8 сарын 03-ны өдөр  эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд, уг гэрээнд “Хас банк” ХХК-ийн нэхэмжилсэн 15,165,205 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцэг, Б.Мөнхтуяа, Л.Баярхүү нар 2016 оны 11 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар, хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэл Ү-2205034131 дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-10 тоот хувийн орон сууц, улсын бүртгэлийн Г-2205002390 дугаартай, 000052801 гэрчилгээний дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-10 тоот 79 м.кв өмчлөх газар, улсын бүртгэлийн Г-2201025076 дугаартай, 000262923 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28-46 тоот, 543 м.кв талбайтай өмчлөх газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож,зохигч эвлэрчээ.

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Б.Мөнхцэцэг, Б.Мөнхтуяа, Л.Баярхүү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,165,205 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  Хас банк ХХК-ийн нэхэмжилсэн 15,165,205 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцэг, Б.Мөнхтуяа, Л.Баярхүү нар 2016 оны 11 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар, хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэл Ү-2205034131 дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-10 тоот хувийн орон сууц, улсын бүртгэлийн Г-2205002390 дугаартай, 000052801 гэрчилгээний дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-10 тоот 79 м.кв өмчлөх газар, улсын бүртгэлийн Г-2201025076 дугаартай, 000262923 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28-46 тоот, 543 м.кв талбайтай өмчлөх газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрсэн нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  122,645 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 61,322 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75  дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:      

1. Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжилсэн 15,165,205 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцэг, Б.Мөнхтуяа, Л.Баярхүү нар 2016 оны 11 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар, хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэл Ү-2205034131 дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-10 тоот хувийн орон сууц, улсын бүртгэлийн Г-2205002390 дугаартай, 000052801 гэрчилгээний дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-10 тоот 79 м.кв өмчлөх газар, улсын бүртгэлийн Г-2201025076 дугаартай, 000262923 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28-46 тоот, 543 м.кв талбайтай өмчлөх газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилгаа төлсөн 233,777 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн  2602002965 тоот данснаас 116,888 төгрөгийг, хариуцагч Б.Мөнхцэцэг, Б.Мөнхтуяа, Л.Баярхүү нараас 116,888 төгрөгийг тус тус гаргуулж Хас банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА