Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Д.А, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа

шүүгдэгч  Б.Т, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

Б.Т-д холбогдох эрүүгийн 1803009590049 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 05 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг Өргөө кинотеатрын зүүн талын замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота Марк-Х маркийн 67-67 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Д.Аийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 30-53 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Д.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол эд хөрөнгөнд нь  3.086.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж холбогдсон хэргийн талаар мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.  Би хувиараа вебсайт хийдэг бөгөөд ажлын захиалга бага орж ирсэн, эхнэр маань төрөөд одоо бага хүүхэд 2 сартай байгаа зэрэг байдлуудаас шалтгаалаад хохиролын бүрэн төлж чадаагүй хохирогчид 500.000 төгрөг л өгсөн. Бусад буюу үлдсэн хохиролын 3.413.000 төгрөгийг төлж барагдуулна гэв.   

 

Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 11 дүгээр сарын 03-ны үүрээр Бичил хороололоос 25 дугаар эмийн сан руу явж байгаад гэрлэн дохион дээр зогсох гэж байтал эсрэг урсгалаас марк Х маркийн 67-67 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машины зүүн талаас мөргөсөн.  Би тухайн үед Тоёота Приус 30 маркийн 30-53 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж явсан ба миний машиныг мөргөсний дараа Т машинаас бууж ирэхэд амнаас нь архи үнэртэж байсан. Т надад “хоёулаа зохицъё” гэхээр нь архи үнэртэж байсан учраас цагдаа дуудсан. Миний машинд үнэлгээгээр 3.086.000 төгрөгийн, миний эмчилгээний зардалд 727.000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Би эмчилгээний зардлаас 500.000 төгрөг авсан. Одоо 3.413.000 төгрөг нэхэмжилж байна гэв.  

Миний эрүүл мэндтэй холбоотой нийт 727.000 төгрөгийн зардал гарснаас Т надад 500.000 төгрөг өгсөн. Одоо би эрүүл мэндийн зардалд 227.000 төгрөг, автомашинд учирсан эвдрэлийн 3.086.000 болон оношлогооны 100.000 төгрөг нийлээд 3.413.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

 

Хавтаст хэргээс:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 10/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11/

Хохирогч Д.А мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 03-ны үүрийн 05 цаг 15 минутын үед би Тоёота Приус маркийн 30-53 УБР улсын дугаартай автомашинаа жолоодоод бичил хорооллын хойд талаас хөдлөөд 25 дугаар эмийн сангийн уулзвар орохоор явж байсан. Тэгээд Өргөө кинотеатрын зүүн талын замаар хойноосоо урагшаа чигтэй замынхаа 1 дүгээр эгнээгээр 10-20км цагийн хурдтай явж байтал гэнэт эсрэг урсгалаас хар өнгийн суудлын машин урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд хэсгийг мөргөж зогссон. Тэгээд нөгөө машины жолооч машинаасаа гарч ирээд надад би чиний машиныг засуулаад өгье хоёулаа тохироод салчих уу гээд надаас гуйгаад байсан энэ үед жолоочоос архи үнэртэж байсан. Тэгэнгүүт би тэр жолоочид тийм зүйл байхгүй гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Миний жолоодож явсан машин манай ах Д.Алтангадасын эзэмшлийн машин байгаа юм. Гэхдээ одоо Нэт Капитал лизинг ХХК-ийн нэр дээр түр байгаа юм...Энэ осол болох үед нүүрээрээ голын толь мөргөснөөс болж хацар яс цөмөрсөн гэж үзэж байна. Мөн зүүн талын 8 дугаар хавирга бол голын салон цохисноос болж учирсан гэж үзэж байна. /хх-ийн 23-25/ гэх мэдүүлэг, 

 

Иргэний нэхэмжлэгчээр Гэрэл-Финанс ББСБ-ын захирал Б.Сугарболд мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Т нь энэ машиныг гаднаас өөрөө худалдан аваад уг машинаа манай байгууллагад барьцаалж манайхаас 4 с ая төгрөг зээлж авсан. Мөнгө авсан өдрөөсөө энэ машин гэрчилгээн дээрээ манай байгууллагын нэр дээр болсон байгаа. Уг машины зүүн урд талд эвдрэл учирсан байгаа. Би машиныг очиж үзсэн. Манай байгууллага бол өөрсдөөсөө мөнгө гаргаж энэ машинд хохиролын үнэлгээ хийлгэхгүй. Машины эзэн Т өөрөө мөнгөө гаргаж энэ машинд үнэлгээ хийлгэх хэрэгтэй. Т манай байгууллагаас энэ машинаа барьцаалж мөнгө зээлснээс одоогоор бага зэргийн л мөнгө буцааж төлсөн байгаа.  /хх-ийн 41/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Эрдэнэболд мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үүрийн 05 цаг 15 минутын үед би найз Б.Тгийн Тоёота Марк Х маркийн 67-67 УНС улсын дугаартай машинтай 3 дугаар хорооллын Номин худалдааны төвөөс Өргөө кинотеатрын хойд талын түц орохоор явж байсан. Машиныг манай найз Б.Т барьж явсан харин би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд миний сууж явсан машин Номин их дэлгүүрийн урд талын пабаас хөдлөх үед би тэр үед би ядарч байсан болохоор сандлын түшлэгийг хойшлуулж налуулаад хэвтэнгүүтээ унтсан тэгээд хэсэг хугацааны дараа гэнэт Б.Т Болдоо машин болохоо больчихлоо гэж хашгирангуутаа би сэртэл манай машин урд талаараа юм мөргөх шиг болонгуут аваарын дэр дэлгэгдэж гарч ирсэн. Тэгээд машинаасаа гарч иртэл манай машин Өргөө кинотеатрын зүүн талын замд өөр нэг машинтай мөргөлдсөн байсан. Миний биед энэ ослоос болж гэмтэл учраагүй. /хх-ийн 55/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13226 дугаартай дүгнэлтэнд: Алтанхуягийн биед зүүн хацар ясны нум, зүүн 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 64/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн байцаалтанд: Миний гаргасан дүгнэлтэнд Д.Аийг осолд орж гэмтсэн гэснийг зодуулсан гэж бичсэн нь бичилтийн алдаанаас болсон байна. Д.Аийн зүүн хацар ясны нумны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг 2 гэмтэл нь яг зам тээврийн осол юм уу зодуулсанаас үүссэн үү гэдгийг тогтоох боломжгүй. Дээрх 2 шинэ гэмтэл нь осол болсон тухайн цаг үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 68/ гэх мэдүүлэг,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Тоёота Марк Х маркийн 67-67 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл Жолоочид дараах зүйлийг хориглоно. 3.7 а/ жолооч нь согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хэрэглэсэн мөжн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11 дүгээр зүйл Тээврийн хэрэгслийн байрлан явах, 11.5 эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Приус маркийн 30-53 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна. /хх-ийн 77/ гэсэн дүгнэлт,

 

Холбогдогчоор Б.Т мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчимд найз Эрдэнэболдтой уулзаад хорооллын Цэ пабад орж эргүүлэг гэдэг нэртэй пиво болон коктейлын холимог 90 грамм орчимыг уусан. Тэгээд бид хоёр шөнө 00 цаг өнгөрөөгөөд гарч Москва рестораны ойролцоо паб руу найзынхаа төрсөн өдөрт очсон. Тэнд ороод 12 грамм орчим согтууруулах ундаа хэрэглэсэн 2018 оны 11 дүгээр сарын 03-ныхаа шөнө 02 цагийн үед ойролцоо байсан Си нэртэй бааранд ороод 1 пиво 50 гр виски уусан. Тэр баарнаас 04 цагийн орчимд гарсан Номингийн Тоёота марк Х маркийн 67-67 УНС дугаарын машиндаа тамхилах гэж суусан. Машин дотроо найзтайгаа сууж байгаад тамхи дууссан тул түц рүү тамхи авахаар Тоёота марк Х маркийн машинаа унаад явсан. Миний машины руллын аппарат эвдрэлтэй байсан тул руль хатуурч зуураад хурдтай явж байсан эрчиндээ эсрэг урсгалд явж байсан Тоёота Приус 30 маркийн машиныг мөргөсөн. Би машинаа ББСБ-ын нэр дээр зээлээр авсан  машин. /хх-ийн 45/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Б.Т мөрдөн байцаалтанд:...Энэ ослоос болж миний машины зүүн урд тал эвдэрсэн байгаа. Миний явж байсан төв замын машины хөдөлгөөн сийрэг гадаа харанхуй замын гэрэлтүүлэг асаж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан, зам дээр бага зэргийн халтиргаа гулгаа байсан, гадаа цаг агаар тогтуун байсан. Би уулзвараар эргэж дуусаагүй байхад миний машины руль гэнэт хатуурснаас болж эсрэг урсгал руу орсон. Өмнө нь руллын аппарат эвдэрч байгаагүй. Зун миний руллын аппаратанд ус орсоноос болж руллын аппаратанд эвдрэл учирсан. Тэр нь өвөл болоод  мэдэгдсэн. Би энэ хүний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Харин машины үнэлгээний мөнгийг одоогоор төлж амжаагүй байгаа удахгүй хохирлыг төлж барагдуулах болно. /хх-ийн 90/ гэх мэдүүлэг,

Хохирогчоос гаргаж өгсөн хохиролын гэх баримтууд /хх-ийн 29, 75/

Компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 69/

Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 71/

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 95, 96/

Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 48/

Фидуцийн гэрээний хуулбар /хх-ийн 52/

Д.Ат хохирлын 500.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 53/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 98/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 100/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 101/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 104/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 105/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 108/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 05 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг Өргөө кинотеатрын зүүн талын замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота Марк-Х маркийн 67-67 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Д.Аийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 30-53 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж автомашинд нь 3.086.000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Аийн”...Өргөө кинотеатрын зүүн талын замаар хойноосоо урагшаа чигтэй замынхаа 1 дүгээр эгнээгээр 10-20км цагийн хурдтай явж байтал гэнэт эсрэг урсгалаас хар өнгийн суудлын машин урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд хэсгийг мөргөж зогссон...энэ үед жолоочоос архи үнэртэж байсан...” /хх-ийн 24/, гэрч Б.Эрдэнэболдын”...Б.Т, Болдоо машин болохоо больчихлоо гэж хашгирангуут нь би сэртэл манай машин урд талаа юм мөргөх шиг болонгуут аваарын дэр дэлгэгдэж гарч ирсэн...” /хх-ийн 55/    гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээч эмч Б.Ариунзулын”... миний гаргасан дүгнэлтэнд Д.Аийг осолд орж гэмтсэн гэснийг зодуулсан гэж бичсэн нь бичилтийн алдаанаас болсон байна” /хх-ийн 68/ гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13226 дугаартай дүгнэлт /хх-ийн 64/, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй
Б.Тгийн мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... 1 пиво 50 гр виски уусан...түц рүү тамхи авах гэж явж байгаад  миний машины руллын аппарат эвдрэлтэй байсан тул рулл хатуурч зуураад хурдтай явж байсан эрчиндээ эсрэг урсгалд явж байсан Тоёота приус 30 маркийн машиныг мөргөсөн. /хх-ийн 45/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар шүүх үнэлсэн болно. 

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч  болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч,

шүүгдэгч Б.Тг 1.34 хувийн согтолттой согтуурсан үедээ  Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд

Шүүгдэгч Б.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Аийн тухайн үед жолоодож явсан Тоёота Приус маркийн 30-53 УБР улсын дугаартай автомашинд 3.086.000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон, Д.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан хохиролтой холбогдох бичгийн баримтуудаар эрүүл мэнд эмчилгээтэй холбоотой нийт үнийн дүн 727.000 төгрөгнөөс мөрдөн байцаалтын явцад Д.Ат 500.000 төгрөгийн хохирлыг  Б.Т барагдуулсан байна.
 

Эмчилгээтэй холбогдох нэхэмжлэлээс үлдэх 227.000 төгрөг болон автомашины эвдрэлийн шууд зардалд 3.086.000 төгрөг, автомашинд хийгдсэн оношлогооны 100.000 төгрөг нийт 3.413.000 төгрөгийг шүүгдэгч Б.Тгээс гаргуулж хохирогч Д.Ат олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Т хохирогч Б.Алтанхуягт “ 3.413.000 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар 1.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 28-ний өдөр төлөх, 2.413.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны дотор төлж барагдуулна” гэж харилцан тохиролцсон Б.Т, Б.Алтанхуяг нарын гарын үсэг бүхий нэг хуудас баримтыг шүүхэд гаргаж хэрэгт хавсаргууллаа. 

 

Үүнийг үндэслэн шүүх шүүгдэгч Б.Тг хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Тг согтуугаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр  жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, Б.Тд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.   

        

Б.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан тул түүний В ангиллын №973627 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдах нь зүйтэй.