Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/06380/И |
Дугаар | 4791 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 4791
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22 дугаар байр, 107 тоотод оршин суух, Монгол овогт Уртнасангийн Алтанзаяа, /РД:ЧА85092701/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 гудамж, 170 тоот оршин суух, Бэсүд овогт Эрдэнэчимэгийн Төмөртогоо, /РД:НЮ85052671/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Алтанзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Алтанзаяа миний бие 2004 онд Э.Төмөртогоотой танилцаж, 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтийн 2157 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. 2006 оны 03 сараас эхлэн 1 жил 6 сарын хугацаанд нэг гэрт хамтран амьдарч байсан бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2007 оны 09 сард тус тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон ба 2015 оноос эхлэн У.Алтанзаяа миний бие БНСУ-д Э.Төмөртогоо АНУ-д ажиллаж амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг хуульд заасан журмын дагуу цуцалж өгнө үү. Бидний хамтран амьдарч байх хугацаанд бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй бөгөөд ямар нэг эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Төмөртогоо нь У.Алтанзаяатай 2004 онд танилцаж, 2006 онд гэр бүлээ батлуулсан. Тэд 2007 оны 09 дүгээр сард зан харилцааны таарамжгүй байдлаас болж салсан. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэгчдийн дунд эд хөрөнгийн маргаангүй ба тэдний дундаас төрсөн хүүхэдгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Алтанзаяа нь хариуцагч Э.Төмөртогоод холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
У.Алтанзаяа, Э.Төмөртогоо нар 2004 онд танилцаж, 2006 оны 03 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, улмаар 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болсон нь гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 5 дахь тал/, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2007 оноос тус тусдаа амьдарч байгаа ба одоо тус тусдаа амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэж хэн алин нь гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байх тул гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй, тэдний дундаас төрсөн насанд хүрээгүй хүүхэд байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Уртнасангийн Алтанзаяа, /РД:ЧА85092701/, Бэсүд овогт Эрдэнэчимэгийн Төмөртогоо, /РД:МЮ85052671/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Төмөртогоогоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Алтанзаяад олгосугай.
3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, гэрлэгчдийн дундаас төрсөн насанд хүрээгүй хүүхэдгүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА