Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 4986

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энгельс гудамж 10-18 тоотод оршин суух, Боржигон овогт Мижиддоржийн Төгсболд /РД:ДЭ77022414/-д холбогдох,

 1,451,381 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Төгсболд нь манай компанитай гэрээ байгуулан 95091000, 99177389 дугааруудыг үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр  худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан  iPhone 5 16Gb утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн ба хариуцагч М.Төгсболд  нь гэрээгээр заасан үүргээ үл биелүүлэн төлбөрөө төлөөгүй учир үйлчилгээг зогсоосон. “Анхааруулах хуудас” илгээн сануулж, хариуцагчаас барьцаа 60,000 төгрөг хассан. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1,451,381 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Төгсболд нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-ийн  нэхэмжилсэн 1,451,381 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь хариуцагч М.Төгсболдоос 1,451,381 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,451,381 төгрөгийг хариуцагч М.Төгсболд бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  38,172  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 19,086 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,451,381 төгрөгийг хариуцагч М.Төгсболд бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,172  төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19,086 төгрөг, хариуцагч М.Төгсболдоос 19,086 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА