Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 240/2016/00316/и |
Дугаар | 362 |
Огноо | 2016-07-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 362
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /регистрийн дугаар: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: /,
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8.725.072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь иргэн , нартай 2014 оны 06 сарын 20-ны өдөр №2032001492 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 2,6 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар баг Зүүнсайхан 6-43 тоотод байрлах 750 мкв талбайтай газар, Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын 8-15 тоотод байрлах 750 мкв талбайтай газрыг Д.Мөнхийн гаргаж өгсөн итгэмжлэлээр SSAMG YONG ISTANA маркын суудлын микробус, ногоон өнгөтэй, гэрчилгээний №АЯ00604074 улсын дугаар 67-48 ӨМӨ автомашин барьцаалсан. Гэрээний дагуух хэсэгчилсэн графикт төлөлтийн хугацаа 2015 оны 12 сарын 26-ны өдөр дууссан боловч нь өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 5,236,203.29 төгрөг, 3,709,990.37 төгрөгийн үндсэн хүү, 126,350.02 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Одоогоор 6,763,791.71 төгрөгийн үндсэн зээл, 1,569,019.71 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 392,254.99 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 8,725,072 төгрөгний зээл хүүг төлөх шаардлага тавьсан боловч төлөхгүй байсаар өдийг хүрлээ. Иймд , нарын орлого, эд хөрөнгөнөөс үндсэн зээл 6,763,796.71 төгрөгийн үндсэн зээл 1,569,019.71 төгрөгийн үндсэн зээлийн хүү 392,254.99 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 8,725,072 /найман сая долоон зуун хорин таван мянга далан хоёр төгрөг/ төгрөгийн хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч , нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид *******наас нэхэмжилсэн 8.725.072 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР