Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00651

 

 

 

  

2024 04 01  210/*******А2024/00651

 

******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/00258 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******, *******.******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 101,983,868 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.*******ягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙ*******ОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.*******, *******.******* нар нь ******* ******* ББСБ ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. *******өн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан ******* ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн, саарал өнгийн тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаартай, HOWO.ZZ4257-NS47CA маркийн, хар өнгийн тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаартай чиргүүлийг барьцаа хөрөнгөд бүртгүүлсэн.

1.2. Хариуцагч *******.*******, *******.******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд зээл хариуцсан ажилтан cap бүр зээлийн эргэн төлөлт хийх талаар сануулдаг боловч төлөөгүй.

Иймд хариуцагч *******.*******, *******.******* нараас зээлийн гэрээний үүрэгт зээл 70,000,000 төгрөг, үндсэн хүү 30,368,767.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,615,101.37 төгрөг, нийт 101,983,868.50 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ББСБ ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 70,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн үед манай барилгад технологийн алдаа гараад цаанаасаа нураах шийдвэр гараад барилгыг нураасан. Ингээд улсаас санхүүжилт авч чадаагүйн улмаас эргэн төлөлт хийж чадаагүй. *******өн дээрээс нь ковидын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа доголдсон зүйлүүд гарсан учраас хүү, алдангиас багасгаж өгнө үү.

Эргэн төлөлтийг хүлээхгүй гэвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******.*******, *******.******* нараас 101,983,868.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн, SALLDHBS8AA794950 арлын дугаартай суудлын автомашин, ******* улсын дугаартай, CIMC.CSQ9390TDP маркийн, LA99XF53791HLT657 арлын дугаартай тавцант чиргүүл, ******* улсын дугаартай, HOWO.ZZ4257-NS47CA маркийн, LZZ5CLSB1AW476110 арлын дугаартай тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,069.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******, *******.******* нараас 738,069.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* *******" ББСБ XXK нь биднээс үндсэн хүү 30,368,767,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,615,101,37 төгрөгийг үндсэн зээл болох 70,000,000 төгрөг дээр нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020, 2021, 2022 онуудад дэлхий нийтийг хамарсан цах тахлын хүнд үе байсантай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болж доголдол үүсч зогсонги байдалд орсны улмаас зээлээ хэвийн төлөх боломжгүй болсон. Тухайн жилүүдэд цар тахлын үеийн хүнд нөхцөл байдлыг даван туулахад бизнес эрхлэгчдэд төр засгаас дэмжлэг үзүүлж банкны зээл, хүүгийн эргэн төлөлтийн хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулж байсан. Үүнтэй адилаар цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж зээлийн хүү, алдангийг бууруулах боломж байсан гэж үзэж байна.

4.2. *******өн эхний шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах хүсэлт гаргахад 7 хоногийн хугацаа олгосон бөгөөд уг хугацаанд өмгөөлөгч олж гэрээ байгуулан, хэргийн материалтай танилцахад хангалтгүй хугацаа байсан учир дараагийн шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцон өмгөөлүүлэх боломж олдоогүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүү, алдангийг бууруулж анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. *******.******* 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай байгууллагад хүсэлт гаргасны дагуу үндсэн зээлийн төлөлтийг 4 сарын хугацаанд хойшлуулж, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээлийг төлөхөөр нэмэлт зээлийн гэрээ байгуулсан. Нэмэлт зээлийн гэрээ байгуулах үед *******.******* 232 хоногийн хугацаа хэтрэлттэй байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж манай байгууллагаас нэмэлт зээлийн гэрээ байгуулсан.

5.2. Хариуцагч зээлийн хүүгээ төлөөд явах боломжтой байсан боловч огт төлөлт хийгээгүй. Зээл авсан өдрөөс хойш нийт 2,000,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар төлөлт хийгээгүй. Хариуцагч нарт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөө шалгуулах талаар мэдэгдэхэд Ховд аймагт байгаа, үзүүлэх боломжгүй гэдэг. Ковидын үед Санхүүгийн зохицуулах хорооноос зээлдэгчийн хүсэлтийн дагуу нэмэлт зээлийн гэрээ хийж, хүү, алдангиас чөлөөлөх талаар албан бичиг ирээгүй гэжээ.

 

ХЯНАВА*******:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******.*******, *******.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 101,983,868.50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ББСБ ХХК болон *******.*******, *******.******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* ******* ББСБ ХХК нь 70,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч *******.*******, *******.******* нар нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

*******өн хүүний талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Нэхэмжлэгчээс 70,000,000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлсэн, хариуцагч нараас зээлийн хүүд 2,000,000 төгрөг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгдээгүй талаар зохигч маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч нь зээл 70,000,000 төгрөг, хүү 30,368,767.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,615,101.37 төгрөг, нийт 101,983,868.50 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

5.1. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дууссан ба нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөр хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцжээ. Зээлийн гэрээний 3.1.4 дэх заалтад төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох, мөн 3.3 дахь заалтад зээлдэгчээс зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд гэрээнд заасан зээлийн хүүг төлөх талаар тусгасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас зээл 70,000,000 төгрөг, хүү 30,368,767.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,615,101.37 төгрөг, нийт 101,983,868.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

5.2. Хариуцагчийн гаргасан 2020, 2021, 2022 онуудад дэлхий нийтийг хамарсан цах тахлын хүнд үе байсантай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлээ хэвийн төлөх боломжгүй болсон, төрөөс дэмжлэг үзүүлж банкны зээл, хүүгийн эргэн төлөлтийн хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулж байсантай адилтгаж зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж зээлийн хүү, алдангийг бууруулах боломж байсан гэх татгалзал болон энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээ 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдахад зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч хариуцагч талын хүсэлтийг харгалзан зээл 70,000,000 төгрөгийг хугацааны эцэст төлөхөөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн зээлийн гэрээ байгуулагдахаас өмнөх 2020, 2021 онуудын нөхцөл байдал тус маргаанд хамааралгүйгээс гадна 2022 онд цар тахлын нөхцөл байдал хариуцагч нарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн талаар хэрэгт баримт авагдаагүй, мөн цар тахлын нөхцөл байдал нь зээлийн хүү төлөх үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

6. Хэрэгт ******* ******* ББСБ ХХК болон *******.******* нарын байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ авагдсан ба уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* улсын дугаартай чиргүүл, ******* улсын дугаартай, HOWO.ZZ4257-NS47CA маркийн тээврийн хэрэгсэл, ******* ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн тээврийн хэрэгслийг тус тус ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. Дээрх тээврийн хэрэгслүүд үүрэг гүйцэтгүүлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэр дээр шилжин бүртгэгдсэн байна.

6.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дээрх харилцааг барьцааны гэрээ гэж тодорхойлсон боловч анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарлаж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

6.2. Үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болохоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг шүүх зөв тайлбарлаж хэрэглэж чадаагүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитой гаргуулан авч зээлийн гэрээний үүрэгт тооцох боломжтой талаар тодорхойлоогүй, харин тээврийн хэрэгслүүдийн байршил, эзэмшил, ашиглалтын байдлыг тодорхойлох баримт бичиг, мэдээллийг өгч, газар дээр нь биечлэн шалгахад хориг, саад учруулахгүй гэсэн гэрээний заалтыг хариуцагч зөрчсөн гэсэн үндэслэл зааж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулахаар шаардсан байна.

6.3. Үүний зэрэгцээ фидуцийг хэрэгжүүлэх журам нь барьцаанаас ялгаатай байтал анхан шатны шүүх барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдах талаарх Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгийг тус маргаанд баримталсан нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

7. Хариуцагч нарын гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож өмгөөлүүлэх боломж олдоогүй тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Шүүх 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт 2023 оны 10 дугаар сарын 04, 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлажээ. *******өн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон боловч хариуцагч талын гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх, мөн хуулийн 71.2 дахь хэсэгт зааснаар энэ хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах журамтай тул шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсныг хууль зөрчсөн гэж дүгнэхгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс нэр бүхий хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/00258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******.*******, *******.******* нарт холбогдуулан гаргасан ******* ******* улсын дугаартай, Landrover Defender маркийн, SALLDHBS8AA794950 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаартай, CIMC.CSQ9390TDP маркийн, LA99XF53791HLT657 арлын дугаартай тавцант чиргүүл, ******* улсын дугаартай, HOWO.ZZ4257-NS47CA маркийн, LZZ5CLSB1AW476110 арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтад ...738,069.34 төгрөгийг гаргуулан... гэснийг 667,869.34 төгрөгийг гаргуулан гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГА*******АГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

Д.ЗО*******ЗАЯА