Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 5010

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Сарны титэм үзэсгэлэн ХХК-ийн байр 204 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Саранфинанс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57-103 тоотод оршин суух, Баруун авга овогт Мижигдоржийн Болормаа /РД:ЦД66041762/-д холбогдох,

64,509,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Саран финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Болормаа нь манай компанитай 2014 оны 12 сарын 09-ний өдөр гэрээ, барьцаалбар тус тус байгуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 57 дугаар байрны 103 тоотод орших 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалж 50,000,000 төгрөг сарын 3,5 хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаатай зээлсэн бөгөөд 2016 оны 2 дугаар сараас эхлэн 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд зээлийн үүргээ биелүүлээгүй, холбоо тасарсан тул гэрээнд заасны дагуу нэг талын санаачлагаар гэрээг цуцалж үндсэн зээл 50,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 13,926,663 төгрөг, тухайн хүү 583,333 төгрөг  нийт 64,509,996 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Болормаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-ийн  нэхэмжилсэн 64,509,996 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Саран финанс ББСБ” ХХК нь хариуцагч М.Болормаагаас 64,509,996 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Саран финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 64,509,996 төгрөгийг хариуцагч М.Болормаа бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  480,500   төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 240,250 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Саран финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 64,509,996 төгрөгийг хариуцагч М.Болормаа бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,500 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 240,250 төгрөг, хариуцагч М.Болормаагаас  240,250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Саран финанс ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА