Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 4970

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Усны аж ахуйн 30 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Ус-30” СӨХ-ны нэхэмжлэлтэй ,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Усны аж ахуйн 30 байр 16 тоотод оршин суух, Мянгад  овогт Дамдинсүрэнгийн Мөнхтэс /РД:ИО82042017/-д холбогдох

            535,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Алтангэрэл, хариуцагч Д.Мөнхтэс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ус-30” СӨХ  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнхтэс нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрөө хугацаанд нь төлж байхыг удаа дараа шаардаж, сануулж байсан боловч 2012 оны 8 сараас хойшхи хугацааны 535,350 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Мөнхтэсээс 535,350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                     

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Ус-30” СӨХ  535,350 төгрөг нэхэмжилснээс 149,400 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 385,950 төгрөгийг хариуцагч Д.Мөнхтэс 2016 оны 9 дүгээр сар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 35,350 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ус-30” СӨХ нь хариуцагч Д.Мөнхтэсд холбогдуулан 535,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, “Ус-30” СӨХ  535,350 төгрөг нэхэмжилснээс 149,400 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 385,950 төгрөгийг хариуцагч Д.Мөнхтэс 2016 оны 9 дүгээр сар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 35,350 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч “Ус-30” СӨХ  535,350 төгрөг нэхэмжилснээс 149,400 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 385,950 төгрөгийг хариуцагч Д.Мөнхтэс төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 35,350 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхтэсээс улсын тэмдэгтийн хураамжид 6,114 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6,114 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ус-30” СӨХ-д олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

  

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА