| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2018/0323/э |
| Дугаар | 323 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн
улсын яллагч Б.Батнасан
хохирогч Ч.М
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
А.А-д холбогдох эрүүгийн 1905003800168 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
А.А нь 2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Таац” зочид буудлын хойд талд байрлах нийтийн байрны 29 тоотод иргэн Ч.Мын нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж, хамар руу нь мөргөж, халуун шөл цацаж, биед нь нүүр, баруун шуунд 2 дугаар зэргийн түлэгдэлт, хамарны ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэм буруугаа зөвшөөрч байгаа. Хохирогчид 1.075.000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт: Би А гомдолгүй. Одоо хамрын таславчийн хагалгаанд ороход шаардагдах 2 сая төгрөг, удаан хугацаагаар сорвины тос хэрэглэгдэх тул 1.500.000 төгрөг нийт 3.500.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Ч.М мөрдөн байцаалтанд: Тухайн өдөр би А гэрт 21 цагийн үед очоод юм ярьж сууж байгаад гэрээс нь гараад караоке орохоор болсон. Тэгээд хороололын эцэст нэг караокед ороод нэг шил Соёрхол нэртэй 0.75 литрийн архи аваад ууж сууж байгаад манай найз охин ирж байна гэхээр нь би гарч тосох гээд нааш цаашаа гарч орж байсаар байтал архи талдаа орсон байсан. Тэгээд манай найз охин Сувд-Эрдэнэ ирээд бид гурав юм яриад тал шил архиа ууж сууж байгаад тэндээсээ 00 цагийн үед гараад шууд Агийн гэрт очсон. А гэрт очоод хоол хийнэ мах чанана гээд мах чанаж байх зуураа 2,5 литрийн хэмжээтэй нэрийг нь мэдэхгүй байна пиво ууж байсан. Тэгээд ор дэр засаад суусан тэгээд юм ярьж байгаад ам зөрөөд маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь манай найз охин одоо явъя гээд босоод ирсэн. Тэгээд би явах гээд босоод хувцасаа өмсөж байхад манай найз охин гараад явсан. Тэр үед А гэрийнхээ хаалгыг татаж хаагаад шууд над руу үг хаяад эхэлсэн. Тэгээд шууд нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед би Аг хойш нь түлхсэн тэгсэн чинь А хойшоо буйдан шиг зүйл дээр бөгсөөрөө суугаад босож ирэхдээ хажуудаа байсан цахилгаан тогоотой буцалж байсан шөлийг миний өөдөөс цацаад босоод ирсэн. Тэгэхээр нь би нүүр түлчихлээ хүйтэн ус байна уу нүүрээ угаая гэсэн чинь намайг холдуулахгүй байсан. Тэгээд чи энэ нүүр яаж байгаан бэ гэсэн чинь шууд хамар руу мөргөж гэмтээсэн. Тэгэхээр нь би гадаа найз охиндоо хандаж цагдаа дуудаарай гээд орилсон тэгээд би сандал дээр сууж байсан чинь миний дээрээс өшиглөсөн. Тэгээд удалгүй цагдаа ирэхэд хаалгаа онгойлгохгүй байсан тэгээд ирсэн цагдаа нар цоожийг нь эвдэж орж ирсэн. Цагдаа нар ирэхээс өмнө чи яагаад өөр рүүгээ халуун шөл цацчихсан юм бэ гээд намайг зодоод байсан. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1291 дугаартай дүгнэлтэнд: Ч.Мын биед нүүр, баруун шуунд 2 дугаар зэргийн түлэгдэлт, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 12/ гэжээ.
Сэжигтнээр А.А мөрдөн байцаалтанд: Би багын найз Мтай уулзаад хороололын эцэст байрлах нэг караокед ороод нэг шил архи ууж байхад Мын найз охин гэх нэг үл таних эмэгтэй ирсэн. Тэгээд бид гурав архи ууж дуусгаад манай гэр рүү явахаар болсон. Тэгээд манай гэрт ирээд би хоол хийж байх зуураа манай гэрт байсан сэнгүр нэртэй 2,5 литрийн хэмжээтэй пиво уугаад юм яриад сууж байгаад бид 2 үл ялиг маргалдаад тэгсэн чинь Мын найз охин гэх эмэгтэй харилаа гээд гараад явсан тэгсэн чинь М араас нь явлаа гэхээр нь би чи яагаад намайг орхиж явах гээд байгаа юм бэ битгий яваа гээд хоргоож байсан чинь М намайг явуулаач дээ гээд намайг түлхээд уурлаад цахилгаан тогоон дээр буцалж байсан тогоотой шөлийг аваад шидсэн. Тэгэхээр нь би агсам тавиад байхаар нь би нэг удаа мөргөөд гараараа нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгсэн чинь М миний хамар хугарчихлаа гээд орилоод найз охиндоо цагдаа дууд гэж хэлж байсан. Тэгээд М толинд харснаа миний нүүрийг түлчихлээ гээд байсан тэгэхээр нь би “чи яагаад халуун шөл цацаж байгаан бэ” гэсэн чинь тэр яах вэ миний хамрыг яагаад хугалж байгаан бэ, нүүрээ өөрөө түлсэн байж болно. Миний хамрыг яагаад хугалж байгаан бэ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би 00-ын өрөө рүү дагуулаад хүйтэн усаар нүүрийг нь угааж өгсөн. Тэгээд Мыг би тайвшруулаад одоо цагдаа сэргийлэх гээд яах бэ найз нь гэмтэл авч яваад хамрыг нь янзлаад өгье гээд гуйгаад байж байсан цагдаа нар орж ирээд намайг авч явсан. Тэгээд юунаас болж маргалдснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан юм яриад сууж байгаад чи энэ нохойн гөлөгнөөс долоон дор ааштай болчихсон байна гэсэн чинь нөгөө найз охин нь явъя гээд эхлэхээр нь би явуулахгүй гээд л маргаан үүссэн. Би Мт эмчилгээний зардалд 540.000 төгрөг гаргаж өгсөн. Бас эмнэлэгт хэвтүүлсэн мөнгө 300.000 төгрөг хамар тэгшлүүлэх 135000 төгрөг өгсөн. Нүүрний түлэнхийний тос зэргийг аваад 100.000 төгрөг болсон тэр мөнгө болгоныг би өгсөн” /хх-ийн 16/ гэх мэдүүлэг болон
Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 46/
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хх-ийн 52/
Хохирлын баримтууд /хх-ийн 56/ зэрэг бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 19/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч А.А 2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 29 тоотод иргэн Ч.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Мын “...А гэрийнхээ хаалгыг татаж хаагаад ...шууд нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. тэр үед би Аг хойш нь түлхсэн тэгсэн чинь А хойшоо буйдан шиг зүйл дээр бөгсөөрөө суугаад босож ирэхдээ хажуудаа байсан цахилгаан тогоотой буцалж байсан шөлийг миний өөдөөс цацаад босоод ирсэн...шууд хамар руу мөргөж гэмтээсэн...миний дээрээс өшиглөсөн...” /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1291 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 46/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хх-ийн 52/, хохирлын баримтууд /хх-ийн 56/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна
Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй А.А мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... би нэг удаа мөргөөд гараараа нүүр рүү нь 2 удаа цохисон.” /хх-ийн 16/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.
Д.А нь Ч.Мын бие махбодид халдсан үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.
Шүүгдэгч Д.Агийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ч.Мын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд хяналтын прокуророос А.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,
шүүгдэгч А.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчаас А.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ч.Мын эрүүл мэндтэй холбогдох зардалд 1.075.000 төгрөг төлөгдсөн гэх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Харин Ч.М цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардалд 3.500.000 төгрөг нэхэмжилсэн нь энэ шүүх хуралдаанаар ирээдүйд гарах зардлыг шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч А.Аг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Түүнчлэн А.Агийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.