Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 4901

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10-191 тоотод оршин суух, Чонос овогт Энхболдын Хонгорзул /РД:УП95111201/-д холбогдох,

 

 60,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Э.Хонгорзул нь манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1194752 тоот төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ нэг жилийн хугацаатайгаар байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусч, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд Э.Хонгорзулаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40,000 төгрөг, алданги 20,000 төгрөг, нийт 60,000 төгрөг  нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э.Хонгорзул нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 60,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Э.Хонгорзулаас 60,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 60,000 төгрөгийг хариуцагч Э.Хонгорзул 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  4,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 2,275 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 60,000 төгрөгийг хариуцагч Э.Хонгорзул 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Э.Хонгорзулаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА