Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Журагат хөтлөн

улсын яллагч С.Оюунжаргал

шүүгдэгч Ж.Ж-

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 190300000000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 30-нд Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн 642 дугаар ангийн 4 дүгээр дамжааны оюутан, Завхан аймаг, Улиастай сумын 2 дугаар баг, Жаргалантын 0000 тоотод хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 6 дугаар байр 000 тоот, авга ах Б.Г-ийнд түр оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Х-овогт Ж-ийн Ж-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.Ж- нь Б.Г-ийн эзэмшлийн Тоёото приус маркийн 75-78 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Баруун 4-н замын гэрлэн дохиотой уулзвар дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.9 дэх заалт Гэрлэн дохио нь дараах утагтай байна: г\улаан гэрэл дохио хөдөлгөөний хориглоно” гэсэн заалтыг зөрчиж хориглосон улаан гэрлээр орсны улмаас Б.Бямбадорж жолоочтой 40-05 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Т.Я-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Б” ХХК-ний эзэмшлийн Тоёота Приус маркийн 40-05 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.400.000 төгрөгийн шууд, нийт 3.832.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүгдэгч Ж.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учир холбогдолыг надад мөрдөгч, прокурор тайлбарлаж өгсөн, ойлгож байгаа. Даваахүүд 120.000 төгрөг, Бямбацогтод 4.8 сая төгрөг, Б-т 2.2 сая төгрөг тус тус өгч, хохирлыг бүрэн барагдуулсан гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Базаргүрийн Б- “… 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 45 минутын орчим хамт ажилладаг Бямбацогт, эхнэр Даваахүүгийн хамт 10 дугаар хорооллоос Ялалтбаяр бид хоёрыг аваад ажил руугаа явах гээд Баруун 4-н замын гэрэл дохиотой уулзвараар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зүүн гар тийш эргэж байтал цаанаас гэрэл дохио зөрчсөн Тоёото Приус маркийн автомашин гэнэт орж ирээд Бямбацогтын жолоодож явсан Тоёото Приус маркийн автомашинтай мөргөлдсөн. Хоёр автомашин мөргөлдөхөд би хойно сууж явсан бөгөөд хаалганы дээд талын бариулнаас зүүн гараагаа барьж явж байгаад зүүн гар хугарсан. Мөн зүүн шанаагаар урд суудлын дэрийг мөргөсөн. Тэгээд Даваахүү, Ялалтбаяр бид гурав 103-ын түргэн тусламжаар ГССҮТөвд хүргэгдсэн. Эмнэлэгт очоод гарын зураг авахуулахад хугарсан байсан, уг хугарал нь нилээд зөрүүтэй байна гээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хагалгаанд орсон” /хх-н 24-25/ гэж,

иргэний нэхэмжлэгч П.Д-“... Баруун 4-н замын гэрэл дохиотой уулзвараар зөвшөөрөгдсөн ногоо гэрлээр зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр хойшоо эргэж байтал өөдөөс улаан гэрлээр чигээрээ Тоёото Приус маркийн автомашин уулзвар руу хурдтай орж ирээд мөргөлдсөн. Би автомашиныхаа эвдрэлийг буруутай жолоочоор бүрэн төлүүлсэн тул одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй” /хх-н 27-28/ гэж,

иргэний нэхэмжлэгч Б.Бямбацогт “... зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан байсан, нөгөө машин гэрэл дохио зөрчиж чигээрээ хурдтай орж ирсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” /хх-н 31-32/ гэж,

иргэний нэхэмжлэгч Т.Я- “... ослын улмаас тухайн үед толгой бага зэрэг өвдөж байгаад одоо зүгээр болсон. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл гэж гарсан, надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 40-41/ гэж,

иргэний хариуцагч Б.Г- “... Тоёото Приус маркийн 75-78 УБҮ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх бөгөөд миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Машиныхаа эвдрэлийг би өөрөө хариуцна. Надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 44-45/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-8/, ослын газарт хэмжилт хийсэн бүдүүвч /хх-н 10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 18-20/ зэрэг бичгийн бусад баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ж.Ж-ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Ж-ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Ж.Ж- бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Б- “... эмчилгээний зардалд 2.200.000 төгрөг хүлээн авсан... /хх-н 25/, Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 125/ гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Ж- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б- гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Ж.Ж- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Х-овогт Ж-ийн Ж-ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ж-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ж.Ж- торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ж.Ж- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б- гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Ж-ид урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ