Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00759

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00759

 

хххх нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

ххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/00139 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххх, ххххх, ххх нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ххххгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, нэхэмжлэгч ххххх, ххх нарын өмгөөлөгч хх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02887 дугаар шүүхийн шийдвэрээр ххххгаас 100,069,020 төгрөгийг гаргуулж хххх ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн хххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хороолол, хххххх-ын гудамж, хх дугаар байр хх тоот хаягт байрлах, хх м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн хххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххх гудамж, хх дугаар байрны хх давхрын хх тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххх гудамж, хх дугаар байрны хх давхрын хх тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн хххххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххх гудамж, хх дугаар байрны хх давхрын хх тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххх гудамж, хх дугаар байрны хх давхрын хх тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн хххххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххх гудамж, хх дугаар байрны хх давхрын хх тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххх гудамж, хх дугаар байрны хх давхрын хх тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийнхххххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххх гудамж, хх дугаар байрны хх давхрын ххх тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххх гудамж, хх дугаар байрны хх давхрын хх тоот авто зогсоол, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.3. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хххххаас дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээчээр үнэлүүлэхэд 341,020,000 төгрөгөөр үнэлсэн нь өнөөдрийн зах зээлийн ханшид нийцэхгүй, түүнээс хэт доогуур үнэлсэн талаарх мэдэгдлийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан. Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний ххххх ХХК-ийг шинжээчээр томилсон. Үнэлгээний тайланг судалж үзэхэд тухайн орон сууц, авто зогсоолуудыг м.кв талбайнаас хамаарч 341,020,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэ ханшаар үнэлсэн гэж үзэж байгаа.

2.2. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хххххт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай хххх, ххххх, ххх нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч ххххгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь учир дутагдалтай, хууль хэрэглээний болон илэрхий алдаатай, үндэслэл бүхий болж чадаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

4.2. Анхан шатны шүүх бидний гаргасан нэхэмжлэлийг буюу маргаан бүхий барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн.

4.3. Үнэлгээчин ххххххх нь үнэлгээний тайландаа иргэн хххын өмчлөлийн 8 гараашид хөрөнгийн үнэлгээний тайландаа В2 давхрын зогсоолуудыг хаалт хийж, агуулахын зориулалтаар ашиглаж байна. Халаалт, цэвэр, бохир ус, цахилгаан зэрэг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, өөр зориулалтаар ашиглах боломж, үр ашигт хэрэглээг нь агуулахын болон автозогсоолоор ашиглах нь илүү үр дүнтэй гэсэн атлаа тухайн хаалт хийж, агуулахаар ашиглаж байгаа гараашийг зах зээлийн үнийн шууд харьцуулалтын аргаар үнэлсэн нь учир дутагдалтай болсон. Мөн барьцаа хөрөнгөд үнэлгээ хийж, тайлан гаргах ажиллагааг үнэлгээчин 2 хоногт явуулсан ба энэ нь барьцаа хөрөнгийг зөвхөн арилжаалагдахаар хүлээгдэж ижил төстэй хөрөнгүүдийн үнийн мэдээллийг судалж, үнэ цэнийн тооцооллыг гаргахад хүргэсэн гэж үзэхээр байна.

4.4. Мөн гомдлоор үүсэх маргаанд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 159.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах... түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэхэд нотлох баримтыг өөрөө гаргах боломжгүй бол шүүхийн журмаар гаргуулах эрхийг тайлбарлах, чиглүүлэхгүйгээр маргааныг шийдвэрлэж, нэхэмжлэгчийг буруутгаж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

4.5. Хэргийн материалд төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь автозогсоол тус бүрийн үнийг 50,000,000 төгрөгөөр, барьцаа хөрөнгийн өмчлөгч ххх нь 8 автозогсоолоо нийт 300,000,000 төгрөгөөр, харин 1 өрөө орон сууцны өмчлөгч ххххх нь өөрийн орон сууцыг 180,000,000 төгрөгөөр үнэлсэн саналыг гаргасан баримт авагдсан. Гэтэл хэргийн материалд төлбөр авагч хххх ХХК нь өмчлөгчийн гаргасан үнийн саналыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан эсэх талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт хэрэгт огт авагдаагүй байхад анхан шатны шүүх үүнийг шалгалгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болон үүнийгээ шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4.2, 4.5, 4.6, 4.9 дэх заалтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээчин томилж, барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэснийг зөвтгөсөн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийн 55.2.2-т заасантай нийцэхгүй байна. Шүүхээс гомдлыг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг үндэслэн хуульд заасан журмаар явагдаж байгаа эсэхийг хянах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

4.6 Анхан шатны шүүх шийдвэртээ буюу үндэслэх хэсгийн 4.4-т ...барьцаа хөрөнгийн өмчлөгч ххх нь эрхийн улсын бүртгэлийн хххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хороолол, ххххххх гудамж, хх дугаар байр хх тоот хаягг байрлах, хх м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэлгээг 300,000,000 гэж тус тус үнийн саналыг өгчээ. /хх-92-94/ гэсэн нь огт үндэслэлгүй, илэрхий алдаатай шийдвэр болсон бөгөөд энэхүү орон сууцны өмчлөгч нь иргэн ххххх юм. Тэрээр орон сууцаа 180,000,000 төгрөгөөр үнэлсэн талаар өөрийнх нь бичгээр гаргасан болон энэ талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл баримтаар баримт хэрэгт авагдсан. Харин ххх нь өөрийн өмчлөлийн 8 автозогсоолыг нийт 300,000,000 төгрөгөөр үнэлсэн болохыг дээр дурдсан бөгөөд энэ нь мөн түүний бичгээр гаргасан болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан нь баримтаар хэрэгт авагдсан.

4.7. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-д ...үнэлгээчин ххххххх нь маргаан бүхий хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд өртөгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн гэсэн нь үндэслэл муутай шийдвэр болсон.

Учир нь, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлээр хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсийг, 13 дугаар зүйлээр үнэлгээний хараат бус байдлыг, 14 дүгээр зүйлээр Үнэлгээчний эрх олгох шалгалтад орох этгээдэд тавигдах шаардлага, шалгалт зохион байгуулах талаар, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд шинжээч дүгнэлт гаргах, шинжээчийн дүгнэлтийн агуулгын талаар тус тус зохицуулсан байх бөгөөд ийнхүү тухайн маргаанд ач холбогдолгүй, хэрэгт огт хамааралгүй заалтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь тухайн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйгээс гадна, мөн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт, үнэлгээчин, шинжээч зэрэг хуулиар тусгайлсан ялгаатай байдлаар зохицуулсан ойлголт, нэр томъёо, ажил, албан тушаалыг хооронд нь хольж хэрэглэсэн ба шүүх хуулийг ийм байдлаар тайлбарлаж, хэрэглэж байгаа нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулна гэж үзэхээр байна.

4.8. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "үнэлгээний тайлан" гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнэ цэнийн суурь, он, cap, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг ойлгохоор хуульчилсан нь үнэлгээчний гаргасан тайланд дүгнэлт нь багтах ба хэрэгт шинжээчийн дүгнэлт гэсэн тусгайлсан баримт байхгүй болно. Үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх, журам аргачлалын дагуу, харин шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, нийтлэг журмын дагуу үйл ажиллагаа явуулахаар байна.

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шинжээч томилсон 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5/178 дугаар тогтоол ч дээрхийн адил хуульд нийцэхгүй, алдаатай болохыг мөн дурдах нь зүйтэй.

4.9. Үнэлгээчин хххххххийн гаргасан үнэлгээний тайлангийн 12, 13 дугаар хуудаст Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн тооцооллыг гаргахдаа зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг сонгосон байх ба үл хөдлөх хөрөнгийг орлогын болон өртөгийн хандлагын аргуудаар үнэлсэнгүй, элгэдэл тооцсон борлуулалтын өртөгийн арга... зах зээлийн үнэ цэнийг илэрхийлэхэд учир дутагдалтай байдаг, ...орлогын хандлагаар үнэлгээг тооцсонгүй, ..үнэлэгдэж байгаа орон сууц болон авто зогсоолын зориулалттай хөрөнгүүдтэй... арилжаалагдахаар хүлээгдэж ижил төстэй хөрөнгүүдийн үнийн мэдээллийг судалж, арилжааны шууд харьцуулалтын аргаар зэх зээлийн мэдээлэл, арилжих үнийн санал зэрэг мэдээллийг ашиглаж үнэ цэнийн тооцооллыг гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ үнэлгээчин ххххххх нь өртөгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээ хийсэн болох нь тогтоогдож байна гэсэн нь огт үндэслэлгүй болжээ.

4.10. Барьцаа хөрөнгийн өмчлөгч ххх нь өөрийн хөрөнгийг нийт 300,000,000 төгрөгөөр, өмчлөгч ххххх нь өөрийн орон сууцыг 180,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба харин тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг хараат бусаар тодорхойлох нь үнэлгээчний зорилго юм. Гэтэл хэт богино буюу 2 хоногт багтаан 1 орон сууц, 8 гараашид үнэлгээ хийж, үнэлэн тайлан гаргаж хүргүүлсэн нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг бодитой тогтоосон гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхийн зэрэгцээ, зөвхөн үнийн шууд харьцуулалтын аргаар хийсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь, тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд өртөгийн аргыг нэмж ашигласан бол илүү тохиромжтой, үнэлгээ бодитой гарах байсан.

4.11. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т ...төлбөр төлөгч хххх нь 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр хххххад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатай олгосон байна. гэжээ. Гэвч иргэн хххх нь мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлөөлөгч ххххх, хххххх, нараас бүгдээс нь татгалзсан талаараа шүүхэд бичгээр гаргасан нь баримтаар хэрэгт авагдсан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн болон бодит үндэслэл бүхий болж чадаагүй, хууль хэрэглээний болон илэрхий алдаатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч хххын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

5.1. Анхан шатны шүүх хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, өмгөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг ноцтойгоор зөрчин хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

5.2. Хэргийн материалд төлбөр авагч "хххх ХХК нь өмчлөгчийн гаргасан үнийн саналыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан эсэх талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт хэрэгт огт авагдаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4.2, 4.5, 4.6, 4.9 дэх заалтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээчин томилж, барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэснийг зөвтгөсөн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийн 55.2.2-т заасантай нийцэхгүй байхад анхан шатны шүүх гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

5.3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т ...барьцаа хөрөнгийн өмчлөгч ххх нь эрхийн улсын бүртгэлийн хххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хороолол, ххххххх гудамж, хх дугаар байр хх тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэлгээг 300,000,000 төгрөг гэж тус тус үнийн саналыг өгчээ. /хх-92-94/" гэж дүгнэсэн бөгөөд тус дүгнэлт нь илтэд үндэслэлгүй, илэрхий алдаатай болно. Тус орон сууцны өмчлөгч нь иргэн ххххх байх бөгөөд тэрээр орон сууцаа 180,000,000 төгрөгөөр үнэлсэн талаар өөрийнх нь бичгээр гаргасан болон энэ талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл баримтаар хэрэгт авагдсан. ххх нь өөрийн өмчлөлийн 8 автозогсоолыг нийт 300,000,000 төгрөгөөр үнэлсэн болох нь түүний бичгээр гаргасан болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

5.4. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-д ...үнэлгээчин ххххххх нь маргаан бүхий хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийн хүрээнд өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтад нийцэхгүй байна.

Учир нь, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлээр хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсийг, 13 дугаар зүйлээр үнэлгээний хараат бус байдлыг, 14 дүгээр зүйлээр Үнэлгээчний эрх олгох шалгалтад орох этгээдэд тавигдах шаардлага, шалгалт зохион байгуулах талаар, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд шинжээч дүгнэлт гаргах, шинжээчийн дүгнэлтийн агуулгын талаар тус тус зохицуулсан байх бөгөөд ийнхүү тухайн маргаанд ач холбогдолгүй, хэрэгт огт хамааралгүй заалтыг үндэслэл болгосон Хөрөнгийн үнэлгээний тайланг зөвтгөсөн шийдвэр гаргасан.

5.5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.141 дүгээр зүйлд зааснаар хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хуулиар олгосон. Нэхэмжлэгч ххх нь өмгөөлөгч ххтай 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалахаар тус маргаанд оролцож эхэлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгчийн хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай 962 дугаар захирамжийг гаргаж өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан.

5.6. Өмгөөлөгч миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй ххххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй, ххххххх ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байсан бөгөөд тус маргааны шүүх хурал 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хурал хойшилж 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутад хурал товлогдсон. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгч хххын нэхэмжлэлтэй хххххт холбогдох иргэний хэргийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал зайлшгүй үүссэн тул шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамтаар бичгээр шүүхэд хүргүүлсэн.

5.7. Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 962 дугаар захирамжаар нэхэмжлэгч өмнө нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч хххххыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байсан ба уг төлөөлөгчийн хүсэлтээр ажиллагааг түдгэлзүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах зэргээр хэргийн оролцогчийн эрхээр шүүх хангасан, хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч оролцох нь болсон нь хүндэтгэн үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцож байсан хуульч хххххад олгосон итгэмжлэлээс татгалзаагүй, хуульчаас туслалцаа авах эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үед хэрэгжүүлсэн гэх үндэслэлгүй шийдвэрийг гаргасан бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх, үүргийг хуульчлан тогтоосныг зөрчсөн, өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүргийг хязгаарласан.

5.8. Анхан шатны шүүх нь өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан талаарх хурлыг товыг баримтаар хүргүүлсээр байтал анхан шатны шүүхээс ийнхүү шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч оролцуулах болсон хүндэтгэн үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй нь өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч хххх, ххххх, ххх нар нь хариуцагч хххххт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргажээ.

 

3. ххххх нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох ххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02887 дугаартай захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцсэн байна. /хх-8-9/ Энэ ажиллагаанд талууд маргаангүй.

 

4. Нэхэмжлэгч хххх нь 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр хххххад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатай олгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрхээ өөрөө, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлнэ заасантай нийцжээ. /хх-48/ Төлбөр төлөгч ххххгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх авто зогсоолын нэг бүрийн үнийг 50,000,000 төгрөг, барьцаа хөрөнгийн өмчлөгч ххх нь эрхийн Улсын бүртгэлийн хххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хороолол, хххххххх гудамж, хх дугаар байр хх тоот хаягт байрлах, хх м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэлгээг 300,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн саналыг тус тус ирүүлсэн байна. /хх-92-94/

 

ххххх нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж, барьцааны зүйл болох дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэжээ.

 

5. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийж, үнэлгээний тайланг хххххт хүргүүлсэн байна.

 

6. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч ххххд үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан журмын дагуу 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хэргийн 146 дахь талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар үнэлгээний талаарх гомдлоо 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тогтоосон 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна гэж заасан хэргийг хянан шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа аль аль нь дууссан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх157/

7.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх хэргийн оролцогчийн эрх хязгааргүй биш, хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргах болсон хүндэтгэн үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнээд, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймээс өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/00139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД