| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0160/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0160/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-гийн А-д холбогдох 201723000054 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Яргайтын 33-25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Х овогт Б-ийн А /РД:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны “Хавцалын өвөлжөө” гэх газар оршин суух иргэн В.Ж-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж монетон ээмэг 1 хос, хүзүүний монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, сэгсүүргэн дээл 2 ширхэг, үнэгэн малгай 1 ширхэг, мотоцикль зэрэг эд зүйл хулгайлж 2.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 02 дугаар сарын 12-15-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны “Хавцалын өвөлжөө” гэх газар оршин суух иргэн В.Ж-гийн гэрт нэвтрэн орж монетон ээмэг 1 хос, хүзүүний монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, сэгсүүргэн дээл 2 ширхэг, үнэгэн малгай 1 ширхэг, мотоцикль зэрэг эд зүйл хулгайлж 2.760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч В.Ж-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр аав болох Ваанчигийнд гэрийн түлхүүрээ орхиод хот явсан, явахад аавтай хамт малчин А эхнэр Уянга хүүхдийн хамт үлдсэн. ... 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аав араас хотод ирсэн. 2017 оны 02 дугаар сарын 15-нд ирэхэд манай малчин байхгүй мал хашаатай, аавын гэр онгорхой манай гэр цоожтой байсан. Гэрийн гадаа байсан улаан өнгийн даюун маркын мотоцикль алга байсан. Эхнэр Болор-Эрдэнэ авдараа онгойлгоход юмнууд нь ийш тийш болсон доторх юмаа шалгахад улаан өнгийн жижиг хайрцаганд байсан монетон ээмэг, хүзүүний зүүлт, бөгж, хөх өнгийн түрийвчинд байсан 30000 төгрөг цаасанд боодолтой байсан 30000 төгрөг, миний бор өнгийн үзүүрсгэн дээл, аавын гэрт байсан хөх өнгийн үзүүрсгэн дээл, миний үнэгэн малгай зэргийг аваад явсан байсан. ... Манай малчин болох А, эхнэр Уянга нарыг сэжиглэж байна... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10 хуудас/
2. Гэрч С.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ....2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлэээрээ хотруу явсан, явахдаа гэрээ цоожлоод түлхүүрээ аавдаа орхиод явсан. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ирэхэд гэр цоожтой, аавынхаас түлхүүрээ аваад гэртээ ороод авдараа онгойлгоход хөх өнгийн түрийвчинд байсан 30000 төгрөг , цаасанд боодолтой байсан 30000 төгрөг, ээмэг, бөгж, зүүлт, нөхрийн үзүүрсгэн дээл, үнэгэн малгай, аавын гэрт байсан хөх өнгийн үзүүрсгэн дээл зэргийг аваад явсан байсан. Явахдаа гэрийн үүдэнд байсан мотоциклыг унаад явсан бололтой байхгүй байсан.... гэсэн мэдүүлэг./ХХ—ийн 11 хуудас/
3. Гэрч Б.Ваанчигийн: ...Би А, Уянга хоёрыг сэжиглэж байна.... гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 12 хуудас/
4. Алдагдсан эд зүйлийн үнэлгээ. /ХХ-ийн 8, 44 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.А-г бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар шүүгдэгч Б.А-ын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгчийн үйлдэл нь 2017 оны 7 дугаар сараас өмнө буюу 2017 оны 2 дугаар сард үйлдэгдсэн ба шинэ хуулиар уг хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч В.Ж-д 2.760.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 1.800.000 төгрөгийг төлсөн талаар хохирогч шүүхэд мэдэгдсэн тул үлдэх 960.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж саад учруулсан байдал, хохирол төлөгдөөгүй байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ийн А-г бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас шүүгдэгч Б.А-ын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын эд хөрөнгийг хураахгүйгээр 03 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гын цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 960.000 төгрөг гаргуулж хохирогч В.Ж-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ