Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 376

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Хүрмэн сум, ******* нэртэй газар оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

 

Улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч. Түвшинсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатарын зам нэгдэлд 1972-1991 онуудад малчнаар, 1991-1995 онуудад Сүхбаатар зам ХХК-д малчнаар 1996 оноос хувиараа хөдөлмөр эрхлэгч малчнаар эдүүгээ хүртэл ажиллаж байна. Улсад нийт 46 жил тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1986-1989 онуудад ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуудсууд үрэгдсэн, малчнаар чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй, 1991-1994 онуудын хөдөлмөрийн дэвтэр дээр тухайн кампанийн тушаал бичигдээгүй дараагийн дэвтэр дээр бичигдсэний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд 1986 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуустал Сүхбаатар зам нэгдэлд малчнаар 1991 оноос 1994 оны 12 сарын 31нийг дуустал Сүхбаатар зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ : ******* миний 1986-1989 онуудад Сүхбаатар зам нэгдэлд малчгаар, 1991-1994 онуудад Сүхбаатар зам ХХКомпанид малчнаар ажиллаж байсныг мэдэх З.Цэенпил, Б.Мөнхбат нараас асууж тогтоож өгнө үү гэжээ.  

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч зөрчилтэйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам ХХК-д мал маллаж байсан болох нь:

1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *******гийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 1992 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 1986 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Баярын бичгийн хуулбар, 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичгийн хуулбар, 1988 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Баярын бичгийн хуулбар, 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Дипломын хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Багийн засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 453 дугаартай архивын лавлагаа: ******* нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Тулга бригадад 1986-1989, 1991 онуудад малчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1986 оны 1, 2-р сард  825 төгрөг, 3-р сард 125 төгрөг, 4-р сард 522 төгрөг, 5-р сард 216 төгрөг,  6-р сард 300 төгрөг, 8-р сард 125 төгрөг, 9-сард 139 төгрөг, 10-р сард 600 төгрөг, 11,12  сард 282 төгрөг, 1987 оны 1-р сард 124 төгрөг, 2-р сард 124 төгрөг, 3-р сард 87 төгрөг, 4-р сард 115 төгрөг, 7-р сард 162 төгрөг, 8-р сард 424 төгрөг, 11-р сард 662 төгрөг, 112-р сард 841 төгрөг,1988 оны 1,2-р сард 298 төгрөг, 3-р сард 148 төгрөг, 4-р сард 156 төгрөг, 5-р сард 141 төгрөг, 6-р сард 335 төгрөг, 7-р сард 135 төгрөг, 8-р сард 178 төгрөг, 9-р сард 179төгрөг, 10-р сард 130 төгрөг, 11,12-р сард 1302 төгрөг, 1989 оны 4-р сард 114 төгрөг, 6-р сард 106 төгрөг, 7-р сард 247 төгрөг, 8-р сард, 119 төгрөг, 9-р сард 227 төгрөг, 10-р сард 370 төгрөг, 11,12-р сард 781 төгрөг, 1991 онд 9090 төгрөг, гэрч *******, ******* нарийг шүүхэд өгсөн тодорхойлолт, гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан З.Цэенпил,   ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Иймд нэхэмжлэгчийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны  12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатар зам нэгдэл, Сүхбаатарын зам ХХК-д  малчнаар ажиллаж байсан гэж үзсэн болно. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатар зам нэгдэл, Сүхбаатарын зам ХХК-д  малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

 

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР