Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 2 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Өмнөговь аймгийн БУКонтор Төмөр битон цехэд 1984-1987 онд ажиллаж байгаад жирэмсний амралт авч Өмнөговь аймгийн Гурвансайхан амралт зусланд 1987-2002 онд хонь ямаа маллаж , мал маллахын зэрэгцээ үйлчлэгчийн ажлыг давхар хийж улсад 20 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1987-1989 онуудад мал маллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй улмаас улсад ажиллаж байсан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1987 оны 04 дүгээр сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал Өмнөговь аймгийн “Гурвансайхан” зусланд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овгийн ******* намайг 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 03-ныг хүртэл Даланзадгад сумын “Гурвансайхан “ амралт зусланд малчин байсныг гэрч болох ******* , ******* нараас асууж үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний Говь гурван сайхан зусланд ажилд томилох тушаал 1987 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс гэж 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай тушаалд бичигдсэн байгаа учир тэр өдрөөс эхлэн ажилласан хугацаагаа тогтоолгоход татгалзах зүйлгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар  хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 1987 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн “Гурвансайхан” зусланд мал маллаж байсан болох нь:

 

Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 378 дугаартай лавлагаанд: ******* нь Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт 1984-1978.04 онуудад нормчоор, Гурвансайхан хүүхдийн зусланд 1987.06-1989 онуудад үйлчлэгчээр ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан. Үүнд: 1984 оны 09 дүгээр сард 282 төгрөг, 10 дугаар сард 504 төгрөг, 11 дүгээр сард 294 төгрөг, 12 дугаар сард 443 төгрөг, 1985 оны 4 дүгээр сард 403 төгрөг, 5 дугаар сард 296 төгрөг, 6 дугаар сард 193 төгрөг, 7 дугаар сард 501 төгрөг, 8 дугаар сард 174 төгрөг, 9 дүгээр сард 611 төгрөг , 10 дугаар сард 760 төгрөг , 11 дүгээр сард 238 төгрөг , 12 дугаар сард 253 төгрөг, 1986 оны 1 дүгээр сард 503 төгрөг, 2 дугаар сард 122 төгрөг,3 дугаар сард 315 төгрөг, 4 дүгээр сард 177 төгрөг , 5 дугаар сард 348  төгрөг, 6 дугаар сард 230 төгрөг , 7 дугаар сард 595 төгрөг, 8 дугаар сард 69 төгрөг, 9 дүгээр сард 206 төгрөг, 10 дугаар сард 308 төгрөг, 11 дүгээр сард 184 төгрөг ,  12 дугаар сард 380 төгрөг, 1987 оны 1 дүгээр сард 374 төгрөг, 2 дугаар сард 465 төгрөг ЭА, 3 дугаар сард аваагүй, 4 дүгээр сард 536 боль хуудсаар, /5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад Барилга угсралтын конторын цалингийн баримтанд  нэр байгаа цалин аваагүй байна/, 1987 оны 6 дугаар сард 142 төгрөг, 7 дугаар сард 249 төгрөг,8 дугаар сард 241 төгрөг, 9 дүгээр сард 211 төгрөг, 10 дугаар сард 211 төгрөг, 11 дүгээр сард 104 төгрөг, 1988 оны 4 дүгээр сард 228 төгрөг, 5 дугаар сард 220 төгрөг, 6 дугаар сард 220 төгрөг, 7 дугаар сард 138 төгрөг, 8 дугаар сард 220 төгрөг ,9 дүгээр сард 231 төгрөг , 10 дугаар сард 195 төгрөг, 11 дүгээр сард 166 төгрөг 12 дугаар сард 93 төгрөг, 1989 оны 06 дугаар сард 260 төгрөг, 7 дугаар сард 240 төгрөг, 8 дугаар сард 240 төгрөг, 9 дүгээр сард 150 төгрөг, 10 дугаар сард 220 төгрөг гэсэн лавлагаа, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харъяа Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын ажилд томилох тухай 125 дугаартай тушаалын хуулбрын 9 дугаарт *******,  1988 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Өмнөговь аймгийн барилга угсралтын конторын даргын ажлаас чөлөөлөх тухай 52 дугаартай тушаалын хуулбар, 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл пионерийн “Гурвансайхан” зуслангийн захиралын 19 дугаартай  тушаалын хуулбар “Түр ба улирлын ажилчид авч ажиллуулах тухай” ...үйлчлэгчээр байранд *******, 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл пионерийн “Гурвансайхан” зуслангийн захиралын 25 дугаартай тушаалын хуулбар “Зарим ажилчдыг ажилд авах ба чөлөөлөх тухай” ...*******ыг бэлтгэгчээр ажиллуулсугай..., 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл пионерийн “Гурвансайхан” зуслангийн захиралын 5 дугаартай тушаалын хуулбар “Ажилчид ажилд хувиарлаж ажиллуулах тухай” ...*******ыг үйлчлэгчээр..., 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл пионерийн “Гурвансайхан” зуслангийн захиралын 44 дугаартай  тушаалын хуулбар “Улирлын ба түр ажилчдын ажил байдлыг зохицуулах тухай”, 1988 оны 10 дугаар сарын 06-ны Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл пионерийн “Гурвансайхан” зуслангийн захиралын тушаалын хуулбар “ Улирлын ба түр ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай”, 1989 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл пионерийн “Гурвансайхан” зуслангийн захиралын 14 дугаартай  тушаалын хуулбар “Дамба овогтой Мөнхжаргалд хүүхэд асрах чөлөө олгох тухай”, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл пионерийн “Гурвансайхан” зуслангийн захирлын 34 дугаартай  тушаалын хуулбар “Зарим ажилчдын ажлыг өөрчлөж ажиллуулах тухай”, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл пионерийн “Гурвансайхан” зуслангийн захирлын 36 дугаартай  тушаалын хуулбар “Улирлын ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” ...*******ыг үйлчлэгчээс..., гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тус тус  нотлогдож байна.

Иймд 1987 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн “Гурвансайхан” зусланд мал маллаж байсан гэж үзэж шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг сум, нэгдэлд тус тус ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн “Гурвансайхан” зуслангийн даргын 19, 25, 05, 44, 14, 34, 36 дугаартай тушаалууд, Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын 125, 52 дугаартай тушаалууд, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 378 дугаартай лавлагаа зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт  ******* 1987 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн “Гурвансайхан” зусланд үйлчлэгчээр ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь Дундговь Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР