Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0070/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 М.Долгоржав,

Улсын яллагч                                               Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                       О нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Доржсүрэнгийн О-д холбогдох 1939000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 03-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2012 онд Хэнтий аймгийн Сум дундын 1-р шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар, 2016 онд Хэнтий аймгийн Сум дундын 1-р шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овгийн О /РД:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  О нь /СЭ66050679/ нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” нийтийн бүжгийн заалнаас иргэн Л.Өлзий-Утасын цүнхтэй мөнгийг хулгайлж буюу бэлнээр 569,000 /таван зуун жаран есөн мянган төгрөг/, цүнх, түлхүүр, түрийвч, иргэний үнэмлэх 3 ширхэг, виза карт 4 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 599.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 3-13 тоотод өөрийн оршин суух хашаандаа албан үүргээ биелүүлж явсан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа ажилтай Б.Батзоригийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О  нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” нийтийн бүжгийн заалнаас иргэн Л.Өлзий-Утасын цүнхтэй мөнгийг хулгайлж буюу бэлнээр 569,000 /таван зуун жаран есөн мянган төгрөг/, цүнх, түлхүүр, түрийвч, иргэний үнэмлэх 3 ширхэг, виза карт 4 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 599.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 3-13 тоотод өөрийн оршин суух хашаандаа албан үүргээ биелүүлж явсан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа ажилтай Б.Батзоригийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

1. Хохирогч Л.Өлзий-Утас мөрдөн байцаалтанд өгсөн: Би Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Солонго нийтийн бүжгийн клубыг нөхрийн хамт ажилуулдаг. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 14 цагт бүжгийн клубээ нээгээд үйл ажиллагаа явуулж байгаад 15 цаг 30 минутын үед бүжгэн дээр Д.О гэх хүн согтуу орж ирээд суухаар нь би О дээр очоод настай хүмүүс бүжиглэж байна. Чи согтуу битгий яваад бай одоо гараарай гэж хэлчихээд хөгжимөн дээрээ очиж, дуугаа сольчихоод үүдний ширээн дээр очиж, ширээнд дотор байсан цүнхтэй мөнгөө үзэхэд байхгүй байсан. Тэгээд яг Д.Оыг аваад гарчихлаа гэж бодоод араас нь гараад харсан чинь харагдахгүй болохоор нь цагдаа дуудсан. Тэгээд дүүгийн хамт баруун тийшээ явсан чинь бүжигнээс баруун зүгт Саран хотхоны хойд талын зам дээр Д.О явж байхаар нь гүйж очин Д.Оыг барьж авсан.  Тухайн үед цагдаа дуудсан байсан болохоор цагдаа ирж Д.Оаас цүнхтэй мөнгө хаана байна гээд халаасыг нь үзэхэд 500,000 мянган төгрөг гарч ирсэн.  Тэгээд мөнгө байсан цүнхийг нь асуухад хаячихсан, хаана хаясан газраа заагаад өгье гээд Саран хотхоны урд талын грашны зүүн талд ирэхэд цүнхэн дотор нь байсан мөнгөний уут, хар өнгийн жижиг ууттай түлхүүрийн хамт хаячихсан байсан. Мөнгө хийсэн байсан цүнхийг нь олоогүй. Цүнхэн дотор 569,000 /таван зуун жаран есөн мянган/ төгрөг, иргэний үнэмлэх 3 ширхэг, банкны виза карт 4 ширхэг, заалны 1 ширхэг түлхүүр зэрэг эд зүйл байсан....... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 14-15 хуудас/

 

2. Хохирогч Б.Батзоригийн: Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хийдийн суурингийн 3 дугаар гудамжны баруун үзүүрийн хашааны ойролцоо явж байхад хашаан дотор хүмүүс шуугилдаад байгаа чимээ гарахаар нь би хамт эргүүлд гарч байсан олон нийтийн цагдаа О-ын хамт очсон. Хашаан дотроос халамцуу эрэгтэй гүйж гарч ирэн намайг хутгалах гээд байна гэж хэлсэн. Хашаанаас гарч ирсэн залуугийн араас олгой хочит Д.О гэх согтуу залуу гарч ирсэн. Д.О гэх залуу хамт байсан хүмүүсээ миний сүхийг аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд хашаанаас гүйн гарч ирсэн согтуу залуу наадаханд чинь хутга байгаа шүү. Хутгаараа миний хэвлий орчим руу чичэхэд нь бид хоёрын хажууд зогсож байсан олон нийтийн цагдаа О хутгыг нь өшиглөөд газар унагаасан. Тэгсэн О газар унасан хутгыг нь авч, дуудлагын машин дуудаад эрүүлжүүлэх байранд авчирч хийсэн гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 41-43 хуудас/

3. Гэрч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олон нийтийн цагдаа Б.Батзоригийн хамт эргүүлд 1 дүгээр багийн айлуудаар эргүүл хийж явахад Хийдийн 3 дугаар эгнээний баруу үзүүрийн булангийн хашаанаас нэг эрэгтэй хүн намайг хутгалах гээд байна гээд орилоод гараад ирэхээр нь олон нийтийн цагдаа Б.Батзориг бид хоёр юу болов гээд хашааны гадаа очиход нөгөө залуугийн араас олгой хочит Д.О гэх залуу согтуу гарч ирсэн. Тухайн үед согтуу гарч ирсэн залуу Д.О намайг гэртээ хутга бариад дайрахаар нь би зугтаагаад гарч ирсэн. Д.Оад хутга байгаа шүү гэж хэлсэн. Би хамт эргүүлд явж байсан олон нийтийн цагдаа Б.Батзоригийг наадахаа шалгачих гэхэд Б.Батзориг Д.Оын өмсөж байсан курткыг нь тэмтэрч үзэхэд Д.О нь би чамайг ч гэсэн хутгалчихана шүү пизда нар минь гээд куртканыхаа халааснаас хутга гаргаж, ирээд шууд Б.Батзориг руу далайхаар нь би хутгыг нь өшиглөж, газар гишгээд Б.Батзориг, олгой хочит Д.Оыг дарж унагаасан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 45-47 хуудас/

4. Н.Мэндбаярын: Би 2019 оны 01  дүгээр сарын 13-ны өдөр цагаан сарын бэлтгэл ажил хангахаар Хэнтий аймгийн төвд ирсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн орчимд Сүхээ гэх залуугийн хамт Д.О гэх айлын гэрт очсон. Д.Оын гэрт ороход гэртээ ганцаараа байсан. Тухайн үед бид нар нэг шил архи олж ууя гэсэн чинь Д.О миний сүхийг нэг шил архинд тавиад архи аваад ир гэсэн. Тэгээд Сүхээ, Д.Оын гэрээс сүхийг нь аваад гарсан, Д.О бид 2 гэрт байж байтал Д.О гэнэт манай сүх алга болчихлоо гээд надруу уурласан. Би тэгэхэд нь сүхийг чинь би аваагүй, Сүхээ авч явсан гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал Д.О нь аяганы шүүгээгээ ухаад шар бариултай хутга гаргаж ирсэн. Тэгээд би Д.Оын

5. Алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19 хуудас/

Шүүгдэгч  Д.О нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” нийтийн бүжгийн заалнаас иргэн Л.Өлзий-Утасын цүнхтэй мөнгийг хулгайлж буюу бэлнээр 569,000 /таван зуун жаран есөн мянган төгрөг/, цүнх, түлхүүр, түрийвч, иргэний үнэмлэх 3 ширхэг, виза карт 4 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 599.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 3-13 тоотод өөрийн оршин суух хашаандаа албан үүргээ биелүүлж явсан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа ажилтай Б.Батзоригийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь хохирогч Л.Өлзий-Утас, хохирогч Б.Батзориг нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоодож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан гэмт хэрэг байна.   

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Өлзий-Утаст 599.000 мянган төгрөгийн хохирол учирсан бөгөөд 557.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11 хуудас/ тогтоогдож байх тул үлдэгдэл 42.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Л.Өлзий-Утаст олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд ял оногдуулахад харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  О-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан Д.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Д.Оын биечлэн эдлэх ялыг 01 жил 02 сарын хорих ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ад оногдуулсан 01 жил 02 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.О-аас 42.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Өлзий-Утаст олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ