Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00653

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024   04  01  210/МА2024/00653

 

 

Т.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 ******* сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/00513 шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.*******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн 0.48 м.кв хэсгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагч Ш.*******, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Т.******* нь ******* *******, ******* ******* *******, ******* *******лол, , тоот хаягт шилтай, 5.56 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг. Миний баруун талын 6026 тоот талбайн өмчлөгч Ш.******* өргөтгөл хийж лангуу нэмж хийхдээ зарим хэсгийг нь миний өмчлөлийн талбайд луулсан нь тогтоогдсон. Энэ нь лангууны схем зурагт тодорхой тусгагдсан байгаагаас гадна албан ёсны тусгай зөвшөөрөлтэй Скайлайн дизайн ХХК-ийн хэмжилтийн дүгнэлтээр тогтоогдсон. Би өөрийн өмчлөлийн 5.56 м.кв талбайгаас 4.81 м.кв талбайг ашиглаж байна.

1.2. Ш.*******аас өмчлөлийнхөө талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хэл амаар доромжилж чөлөөлж өгөхгүй, хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Би тус барилгын ашиглалт хариуцсан Сандэй плаза бизнес эрхлэгчид Цэлмэг төв ашиглалтын захиргаа гэх төрийн бус байгууллагад хандсан боловч шийдвэрлэх боломжгүй, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хариу өгсөн.

Шүүхийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн хариуцагчийг 0.48 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэж байна.

Иймд Ш.*******ын хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн 0.48 м.кв талбайг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сандэй плаза үйлчилгээний төв баригдахад би 6 давхрын 6022-6026 тоот талбайг худалдаж авсан. Тухайн үед нэхэмжлэгчийн хадам ээж талбай худалдаж авахад талбайн дотор талд багана байсан, Сандэй плаза үйлчилгээний төвийн удирдлагууд баганыг талбайн хэмжээнд оруулж тооцож, талбайн үнэд баганын м.кв-ыг тооцохгүй байхаар шийдэж байсан. Нэхэмжлэгчийн дутуу гэж байгаа 0.7 м.кв нь уг баганын хэмжээ бөгөөд дутсан зүйл байхгүй, үүнийг үнийг хасаж тооцсон. Багана хэмжээнд орсон ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ дээр тусгагдаагүй байгаа.

2.2. ******* ******* ХХК-аас анхны гэрчилгээнүүд 20******* оны 05 сард гарсан. Нэхэмжлэгч надтай маргалдах биш өөрийн хадам ээжтэйгээ маргаантай асуудлаа шийдэх ёстой. Нэхэмжлэгч анх энэ талбайг худалдаж авахад байгаагүй учраас тэр баганын талаар мэдэхгүй. Бид анх 3 сарын турш нарийн хэмжилт хийж байж худалдаж авсан, ингэж хэмжилт хийсэн хүмүүс дунд нэхэмжлэгчийн хадам ээж ч байсан. Тухайн үед баганын шлыг зөвшөөрч худалдаж авчихаад 15 жилийн дараа маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.*******т холбогдуулан гаргасан үйлчилгээний зориулалттай талбайн 0.48 м.кв хэсгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т.*******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 57 зүйлийн 57.1, 60 зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэх заалтыг зөрчин анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад зөрүүтэй дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс уг лангуунд үзлэг хийх, мөн нэхэмжлэгч Т.*******аас Скайлайн дизайн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт гэрээг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тус захирамжийн 3, 4 дэх заалтын биелэлт хангагдаагүй байхад шүүх хурлыг хийсэн. Шүүх захирамжийн биелэлт хангагдаагүй байгаа шалтгааныг үндэслэх хэсэгтээ Скайлайн дизайн ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт биш байх тул нэхэмжлэгч талыг өгөөгүй гэж буруутгаагүй, үнэлээгүй болно гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.2. Үзлэг хийхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн тоот лангууны талбайтай хиллэж байгаа хариуцагчийн эзэмшлийн 6026 тоот лангууны талбай *******6 см урт, 38 см өргөн хэсгийн давхцалтай байгаа талаар дурдсан тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүнээс гадна шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч П.ын мэдүүлэг тов тодорхой байдаг.

Хэргийн материалд авагдсан ******* дүүргийн ******* ******* Сандэй ХХК-ийн үйлчилгээний барилга лангууны схем гэх нотлох баримтын баруун доод талд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дараатай бичгийн нотлох баримт нь маргааныг шийдвэрлэх үндсэн нотлох баримт юм. Харин хуулбар үнэн гэсэн эрх бүхий байгууллагын тэмдэгтэй бичгийн нотлох баримтыг өөр өөр цаг хугацаанд өөр өөр нотариатууд нэмж баталгаажуулсан байгаа нь уг нотлох баримт анхных биш гэж дүгнэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Дээрх схем зураг нь иргэд хоорондын маргаанд ярьж заншсанаар газрын кадастрын зурагтай адилтгах үндсэн нотлох баримт юм.

Гэтэл анхан шатны шүүх ... Анхны өмчлөгч Ж. эзэмшиж өмчилж байсан үед болон нэхэмжлэгч Т.******* 20 оны 07 сарын 31-ний өдөр тоот худалдаа-үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр бүртгүүлж эзэмшиж эхэлснээс хойш хариуцагч Ш.******* залгаа 6026 тоот лангуугаа өөрийн талбайн хэмжээнээс хэтрүүлж эзэмшиж, нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайн 0.48 м.кв хэсгийг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, үзлэгээр илэрсэн нөхцөл байдлаар тогтоогдохгүй байна... гэж илтэд зөрүүтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Тухайлбал гэрч П. талбайг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ Сандэй плазагаас гаргаж өгсөн схем зургаар хуваарилсан, гэрээ хийхэд Сандэй плазагаас гаргаж өгсөн план зураг байсан талаар тодорхой мэдүүлсэн.

Анхан шатны шүүх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын дардастай, нотариатаар баталгаажуулсан бичгийн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 зүйлийн *******6.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч Т.******* Скайлайн дизайн ХХК-ийн гэрчилгээг өөрөө авч ирнэ гэсэн боловч шүүх хуралдаан зарлагдах хүртэл авч ирж нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Скайлайн дизайн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэсэн.

5.2. Нэхэмжлэгч талбайн хэмжилтийг албан ёсны эрхтэй Скайлайн дизайн ХХК-аар хийлгэсэн гэж байгаа боловч тус компани нь хэмжилт хийх албан ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэх, Стандарт хэмжил зүйн газрын уртын хэмжих хэрэгслийн шалгалтад албан ёсоор орсон эсэх талаар албан бичгийг гаргуулахад нэгдсэн бүртгэлд шалгалт тохируулгын гэрчилгээ болон шалгалт тохируулгын үр дүн байхгүй гэх лавлагаа ирсэн. Иймд дээр дурдсан байгууллагын хэмжилт хийсэн баримт нь нотлох баримт болж чадахгүй. Хариуцагчийн талбайн аль хэсэг нь нэхэмжлэгчийн талбайтай давхацсан нь тодорхойгүй. Хэмжилт хийх үед нэхэмжлэгчийн талбай дотор багана байсан ба тухайн баганын хэмжээсний талаар гэрчүүд мэдүүлсэн.

5.3. Нэхэмжлэгч талбайг худалдаж авснаас хойш 15 жилийн дараа яагаад шаардах болов. Энэ талбайг анх Ж. гэх хүн М. гэдэг хүнээс худалдан авч, худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Ж. мөнгө төлсөн. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, зөрүүтэй байгаа нь Т.******* тус талбайг худалдаж авах үед байгаагүй учраас мэдэхгүй байна. М. гэх хүн Ш.******* танай талбайг авсан гэдгийг хэлснээр би мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ш.*******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн 0.48 м.кв хэсгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагч нь өөрийн өмчлөлийн 6026 тоот талбайд лангуу нэмж хийхдээ зарим хэсгийг миний өмчлөлийн талбайн 0.48 м.кв хэсэгт луулсан гэж тайлбарласан ба хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчийн талбайд багана байгаа, нэхэмжлэгчийн дутуу гэж байгаа 0.7 м.кв нь уг баганын хэмжээ бөгөөд дутсан зүйл байхгүй гэж тайлбарлаж маргажээ.

3.1. ******* *******, ******* *******, ******* *******лол, Намъяанжугийн гудамж, барилгад нэхэмжлэгч нь тоот хаягт 5.56 м.кв талбайг, хариуцагч нь 6022 тоот хаягт 29.65 м.кв талбайг тус тус худалдаа үйлчилгээний зориулалтаар өмчилсөн, хариуцагч тус талбайг 5 хувааж өмчлөх эрхийг бүртгүүлсэн (6022 тоот - 8.35 м.кв, 6023 тоот - 5.93 м.кв, 6024 тоот - 5.16 м.кв, 6025 тоот - 5.19 м.кв, 6026 тоот - 5.24 м.кв) талаар эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн баримт хэрэгт авагджээ.

Дээрхээс 6026 тоот хаягт лах үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй залгаа ладаг болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.2. Маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээний талаар тайлбарлахдаа нэхэмжлэгч нь эзэмшиж буй талбай 4.81 м.кв, маргаантай талбай 2000*386, 0.77 м.кв гэсэн Скайлайн дизайн ХХК-ийн хэмжилтийн зураг, хариуцагч нь үйлчилгээний талбайн хэмжээ 4891********00, нийт 5.24 м.кв гэсэн Брайт пойнт ХХК-ийн хэмжилтийн тайланг тус тус үндэслэсэн ба шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлд ...нэхэмжлэгчийн чөлөөлүүлэх хэсгийн хэмжээг метрээр хэмжиж ... урт нь *******6 см орчим, өргөн нь 38 см байв... гэж тусгагджээ.

3.3. Хариуцагчийн өмчлөлийн, 6026 тоот хаяг бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бодит эзэмшил нь хөрш залгаа эд хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн, тоот хаяг бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хил хязгаарыг давсан эсэх, давсан бол ямар хэмжээтэй болох нь тогтоогдоогүй, уг нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй байна.

Маргаан бүхий асуудал нь тусгай мэдлэг шаардагдах бөгөөд зохигчийн гаргасан Скайлайн дизайн ХХК, Брайт пойнт ХХК-уудын хэмжилтийн баримтууд зөрүүтэй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, талуудаас энэ талаар тодруулах, маргаантай үйл баримтад талуудыг чиглүүлж мэтгэлцүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

4. Иймээс нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа эсэх үйл баримт тогтоогдоогүй, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.5, 168 зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 ******* сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/00513 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 ******* зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.3, 172 зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 ******* зүйлийн *******9.4, *******9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА