Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 279

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Х түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Б.Х холбогдох 1805036081200 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Х нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух иргэн У.Э“Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух иргэн Б.Э “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын Улаанбаатар өртөөний орчим иргэн Н.О, Н.Э нарт “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч Хаан банкны АТМ-ээс 5070333496 дугаарын дансаар 3.400.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Э мөрдөн байцаалтанд: О гэх хүнтэй би хуурай ах дүүс болоод 10 жил болж байна. Бид нар 2007-2017 оны хооронд Эрдэнэт хотод Эрдэнэт хивс ХХК-д ажилладаг байсан. Тэрнээс хойш бие биенээ сайн мэдэх болсон. Тэгсэн Огийн эхнэр Мөнгөнцэцэг нь Хишигжаргал гэх эмэгтэйтэй хамт Эрдэнэт хивс ХХК-д ажиллаж байгаад Хишигжаргалын ах Солонгос улс руу хүн гаргадаг гэж надад дамжуулж хэлэхээр нь би О ахтай ярилцаад Солонгос явж ажиллахаар болоод 2018 оны 02 сарын 28-ны орой Эрдэнэт хотоос Улаанбаатар чиглэлийн воганд суугаад 2018 оны 3 сарын 01-ний өглөө О ах бид хоёр Улаанбаатар хотод ирээд Хын 91032425 гэсэн дугаар руу залгатал Х нь өнөөдөр манайх амарч байгаа та Цайз 16 дугаар хороолол дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд О ах бид хоёр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр 2 хотхоны гадна ирээд утас руу залгатал удахгүй очлоо гэж хэлээд удаад байхаар нь тэнд байрлах цайны газарт хоол идээд сууж байтал Х нь гаднаас орж ирээд бид 2-той танилцаад Х нь Солонгос Улсын Элчин оочертой байгаа шүү нэг хүний тус бүр 1.800.000 төгрөгөөр урьдчилгаатайгаар хөөцөлдөнө хэрэв бүтэхгүй 1.000.000 төгрөгийг буцааж өгнө хэрэв бүтвэл хүн тус бүр 2.000.000 төгрөгийг нэмж авна гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд О ах бид 2 гадаад паспорт, цахим үнэмлэх, урьдчилгааны 300.000 төгрөгийг Хт өгсөн. Тэгсэн Х нь утсаар холбогдоё гээд манайх энд байдаг гээд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 96 тоотод байдаг шүү та 2 мөнгө ороод ирэхээр нь 5070333496 гэсэн данс руу шилжүүлчих гэж хэлээд яваад өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 01 -ний өдрийн 15 цагийн үед вокзалын хүлээлгийн өрөөний Хаан банкны АМТ-ээс өөрийн 5217008317 гэсэн дугаартай Хаан банкны данснаас 5070333496 гэсэн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, мөн О ах нь 5127063450 гэсэн дугаартай данснаас 5070333496 гэсэн данс руу 2.400.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэрнээс хойш Хыг 91032425 , 86042425 гэсэн дугаар руу залгаад мөнгө шилжүүлсэн гэж хэлтэл за эхний хүнийх энэ оны 3 сарын сүүл гэхэд гаргачихна дараагийнх нь энэ оны 4 сарын 10 -ны өдөр гэхэд гаргачихна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш бид нар санаа амраад утсаар холбогдоогүй. Би Улаанбаатар хотод зуслангийн байшин барих гээд ажилтай яваад өгсөн. Тэр хооронд эхнэр Нинжбадгарыг 96032425 гэсэн дугаар руу залгаж яриарай гэж хэлээд орхисон. Тэгээд эхнэрээс Хтай холбоо барьсан уу гээд асуутал холбоо барьсан Элчин оочертой байна материал авахгүй байна Элчингийн дарга солигдсон гээд байна гэж хэлсэн. Тэрнээс хойш утас нь холбогдохоо болсон. Одоо болтол сураггүй./хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Э дахин байцаалтаар: 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой Орхон аймгаас эхнэр Нинжбадгарын Хаан банкны 5127117862 дугаартай данснаас 5070333496 дугаартай Хын Хаан банкны данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Орхон аймгаас гарч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бичиг баримт, гадаад паспортаа өгсөн. Мөнгө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өгөөгүй. Харин Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вокзалын хүлээлгийн өрөөний АТМ-ээс мөнгө өөрийн болон Огийн данснаас шилжүулсэн. Надад 1800000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 13-14/ гэх мэдүүлэг,  

 

Хохирогч Н.Э “ Х нь виз бүтээж өгөөгүй учраас 1.800.000 төгрөгөө буцааж авсан гомдолгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 41/,

 

Хохирогч Н.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 02 дугаар сарын эхээр манай эхнэр Мөнгөнцэцэг нь Эрдэнэт хивс ХХК-д хамт ажилладаг Хишигжаргалын ах нь Солонгос улс руу хүн зуучилж гаргаж байгаа гэнэ гэхээр нь өөрийн хуурай дүү болох Эд Мөнгөнцэцэг эгчийн хамт ажилладаг хүн Солонгос улс руу ажлын шугамаар гаргаж байгаа гэнэ гэтэл Э нь өөрөө хамт явъя гээд бид хоёр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орой Орхон аймгаас Улаанбаатар руу Х гэх залуутай уулзахаар ирсэн. Тэрнээс өмнө Э эхнэрийн Хаан банкны данснаас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөгийг Х руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод ирээд Х гэх хүн рүү залгатал Цайз 16-р хороололд хүрээд ир гэхээр нь бид хоёр 16-р хороололын автобусны буудал дээр ирээд 91032425 дугаар руу Э залгатал хүлээж бай гэхээр нь бид 2 нэрийг санахгүй байна тэнд байрлах цайны газар хүлээгээд сууж байтал Х гэх залуу ирээд ойрын хугацаанд Солонгос гаргаж чадахгүй 2018 оны 3 дугаар сарын эхээр чадвал нэг хүнийг нь чадахгүй бол 2018 оны 4 сарын 10-ны дотор хоёуланг нь гаргаж өгнө гэж хэлээд бид хоёрын бичиг баримтыг аваад үлдсэн. Тэгээд тэр орой воганд суух гэж байтал нөгөө Х гэх залуу Э руу залгаад нөгөө үлдэгдэл мөнгөө шилжүүлэх боломж байна уу гэхээр нь би миний дансаас 5127063450 гэсэн дугаартай данснаас 5070333496 дугаартай данс руу 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл 1.000.000 сая төгрөгийг Э өөрийн данснаас Хын данс руу шилжүүлсэн. Тэгээд бид хоёр тэр орой гэртээ харьсан . Тэрнээс хойш байнга холбоотой байсан боловч сүүлдээ утасаа авахаа болиод одоо болтол сураггүй байна. Надад нийт 1800.000 төгрөгийн хохирол учирсан.  /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Огийн “Х виз бүтээж өгөөгүй, 1.800.000 төгрөгийн хохирлоо авсан гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 40/,

 

Гэрч Н.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтанд: 2018 оны 02 дугаар сарын эхээр манай Эрдэнэт хивс ХХК-д хамт ажилладаг Хишигжаргал гэх эмэгтэй би Солонгос улс руу явах гэж байгаа ах маань олон жил Солонгос улсад амьдарч байсан хүмүүсийг Солонгос улс руу гаргаж байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 02 сарын эхээр цагаан сарын үеэр Хишигжаргал миний Солонгос улсын виз маань гарчихлаа гэхээр нь би Хишигжаргалаас манай нөхөр гаргах гээд байгаа юм ахтай холбоод өгөөч гэтэл Хишигжаргалын утсаар би Хишигжаргалын ах болох Хтай утсаар холбогдсон би хүмүүс гаргаж байгаа виз оруулсан хүмүүс маань их сайн бүтэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би энэ тухайгаа нөхөртөө хэлсэн тэгсэн нөхөр маань хуурай дүү болох Эд хэлээд Этай ярилцаж байгаад Солонгос улс руу гаргахаар виз хөөцөлдөхөөр болсон. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Х над руу залгаад Солонгос улс руу явуулахад оочер ихтэй байна явуулах гэж байгаа хүний гадаад паспортыг facebook-ээр явуулчих гэхээр нь би зургийг нь явуулчихсан. Тэгээд маргааш манай нөхөр О, Э нар Улаанбаатар хот руу гарсан Тэгээд Улаанбаатар хотод ирээд О, Э нараас Х нь 300.000 төгрөгийг бэлнээр 3400.000 төгрөгийг дансаар авсан байсан.  /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Х мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сард би Дундговь аймгийн Алагтолгойн нүүрсний уурхайд ажиллаж байгаад долоо хоногийн амралт өгөхөөр нь Улаанбаатар хот руу ирсэн. Ирэхдээ замын таксинд нэг залуутай танилцсан. Тэр залуу би Солонгос явах гэж байгаа гэхээр нь би ямар шугамаар яаж явж байгаа талаар асуухад барьцаа мөнгө хэрэггүй 3.800.000 төгрөгөөр гаргаж өгдөг хүн байна гэхээр нь би тэр хүнтэй уулзмаар байна гээд утасных нь дугаарыг авсан. Тэгээд хотод ирээд 2-3 хонож байхад нөгөө залуу залгаад яасан юу болсон бэ миний яриад байсан хүн дахиад хүн гаргаж өгнө гээд байна гэхээр нь дүү Хишигжаргалыг Эрдэнэтээс дуудаж ирүүлээд дагуулж очоод Ггэдэг хүнтэй уулзсан. Тэгээд очоод уулзахад одоо Солонгост олимп болж байгаа түр хүлээж бай би дуудна гэсэн. Тэгээд надтай 2 дугаар сарын эхээр Гяриад дүүгээ оруул гэсэн. Тэр мөнгийг Гавсан. Тэгээд би 2.000.000 төгрөг урьдчилж өгсөн. Тэгээд Хишигжаргалыг 2 дугаар сарын сүүлээр визэнд оруулсан. Тэгээд Гнамайг чи надад хүн зуучилж өг тэгвэл би чамд нэг хүний 300.000 төгрөг өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгсэн манай дүүтэй хамт ажилладаг байсан эмэгтэй нөхрөө визэнд оруулна гээд манай дүүгээс яаж явж байгаа талаар асуухад нь манай дүү хэлэхдээ манай ах зуучилж өгч байгаа юм гэсэн чинь өө тэгвэл танай ахаар зуучлуулаад явья гээд над дээр Э, О нар ирсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын эхээр Э, О нар надтай уулзахаар Саруул Тэнгэр 2 хотхоны гадна ирсэн. Би тэр хоёрт виз гаргаж өгч байгаа хувийн компани байгаа ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардлагагүй нэг хүний 3.800.000 төгрөгөөр виз гаргаж өгнөө. Хэрэв гаргуулна гэж байгаа бол урьчилгаа 1.800.000 төгрөгний урьчилгаа өгнө тэгээд виз гарангуут үлдсэн мөнгийг чинь авна гэсэн. Тэгсэн тэр хоёр зөшөөрөөд урьдчилгаа мөнгөө миний данс руу шилжүүлхээр болоод явсан. Тэр оройноо миний данс руу 3.400.000 төгрөг шилжүүлсэн. Тэр хоёр Эрдэнэтээс ирэхийнхээ урьд орой нь миний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн байсан. Учир нь гэвэл манай дүүтэй хамт ажиллаж байсан хүн ахтайгаа хамт визэнд ормоор байна гэсэн талаар би Ганболдод хэлсэн байсан. Гнад руу залгаад тэр хүмүүсээ дуудаад урьдчилгаа мөнгө төгрөгөө аваарай гэж хэлсэн байсныг нь би мартчихсан байсан. Тэгсэн орой нь Гзалгаад яаралтай мөнгө хэрэгтэй болчихоод байна нөгөө хүмүүс чинь яасан бэ урьдчилгаа мөнгөө өгсөн үү гэж асуухаар нь би хэлэхээ мартчихжээ гэхэд тэр хүмүүсээсээ яаралтай 200.000 төгрөг аваад өгөөдхөөч гэхээр нь би Э, О нартай холбогдоод 200.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Тэгээд Э, О нараас авсан 3.600.000 төгрөгийг бүгдийг нь Ганболдод өгсөн. Гнадад хүн зуучилж өгсөн 300.000 төгрөг өгөөд би одоохондоо мөнгөгүй байна үлдэгдэл 300.000 төгрөгийг чинь өгнөө гэж хэлсэн. Тэгсэн сар гаруй хугацааны дараа Солонгос улсын Элчин Сайдын яам руу залгаад манай дүү Хишигжаргалын виз гарсан эсэх талаар асуухад татгалзсан хариу ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь Ганболдтой ярих гэхэд утас нь холбогдохгүй байсан. Тэгээд тэрнээс хойш утас нь бүр холбогдохоо байгаад алга болчихсон. /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч У.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод ажлаар явахаар болоод өөрийн танил эгч Солонго руу залгаад Солонгос улс руу явж ажил хиймээр байнаа. Таньдаг хүн байна уу гэхэд миний таньдаг дүүгийн нөхөр нь Х гэх хүнд хөөцөлдүүлэхээр материалаа өгсөн гэсэн. Чи өөрөө яриад үзэхгүй юу гэж хэлээд утсыг нь өгсөн. Улмаар Х гэх хүнтэй утсаар холбогдож асууж тодруулахад манайх албан ёсны 10-16 компанитай, нэг удаагийн гаргахад 6-7 хүнийг багцлаад нэг компаний нэр дээр гардаг гэж хэлсэн. Хурдхан л байвал хурдан л гардаг гэж хэлсэн. Тэгээд би уулзаж байгаад ярилцахаар болоод Хтай 2 хоногийн дараа найз Э болон Эгийн ээжтэй нь хамт очиж уулзсан чинь мөнгөө эртхэн өгвөл л хурдан гарна шүү дээ гэж байсан. Гадаад паспорт болон урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өгөөд л 2018 оны 5 дугаар сарын сүүлээр гарна гэж байсан. Тэгээд би эргээд утсаар холбогдож байгаад болно гэж хэлээд Орхон аймаг руу явсан. Харин маргааш нь Э бид 2 утсаар ярьтал би Эрдэнэтэд ирчихсэн байна та 2 өгчигдөр л мөнгөө өгчихсөн бол 10 хүний урд орох байсан, өчигдрөөс хойш 1 хүн ороод ирлээ гэж байсан. Бид 2 Хтай уулзахаар болоод Орхон аймгийн нутгийн удирдлагын ордны хажууд уулзаад Солонгос улсын виз хөөцөлдүүлэхээр болоод тус бүрийн 2.000.000 төгрөгийг өгсөн. Би гадаад паспортаа өгөөд явуулсан. Би Хын Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Э ээжийнхээ данснаас шилжүүлсэн. Тэр үед Хыг Эгийн ээж өмнө нэг газар хамт ажилладаг байсан гэхээр нь Хт итгэл төрсөн. Мөнгөө 2018 оны 3 дүгаар сарын 30-ны өдөр өгснөөс хойш бүтэн нэг сар гаруйн хугацаанд утсаар асуугаад л хүлээгээд байсан. Асуухаар бүтнээ удахгүй гарах байх л гээд байсан, мөн цээж зураг ч аваагүй. Түүнээс хойш өөр өөр зүйлийг яриад байхаар нь нэг эргэлзээ төрөөд мөнгөө авах гээд Улаанбаатар хотод Эгийн ээжтэй нь хамт очиж Хын утас руу залгаад Улаанбаатар хотод орж ирж байна гэсэн чинь яваад очье гээд бид 2-ыг тосож аваад Хтай уулзсан. Тэгээд мөнгөө буцаагаад авъя гэсэн чинь мөнгөө авч болно гэхдээ та 2 -ын нэр шивэгдсэн байгаа мөнгөө буцаагаад авахаар болбол та 2 орондоо өөр эмэгтэй 2 хүнийг олох ёстой тэгээд 7 хоногийн дараа мөнгийг чинь өгнө гэхээр 7 хоног Улаанбаатар хотод хүлээсэн. Тэгээд 7 хоногийн дараа мөнгөө өгөөгүй,та нар явж бай араас чинь мөнгийг чинь шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. Дахин Э бид 2 Улаанбаатар хотод Хын гэрт очоод мөнгөө нэхэхэд явж бай араас шилжүүлье гэж хэлсэн. Мөнгөө авч байж явна гэж хэлтэл мөнгөө өгөөгүй. Маргааш гэрт нь дахин очиж хэрүүл уруул болж байж 1.500.000 төгрөгийг Хаас авсан. 1.500.000 төгрөгийг Э бид хоёр 750.000 мянгаар нь хувааж авсан. Үлдэгдэл мөнгөн дээр нотариатаар орж гэрээ хийх гэсэн боловч Хын бичиг баримт байхгүй байсан, лавлагааг нь авах гэсэн боловч болохгүй байсан учир гадаад паспортыг хуулбарлаж байгаад Хаар үлдэгдэл мөнгийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд авахаар бичгээр бичүүлэн авсан учир мөнгөө өгөөгүй, гэрээ өөр хүнд түрээслүүлсэн гэж байсан. Гэрт нь очихоор өөр хүн байсан ба энд байхгүй гэж хэлсэн, Эгийн ээжтэй нэг удаа л утсаар ярьсан байсан. Дорноговь аймагт ажил хийхээр ирсэн байгаа ажил хийж байж танай 2 хүүхдийн мөнгийг өгнө гэж хэлсэн гэж байсан. Тэгээд утсаа салгаад алга болсон. Ийм учир цагдаагийн газарт хандах болсон. Би өмнө таньдаггүй байсан. Солонгос улс руу виз хөөцөлдүүлэх үеэр таньдаг болсон. Надад өөрийнхөө компанийн нэрийг хэлээгүй, бүр сүүлдээ материалаа буцаан авбал 1.000.000 төгрөгийг нь буцаан авна гээд байсан. Материал гэхээр бичиг баримт болон зураг гэх мэтийн зүйлийг аваагүй. Эгийн гадаад паспортыг хүртэл аваагүй. /хх-ийн 88/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч У.Э “ Надад гомдол санал байхгүй, би Хаас 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1250000 төгрөгийг хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй”  /хх-ийн 89/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын иргэн Батсүрэнгийн Х гэх хүн Солонгос улс руу виз гаргаж өгөх нэрээр 2.000.000 төгрөгийг авсан тул цагдаагийн газарт хандах болсон. Б.Хтай энэ талаар ярилцаж мөнгө төгрөг өгөх болсон шалтгаан нь манай найз Эрдэнэсувд гэх эмэгтэй надад хэлэхдээ Улаанбаатар хотод Б.Х гэх хүнийг найдвартай виз гаргадаг хүн байгаа юм гэнээ. Х нь өөрөө Солонгос улсад 10 гаруй жил болсон. 2-3 компанитай юм гэнээ намайг  хоёулаа хөөцөлдөөд үзэх юм уу гэхээр нь бид хоёр Хтай холбогдож Солонгос улс руу гаргаж байгаа визны талаар нь асуухад найдвартай, хүмүүс арав арваараа л гараад байгаа шүү дээ та хоёр яаралтай мөнгө төгрөгөө явуулахгүй бол хоцорлоо шүү дээ гэсэн зүйлийг ярьж байсан. Тэгээд найзтайгаа хамт Солонгос улсын виз хөөцөлдөхөөр болоод Улаанбаатар хотод очоод хүмүүсээс асуутал Х гэх хүнийг гаргаж байгаа гэж дуулсан. Тэгээд Хтай Улаанбаатарт уулзах үед мөнгөө өгчих, мөн гадаад паспорт хэрэгтэй гэж хэлсэн. 2.000.000 төгрөгийг хэлэхдээ урьдчилгаа нь байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би найзтайгаа Орхон аймагт ирсэн. Орхон аймагт ирэх үед Х Орхон аймагт ирчихсэн байсан. Тэгээд манай ээж бид нар хамт уулзаад Хаас визны талаар нь асууж тодруулахад найдвартай гэж хэлсэн. Манай ээжтэй Х хамт ажилладаг байсан гэхээр нь би итгээд Солонгос улруу виз хөөцөлдөхөөр болоод Хын данс руу ээж Дэлгэрсайханы данснаас 2.000.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Би тэр үед гадаад поспартаа өгөөгүй, хугацаа нь дуусчихсан байсан. Х хэлэхдээ би болохоор нь хэлье тайван л байж байгаарай гэж байсан. Тэгээд Хын утас нь холбогдохгүй, холбогдох үед нь утсаа авахгүй болсон. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр манай найз Эрдэнэсувд мөн 2.000.000 төгрөгийг Хын данс руу нь шилжүүлсэн. Би Хыг гар утсаа авахгүй байхаар нь Улаанбаатар хотод очиж Хын гэр болох Баянзүрх дүүргийн Цайз 16-д очиж уулзсан. Манай найз өөрийнхөө гадаад паспортаа авахаар очсон. Тэгээд Хтай уулзаж Солонгос улсын виз гаргах нь худлаа юм байна. Мөнгөө авъя гэхэд 1.500.000 төгрөгийг бид 2-ын дунд өгсөн. Үлдсэн мөнгөө авах талаар нотариатаар баталгаа хийлгэж авахаар болсон чинь Х бид нар нотариатын газарт очоод баталгаа хийлгэх гэтэл Х бичиг баримтгүй гээд нотариатаар балалгаа хийлгэж чадаагүй. Гадаад паспортыг нь хуулбарлаж аваад ард талд мөнгө авсан нь үнэн болно гэснийг бичүүлэн авсан. Одоо миний нэхэмжпэх мөнгө гэвэл 1.250.000 төгрөг байгаа юм. /хх-ийн 201/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Э “Хаас 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1250.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” /хх-ийн 202/ гэсэн мэдүүлэг,

 

Б.Х мөрдөн байцаалтанд: Би Эрдэнэсувд, Э нараас тус бүрд нь 2.000.000 төгрөгийг авсан шалтгаан нь Солонгос улс руу виз гаргаж өгөх 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэсувд, Э нараас тус бүрд нь өөрийхөө 5070333496 дугаартай тоот дансаар авсан. Энэ талаар Улаанбаатар хотод Эрдэнэсувд, Э нартай уулзаж байсан. Мөнгө авахдаа Орхон аймагт дансаар авсан. Би Эрдэнэсувд, Э нараас орж ирсэн мөнгөө гэр орондоо зарцуулсан. Би Эрдэнэсувд, Э нараас Солонгос улс руу гаргаж өгөх нэрээр тус бүр нь 2.000.000 төгрөгийг авсан. Бүртгүүлсэн асуудал байхгүй. Бичиг баримтыг нь буцаагаад өгсөн. Улаанбаатар хотод Эрдэнэсувд, Э нар нь мөнгөө авах гэж 2 удаа ирсэн. Миний нэр дээр ямар нэгэн хуулийн этгээд, аж ахуй нэгж бүртгэлгүй. У.Э гэж эмэгтэй өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, нийгмийн даатгал төлдөггүй болохоор Солонгос улс руу гарах гэхээр хүндрэлтэй байсан юм шиг байгаа юм. Тэгээд надад хандах болсон байх. Надад хандах ч гэж дээ. Ггэж хүн Солонгос улс руу виз гаргаж өгдөг хүн олоод зуучлаад өгөх юм бол чамд нэг хүний 300.000 төгрөг өгнө гэж хэлж байсан юм. Би өөрийнхөө төрсөн дүү Хишигжаргалыг мөн Солонгос улс руу гаргуулах гээд Гмөнгө төгрөгийг нь өгсөн байсан бөгөөд энэ хэргийн хохирогч У.Э нь манай дүүгийн таньдаг хүмүүсээс сонсоод л надад хандсан байх. У.Эаас мөнгө авсан үйлдлийг Ггэж хүн мэдэхгүй. У.Эаас мөнгө авсан үйлдэлд Гямар нэгэн оролцоогүй. У.Эаас авсан мөнгийг Ганболдод өгсөн. Гвизийг нь гаргаж өгнө гээд явсан боловч алга болсон. Ггэж хүнийг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Солонгос улсад байгаа байх гэж бодож байна. Энэ хүнтэй хэрхэн яаж уулзах талаар мэдэхгүй байна. Гкомпанитай. Тэр компанийнхаа нэр дээр л Солонгос улс руу гарах виз гаргадаг гэж байсан. Би У.Эаас авсан мөнгөө Ганболдод өгсөн. Гвизийг нь хэрхэн яаж хөөцөлдсөнийг нь мэдэхгүй байна. У.Эын мөнгийг би төлж хохиролгүй болгосон. Би өөрөө тэр хүнээс мөнгө авсан болохоор эргүүлж өгөх ёстой гэж ойлгоод өгсөн. Би өөрөө дараа нь Ганболдтой учраа олно. /хх-ийн 93, 96/ гэх мэдүүлэг,

 

Б.Х мөрдөн байцаалтанд дахин байцаалтаар: Эрдэнэсувдаас 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5070333496 дугаарын дансаар авсан шалтгаан нь Эрдэнэсувдыг Солонгос улс руу гаргах, виз гаргаж өгнө гэж итгэл төрүүлж авсан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо бүрэн барагдуулсан байгаа. Би авсан 2000.000 төгрөгөө хувийн хэрэгцээндээ ашигласан.  ...Эрдэнэсувдаас 2000000  төгрөгийг өөрийн хаан банкны 5070333496 дугаарын дансаар авсан. Мөнгө авсан шалтгаан нь гэвэл Эрдэнэсувдыг Солонгос улс руу гаргах виз гаргаж өгнө гэж итгэл төрүүлж авсан нь үнэн би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 178/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 108/, ам бүлийн  тодорхойлолт /хх-ийн 109/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Х нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хэлж нэр бүхий иргэдийг хуурч У.Эаас 2.000.000 төгрөг, Б.Эгаас 2.000.000 төгрөг, Н.Огаас 1.800.000 төгрөг, Н.Эгаас 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 7.600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Эгийн”.. О ах бид 2 гадаад паспорт, цахим үнэмлэх, урьдчилгааны 300.000 төгрөгийг Х нь өгсөн...Хаан банкны АМТ-ээс өөрийн 5217008317 гэсэн дугаартай Хаан банкны данснаас 5070333496 гэсэн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, мөн О ах нь 5127063450 гэсэн дугаартай данснаас 5070333496 гэсэн данс руу 2.400.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн... Хын Хаан банкны данс руу 200. 000 төгрөгийг шилжүүлсэн...” /хх-ийн 12/,  хохирогч Н.Огийн”...Э эхнэрийн Хаан банкны данснаас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг Х руу шилжүүлсэн гэж хэлсэн...миний дансаас 5127063450 гэсэн дугаартай данснаас 5070333496 дугаартай данс руу 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл 1.000.000 сая төгрөгийг Э өөрийн данснаас Хын данс руу шилжүүлсэн. Тэгээд бид хоёр тэр орой гэртээ харьсан . Тэрнээс хойш байнга холбоотой байсан боловч сүүлдээ утасаа авахаа болиод одоо болтол сураггүй байна. Надад нийт 1800.000 төгрөгийн хохирол учирсан...”/хх-ийн 18/, гэрч Н.Мөнгөнцэцэгийн”...маргааш манай нөхөр О, Э нар Улаанбаатар хот руу гарсан Тэгээд Улаанбаатар хотод ирээд О, Э нараас Х нь 300.000 төгрөгийг бэлнээр 3400.000 төгрөгийг дансаар авсан байсан...”/хх-ийн 20/,  хохирогч У.Эын “...Хтай уулзахаар болоод Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны хажууд уулзаад Солонгос улсын виз хөөцөлдүүлэхээр болоод Э бид хоёр тус бүрийн 2.000.000 төгрөгийг өгсөн...” /хх-ийн 88/, хохирогч Б.Эгийн”... Хын данс руу ээж Дэлгэрсайханы данснаас 2.000. 000 төгрөгийг  шилжүүлсэн...” /хх-ийн 201/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон хохирогч  Н.О, Н.Э нарын хохиролоо буцааж авсан гомдол саналгүй гэх бичгийн хүсэлт, хохирогч У.Э, Б.Э нарын хохиролоо буцааж авсан гомдолгүй гэсэн мэдүүлгүүдээр  нотлогдож тогтоогдлоо.

 

Эдгээр бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нь  Б.Хт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх  хангалттай үндэслэл болно.

 

Б.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

 

Б.Х нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд зүйлийг хуурч авсан нь Залилах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан гэж үзнэ.

   

Иймд шүүгдэгч Б.Хыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн талаар хохирогч нар мөрдөн байцаалтанд”...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул Б.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Хыг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Б.Хын Залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Б.Хт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.