Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 240/2016/00027/и |
Дугаар | 369 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч: Д.Т
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие нь Д.*******тай 2000 онд гэр бүл болсон. 2000 оны 11 сарын 13-нд том охин ******* төрсөн, 2004 оны 10 сарын 26-нд бага охин ******* төрсөн. Бидний хувьд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2010 оноос эхлэн тусдаа амьдарч байна. Одоо бидний хувьд хэн хэн нь тусдаа амьдралтай болсон. Энэ бүхнийг харгалзан үзэж, бидний гэр бүлийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Ц.*******ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Одоо би эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. Иймд Ц.*******тэй салахад ямар нэгэн асуудал гомдол саналгүй болно. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж ярих зүйл байхгүй. Бид зан харьцааны хувьд таарч тохирохоо болиод тусдаа амьдарсан. Хоорондоо ярилцаж тохиролцоод 2 охиноо аавд нь үлдээсэн юм. 2 охинтойгоо уулзаж байгаа хамгийн сүүлд өнгөрсөн наадмаар хотод гэртээ авч очиж уулзсан. Хүүхдийн тэтгэлэг төлөх боломж байхгүй. Одоо шинээр гэр бүлтэй болж 3 настай нэг хүүхэдтэй болсон. 2 охиноо эцгийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйл байхгүй гэв.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 охиноо өөр дээрээ авна. Энэ хүн хүүхдүүдтэйгээ уулзаж байгаа. Би сүүлд өөр гэр бүл зохиож одоо ам бүл тавуулаа амьдарч байна. 2 охиноо ажил хийгээд хэрэгцээг нь хангаад яваад байх боломжтой. 2 охиндоо эхээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлгүй байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* нь Д.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ц.*******, Д.******* нар нь 2002 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнхан- Овоо сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ц.*******, Д.******* нарын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Тэдний дундаас 2000 оны 11 сарын 13-ны өдөр охин *******, 2004 оны 10 сарын 26-ны өдөр охин ******* нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд 2010 оноос эхлэн эцэгтэйгээ амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч Ц.******* нь эвлэрүүлэн зуучлах ажиллаагаанд оролцоогүй тул эвлэрүүлсэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллаагааг дуусгавар болгосон байна. Зохигчдын тайлбараас үзэхэд гэрлэгчид урт хугацаанд хамт амьдраагүй, хэн хэн нь тусдаа гэр бүл зохиож цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь тогтоогдож байх тул тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “ хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” зааснаар Т.*******, Т.******* нараас санал асуухад “ эцэгтэйгээ амьдрах” тухай саналыг гаргасан байх тул шүүх дээрхи байдлыг харгалзан үзэж Т.*******, Т.******* нарыг төрсөн эцгийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагч Д.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар харилцан тохиролцсон гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2002 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Т.*******, Т.******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нь хэрэгт хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР