Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 390

 

2016 оны 08 сарын 10 өдөр                                        Дугаар 143/ШШ2016/00390                                                                  Өмнөговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 4 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие *******тай 2006 онд танилцаж улмаар 2010 оны 10 сарын 25-ны өдөр хүү ******* мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд ******* хүүгээ мэндэлснээс хойш 6-н жилийн дараа өвчинөөр нас барсан ингээд хүү *******д тэжээгчээ алдасны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч  гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд ******* миний биеийг *******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогт ******* миний биеийг *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгоход гэрч болох *******, нарыг асууж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* овогт ******* нь Мандал овогт Шаалайгийн Жаргалсайхантай 2006 онд танилцаж 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ж.Отгон-Эрдэнийг төрүүлэн 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч *******, нарын мэдүүлэг, Ж.Отгон-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ы нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

      

Гэрч *******, нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлэв. Гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь тэдний өөрсдийн биеэр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгснийг гэрчлэх баримтууд болно.

 

Гэрч *******, нар нь нэхэмжлэгчийг *******тай хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд хүү Ж.Отгон-Эрдэнэ төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрүүтэй биш байгаа байдал, Ж.Отгон-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбарт эцэг Жаргалсайхан гэж бичигдсэн байх бөгөөд эдгээр нотлох баримт нь дамжмал байдлаар *******, ******* нарын хамт амьдарсаныг нотолж байна гэж үзлээ.

 

 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Отгон-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* нь Мандал овогт Шаалайгийн Жаргалсайхантай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

 

                                       

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР