| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0048/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Л.М-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадрах овогт Л-ын М-д холбогдох 1710002020000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн. 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Цагдаагийн академийн 48-2-15 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэхь хэсэг, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэг, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай Б овогт Л-ын М-,
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Л.М-нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амина” нэртэй хүүхдийн дэлгүүрийн лангуун доор байсан “Самсунг А-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б.Б-т 432.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Л.М-аас: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх зүйлгүй...” гэв
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Б.Б-ын: “...2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед дэлгүүр дээрээ байсан ба өөрийн “Самсунг А-7” маркийн гар утсаа шилэн лангуун доор ил тавьсан байсан. Ингээд тухайн үед утсаа алдаад дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 20-25 орчим насны таргандуу биетэй эмэгтэй хулгайлсан бичлэг байсан. Тэгээд 3 хоногийн дараа цагдаа нар уг эмэгтэйг олж өгөөд хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.У-ын: “...2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байхад 16 цагийн үед таргандуу биетэй эмэгтэй орж ирээд “Самсунг А-7” маркийн гар утас үзүүлж, хэдэн төгрөгөөр авах уу гэхээр нь би бичиг баримтыг нь асуусан. Тэгсэн нөгөө эмэгтэй бичиг баримтгүй байсан болохоор гар утсыг нь аваагүй. Тэгээд тус өдөр 19 цагийн үед нөгөө эмэгтэй орж ирээд гар утсаа 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн үед бичиг баримттай орж ирсэн. НХ88102209 ригестрийн дугаартай Л-ын М- гэх эмэгтэй байсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байхад цагдаа нар ирж барьцаанд тавьсан гар утсыг хураан авсан. Хохирол болох 250.000 төгрөгийг барагдуулж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,
Хэргийн талаар бусад нотлох баримтууд
2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч Л.М-ын: “...2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил рашааны автобусны буудлын ойролцоо байрлах жижиг барааны дэлгүүр байхаар нь ороод бараа үзэж яваад гарахдаа лангуун доор нь байсан Самсунг А-7 маркийн гар утсыг хулгайлж аваад гарсан. Ингээд 1 дүгээр хороолол, Цамбагаравын автобусны буудлын ойролцоо байрлах ломбарданд 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цагдаа нарт баригдсан. Тухайн гар утсыг цагдаа нар ломбарднаас хурааж аваад хохирогч эмэгтэйд хүлээлгэн өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ломбарданд учруулсан хохирол болох 250.000 төгрөгийг барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/,
2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 70-76 дугаар хуудас/,
2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-81 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Л.М-нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амина” нэртэй хүүхдийн дэлгүүрийн лангуун доор байсан “Самсунг А-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б.Б-т 432.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.У-ын мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.
Хохирогч Б.Б- нь “...гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэж мэдүүлсэн /хх-ийн 14-15 дугаар хуудас/, байх тул Л.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.М-нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. Б овогт Л-ын М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Л.М-нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Л.М-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ