Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Мандал-Овоо сум Баянхошуу, *******т оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/,

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Мандал-Овоо суманд Улаанбаатар хотоос ирж тэмээ авдаг байсан *******, ******* 2 хүнтэй танилцсан байсан. Энэ 2 хүнд Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас авах ёстой 4 атан тэмээгээ зарахаар болж, тэд нар өөрсдөө очиж Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас авахаар болсон. Ингээд 2013 оны хавар шиг санагдаж байна тэр хоёр Сайхандулаан орж Сүхбатынхаас авсан байсан. Нэг атан тэмээгээ тэр үед 1500000 төгрөг, нийт 6000000 төгрөг бидэнд өгөх болсон, мөнгийг чинь хэрэглэж байгаад өгье гээд 2013 оны 6 сард 300000 төгрөгийг нь манай ахын дансруу шилжүүлж авсан. Тэр үеэс хойш *******, ******* хоёр манай үүгээр дахиж ирээгүй. Энэ хавиар явж байхдаа өөрсдийгөө гэр бүл гэж байсан, одоо *******тай нь утсаар ярихаар бид 2 салсан, танай мөнгийг ******* өгнө гэдэг. Иймээс *******д худалдсан тэмээний үнээ нэхэмжлэх шаардлагатай болоод байгаа юм. 2015 оны 04 дүгээр сарын 30-нд 77220921 гэдэг утсаар, *******ын өмгөөлөгч гэж хүн “*******ын өмгөөлөгч байна. Танайхаас хэдэн тэмээ авсан юм, хэдэн төгрөг өгөх ёстой юм бэ? 3 сарын дотор шийдэгдэх байхаа” гээд ярьсан. Бид нар хөдөөний хүмүүс итгээд ингээд өгөх юм байна гэж бодсон чинь одоо болтол байхгүй. Нөгөө 77220921 утас руу залгахаар энэ утас дээр ямар ч өмгөөлөгч байхгүй гэдэг. *******тай 99841474 дугаарын утсаар байнга ярьдаг боловч ******* төлнө, ******* нь иргэний үнэмлэх дээрээ Сэлэнгийн Мандал сумын Мандал багийн 9 байрны 16 тоотод гэсэн хаягтай, өөрөө одоо Дарханы Хөтөл тосгоны 9 байрны 16 тоотод амьдардаг гэсэн хаяг өгсөн. ******* нь байнга утсаар ярьдаг боловч хаягаа өгдөггүй. Иймээс хариуцагчаар оролцвол зохих *******, ******* нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул энэ хүмүүсийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Мөн 89358288, 89358289, 9447 0396, 99841474, 77220921 дугаартай утасны эзэмшигч хэн болохыг холбогдох үүрэн телефон, юнивешнээс тодруулж өгнө үү. 1. Дамбын ******* нь УЕ66О32217 эсвэл УИ 66032273 гэсэн регистртэй гэж ******* хэлж өгсөн. Мөн ******* нь *******гийн утас гэж 89358288 гэсэн дугаарыг өгсөн. ******* нь эгч ******* гэж хүнтэй 94470396 гэсэн утсаар холбогдоход *******гийн утас 89358299 гэж хэлсэн. 2. *******тай 99841474 дугаартай утсаар ярьдаг. Өөрийнхөө овгийг Раш гэж хэлсэн. Өөр тодруулж өгөх зүйлгүй гэжээ.

 

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нараас 6.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаа боловч *******, ******* нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаагийн улмаас ******* нь мөнгөө гаргуулах боломжгүй байгаа болно.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, *******, ******* нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар *******, ******* нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

2. Дамбын ******* нь УЕ66032217 эвсэл УЕ66032273 гэсэн регистрийн дугаартай, 89358288, 94470396, 89358299 гэсэн дугаараас, ******* нь 99841474 гэсэн дугаар барьж байсан болохыг мэдэгдсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг хувийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түвшинсайханд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Л.УГТАХБАЯР