Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 240/2016/00390/и |
Дугаар | 380 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь *******той 2013 онд танилцаж улмаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү ******* мэндэлсэн. Эхлээд хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд ******* хүүгээ мэндэлсэнээс хойш 1 жил хагасын дараа зуурдаар нас барсан ингээд хүү *******д тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд ******* миний биеийг *******той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Гэрчээр *******, нарыг асууж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* овогт ******* нь овогт той 2013 онд танилцаж 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү *******ийг төрүүлэн 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч *******, нарын мэдүүлэг, *******ийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ийн нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрч *******, нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлэв. Гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь тэдний өөрсдийн биеэр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгснийг гэрчлэх баримтууд болно.
Гэрч *******, нар нь нэхэмжлэгчийг *******той хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд хүү ******* төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрүүтэй биш байгаа байдал, *******ийн төрсний гэрчилгээний хуулбарт эцэг Сандагдорж гэж бичигдсэн байх бөгөөд эдгээр нотлох баримт нь дамжмал байдлаар *******, ******* нарын хамт амьдарсаныг нотолж байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******ийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ийн нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* нь овогт той хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР