Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 4868

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 32-13 тоотод оршин суух, Паалин овогт Сэргэлэнгийн Ганбат /РД:ГЮ82022771/-д холбогдох,

 

 204,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ганбат 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай компанитай дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 147242 тоот гэрээ байгуулан 93115885 дугаар бүхий дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч 2014 оны 11, 12 сар, 2015 оны 01 дүгээр саруудын ярианы төлбөр 136,378 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. С.Ганбатаас ярианы төлбөр 136,378 төгрөг, алданги 68,189 төгрөг нийт 204,456 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ганбат нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 204,456 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч С.Ганбатаас 204,456 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 204,456 төгрөгийг хариуцагч С.Ганбат 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  6,788 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 3,394 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 204,456 төгрөгийг хариуцагч С.Ганбат 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,788 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,394 төгрөг, хариуцагч С.Ганбатаас 3,394  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА