Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00655

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00655

 

,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/00467 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,-тай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Худалдах, худалдан авах ерөнхий гэрээ, энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлтүүд болох 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах ерөнхий гэрээний нэмэлт өөрчлөлт, мөн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Гэрээний нэмэлт өөрчлөлт"-ийг тус тус байгуулсан. Тус гэрээгээр худалдагч ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,-ийн захиалгаар тавилга нийлүүлэх, худалдан авагч ,,,,,,,,,,,, нь түүний төлбөрийг төлөх үндсэн үүргийг тус тус хүлээсэн.

 

,,,,,,,,,,,, нь гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүрд нь биелүүлж, захиалгын дагуу тавилгыг нийлүүлсэн.

 

Гэвч худалдан авагч ,,,,,,,,,,,, нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх үүргээ зөрчиж 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр талууд тооцоо нийлсэн байдлаар гэрээний төлбөр 65,854,375 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрч бидэнд хохирол учруулаад байна.

 

Манай компани нь дээрх төлбөрийг ,,,,,,,,,,,,-аас нэхэмжилж шүүхэд хандсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/11132022/15963 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон тул ,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжлуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03118 дугаар шийдвэрээр ,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгаснаар тус цагдаагийн хэлтсээс ,,,,,,,,,,,,-ийн гүйцэтгэх захирал Von Tucher Florian-г монгол улсад байхгүй, хилээр гарсныг олж тогтоон, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №28k1-3/3464 тоот албан тоот албан бичгээр ,,,,,,,,,,,,-ийн удирдлагын талаарх хуулийи этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг манайд хүргүүлсэн.

 

Tyc лавлагаанаас үзэхэд, ,,,,,,,,,,,,-ийн 24.9 хувийг Герман улсын хуулийн этгээд ,,,,,,, 3 Kg компани, 38.27 хувийг Герман улсын хуулийн этгээд ,,,,,,,,,,, 36.77 хувийг ,,,,,,,,,,,,,, нар нь тус тус эзэмшиж байна. Түүнчлэн тус компанийн эцсийн өмчлөгчийн мэдээллээс үзвэл хоёр эцсийн өмчлөгч байх ба үүний нэг нь 36.77 хувиар ,,,,,,,,,,,,,,, нөгөө нь 38.27 хувиар ерман улсын хуулийн этгээд ,,,,,,,,,, байна.

 

Ийнхүү ,,,,,,,,,,,,-ийн үйл ажиллагаагаа явуулдаг хаяг тодорхойгүй гэсэн тул хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч болох ,,,,,,,,,,,,,,-ийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, ,,,,,,,,,,,,, 16020, 6 давхар дахь хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Гэсэн хэдий ч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 102/Ш32023/17894 дугаар захирамжаар хариуцагч хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Иймд ,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,/-ийг эрэн сурвалжилж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж,

,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,/ нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, ,,,,,,,,,,,, 16020, 6 давхар хаягт хамгийн сүүлд байрлаж байсныг дурдаж,

,,,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

,,,,,,,,,,,,-ийн хаягийг цагдаагийн байгууллагаас дээр дурдсанчлан олж тогтоогоогүй тул түүний эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч болох ,,,,,,,,,,,,,,-ийн хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32023/17894 тоот захирамжаар оршин байгаа хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч ,,,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүйн дээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор хөндөж байна.

 

Нэгэнт ,,,,,,,,,,,,-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч ,,,,,,,,,,,,,, нь Монгол улсад үйл ажиллагаа хэвийн явуулж байх тул тус компанийг хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд ,,,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжилж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг гомдлын хүрээнд хянаж байгаа тул давж заалдах шатны шүүхээс ,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

3. ,,,,,,,,,,,, нь нэхэмжлэлээ нотлох үүднээс хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32023/17894 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг нотлох баримтаар өгсөн. Уг захирамжид зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагчаар зөвхөн ,,,,,,,,,,,,-ийг тодорхойлсон байна.

Харин ,,,,,,,,,,,,,, нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн эсэх, түүнчлэн тухайн компани нь хуулийн этгээдийн лавлагаанд дурдагдсан хаягт ажил хэргээ байнга явуулдаггүй, удирдах байгууллага нь байрладаггүй болох нь баримтаар тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, ,,,,,,,,,,,,,,-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт нийцжээ.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/00467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ