Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/06493/И |
Дугаар | 4913 |
Огноо | 2016-08-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 4913
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, “Буянт-Өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24-55 тоотод оршин суух, Тайж нар овогт Эрдэнэчимэгийн Тэмүүлэн /РД:УУ86102911/-д холбогдох,
534,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Буянт-Өргөө” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Тэмүүлэнд нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрөө хугацаанд нь төлж байхыг удаа дараа шаардаж, сануулж байсан боловч 2013 оны 8 сараас 2016 оны 7 сарыг дуустал хугацааны 534,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Э.Тэмүүлэнгээс 534,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Тэмүүлэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Буянт-Өргөө” СӨХ-ны нэхэмжилсэн 534,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Буянт-Өргөө” СӨХ нь хариуцагч Э.Тэмүүлэнгээс 534,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Буянт-Өргөө” СӨХ-ны нэхэмжилсэн 534,000 төгрөгийг хариуцагч Э.Тэмүүлэн бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 16,670 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 8,335 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Буянт-Өргөө” СӨХ -ны нэхэмжилсэн 534,000 төгрөгийг хариуцагч Э.Тэмүүлэн бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,670 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 8,335 төгрөг, хариуцагч Э.Тэмүүлэнгээс 8,335 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Буянт-Өргөө” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА