Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 361

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Гурвантэс сум, Урт баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /регистрийн дугаар: *******/

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Ч.Түвшинсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие *******тэй 2011 онд танилцаж, 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хамтран амьдрах болсон. Улмаар 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү ******* мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд ******* хүүгээ мэндэлснээс хойш 7 сарын дараа зуурдаар нас барсан. Ингээд хүү *******д тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэг тогтоолгож чадахгүй хохироод байна. Иймд Минж овогтой Найрамдал миний биеийг *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:       гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* овогт ******* нь ******* овогт *******тэй 2011 онд танилцаж 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү *******г төрүүлэн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч , нарын мэдүүлэг, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ийн нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

      

Гэрч , нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлэв. Гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь тэдний өөрсдийн биеэр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгснийг гэрчлэх баримтууд болно.

 

Гэрч , нар нь нэхэмжлэгчийг *******тэй хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд хүү ******* төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрүүтэй биш байгаа байдал, *******гийн төрсний гэрчилгээний хуулбарт эцэг ******* гэж бичигдсэн байх бөгөөд эдгээр нотлох баримт нь дамжмал байдлаар *******, ******* нарын хамт амьдарсаныг нотолж байна гэж үзлээ.

 

 Нэхэмжлэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ийн нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* нь ******* овогт *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                       

                                       

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР