Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 325

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва,

хохирогч-шүүгдэгч Б.А,

хохирогч-шүүгдэгч Г.Хнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А,    Г.Хнарт  холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний  өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

  1. Б.А.

 

  1. Г.Х.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Говь” сауны хашаан дотор Г.Хтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар түүний биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун гарын эрхий хурууны угийн үеэр зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Г.Хнь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Говь” сауны хашаан дотор Б.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар түүний биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, 2 нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 7 дугаар шүд, дээд үүдэн баруун  1 дүгээр шүдний үзүүрийн эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Өөрийн гэм бурууг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгч Г.Хшүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Аын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогчоор Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: Хүслэнгээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэв.

 

Хохирогчоор Г.Хшүүхийн хэлэлцүүлэгт: А бид 2 сайн дураараа эвлэрсэн. Аад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.  

 

Хавтаст хэргээс

Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд ”2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Хнад руу фэйсбүүкээр “чи ямар хариуцлагагүй юм бэ” мөнгөө хураалга гээд мессеж бичсэн байсан. Манай анги сагсны тэмцээнд орох гээд сагсны өмсгөлийн мөнгө хурааж байсан. Тэгэхээр нь би Хүслэнг “чи одоо намайг зангаад байгаа юм уу утасныхаа дугаарыг өг” гэж мессеж бичсэн. Тэгээд Хнадад өөрийн дугаараа өгөхөөр нь би залгаад “чи яасан гээд байгаа юм бэ” гэхэд Х“чи загнуулах юмаа өөрөө хийгээд байгаа биз дээ” гэсэн...тэгээд уулзахаар болоод хорооллын эцсийн “Говь” цогцолборын хашаан дотор ороод Хрүү залгаад би ирчихлээ гэсэн. Тэгээд Хманай ангийн Дорждэрэм гэх хүүхдийг дагуулаад хоёулаа ирсэн. Тэгээд би машинаас буугаад Хдээр очоод “ яасан, яасан гээд байгаа юм бэ  хөгшөөн” гэж хэлэхэд Хминий хамар руу гараа атгаж байгаад 2-3 цохихоор нь би Хүслэнг зөрүүлээд цохисон. Миний санаж байгаагаар би Хүслэнгийн баруун эрүү рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохиод, гэдэс рүү нь нэг удаа жийх маягтай өшиглөсөн. Түүнээс хойш юу болсныг нарийн хэлж мэдэхгүй байна зууралдаад цохилцсон байх гэж санаж байна... Миний хамар хавдсан. Хамарнаас цус гараад байгаа. Шүдний зүүн талын арааны дотор тал нь үйрч унасан. Мөн үүдэн шүдний гадна тал нь бага зэрэг эмтэрсэн. Толгой бага зэрэг өвдөлттэй байна. Миний биед учирсан гэмтлийг манай ангийн хүүхэд Хучруулсан. Хэхлээд миний хамар руу 2 удаа цохисныг санаж байна. Цаашаа яаж намайг цохисныг санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

 

Хохирогч  Г.Хмөрдөн байцаалтанд “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед найз А залгаад хаана байгаа юм би байгаа газарт чинь яваад очьё гэж хэлэхээр нь би хорооллын эцэст байна гэсэн. Удалгүй А над руу залгаад би “Говь” сауны дэргэд байна хүрээд ир гэхээр нь яваад очиход цагаан өнгийн кроун машинд найзтайгаа сууж байсан. Намайг хүрээд ир гээд яваад очсон чинь бууж ирээд орилоод гараараа далайнгуут нь би айсандаа болоод гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон чинь А зөрүүлээд гараараа миний нүүрэн тус газарт нэг цохисон...сагсны өмсгөлийн хураамжаас болж маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч Н.Энэрэл мөрдөн байцаалтанд“...А машинаас буугаад нөгөө залуу руу очоод яасан, яасан гээд байгаа юм бэ хөгшөөн гэж хэлэхэд нөгөө залуу нь чи өөрөө яагаад байгаа юм бэ? гээд юм ярилгүй нүүр рүү нь цохиход хамарнаас нь цус гарсан. Тэгэхээр нь би машинаасаа буухад хоорондоо зууралдаж байгаад салаад, маргалдаад байсан. Манай найз Аын хамарнаас нь цус гарсан болохоор нь би тэр залуу руу уурлаад чи яагаад байгаа юм бэ? Чи мэдрэл муутай юм уу? гээд тэр залуу руу уурлаад бид маргалдсан... тэр залуу эхлээд Аын хамар руу нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Түүнээс болоод Аын хамар нь хавдаж цус гараад байсан бас шүд нь эмтэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Гэрч А.Дорждэрэм мөрдөн байцаалтанд“...Хрүү А орилоод дайраад байхаар нь Хтүрүүлээд Аыг нэг цохисон. Тэр хоёр сүртэй зодолдсон зүйл болоогүй. Бие биенийгээ ганц, хоёр цохисон...тэр үед Аын хамар, Хүслэнгийн баруун нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12348 дугаартай дүгнэлтэнд:  Б.Аын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, 2 нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 7 дугаар шүд, дээд үүдэн баруун нэгдүгээр шүдний үзүүрийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл  нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  / хх-ийн 28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12358 дугаартай дүгнэлтэнд: Г.Хүслэнгийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун гарын эрхий хурууны угийн үеэр зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн  хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. / хх-ийн 34 /,

 

Сэжигтнээр Г.Хмөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ангийн хүүхэд болох А над руу залгаад чи хаана байгаа газраа хэл би яваад очьё хоёулаа уулзъя гэж хэлэхээр нь би хорооллын эцэст байна гэж хэлсэн тэгээд удалгүй над руу залгаад би Говь сауны хажууд байна хүрээд ир гэж хэлэхээр нь би яваад очиход цагаан өнгийн кроун машинтай найзтайгаа цуг байсан. Намайг машин дотроос дуудахаар нь ганцаараа яваад очиход А найзтайгаа машинаас бууж ирээд А над руу орилоод гараа даллахаар нь би айсандаа болоод гараа тал атгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь зөрүүлж миний нүүр рүү  нэг удаа гараараа цохисон. Тэгээд Аын хамарнаас цус гараад хамт явсан найз нь орилоод намайг зодох гэж дайрахаар нь би зугатсан тэр үед манай найз Дорждэрэм ирж намайг зодох гэсэн залууг хориглож зогсоосон. Дахиад А ирж нүүррүү хоёр удаа гараараа цохисон. /хх-ийн 37/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.А мөрдөн байцаалтанд: Би Билэг дээд сургуулийн эрх зүйн ангийн 3 дугаар курст суралцдаг байсан ба хичээл эхлээд манай сургуулийн спорт тэмцээн эхэлж байсан. Манай ангийн хүүхдүүд сагсны өмсгөл авна гэж ярьсан байсан юм тухайн үед намайг сагсны тэмцээнд бэлтгэл хийх гэж хэд хэдэн удаа дуудсан боловч би ажил хийгээд очиж чадаагүй. Тэгээд хүүхдүүдийг 20.000 төгрөгний өмсгөл авна гэхээр нь би 10.000 төгрөг байна гэж хэлсэн тэгтэл уурлаад байсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Хминий фэйсбүүк хаягаар “Чи ямар хариуцлагагүй юм бэ, мөнгөө хураалгаачээ гэсэн захиа бичсэн байхаар нь эргүүлээд чи одоо хаашаа юм бэ яагаад хүн загнаад байгаа юм утсаныхаа дугаарыг өг гэсэн хариу явуулсан. Тэгтэл Хэргүүлээд надад өөрийнхөө эзэмшдэг 94930723 гэсэн утасны дугаараа өгөхөөр нь би залгаад “Чи одоо яасан гээд байгаа юм бэ чи намайг загнадаг хэн юм бэ” гэхэд Хчи өөрөө загнуулах юмаа хийгээд байгаа биз дээ гэж хэлээд намайг 2-лаа уулзъя гэхээр нь би тэгье гээд гэрийнхээ хажуу талын Намуун хотхонд дуудахад очих боломжгүй харин чи хороололын Говь цогцолборын хажууд хүрээд ир гэж хэлсэн Тэгэхээр нь би яваад очье гэж хэлээд найз Энэрэл руу яриад хороолол руу Говь цогцолборын хашаанд очоод би хүрээд ирлээ гэхэд Дорждэрэм гэх манай ангийн хүүхэдтэй хамт Ххүрээд ирсэн. Би машинаас буугаад Хдээр очоод чи яасан яасан гээд байгаан хөгшөөн гэж хэлтэл Хминий хамар руу гараа атгаад цохихоор нь би Хүслэнг зөрүүлээд эрүү рүү нь гараа атгаж 1 цохиод гэдэс рүү нь нэг удаа жийж өшиглөсөн. Тэгээд бид хоёр барилцаж зууралдаад цохилцож байсан. Тэгтэл Энэрэл намайг салгаж аваад намайг өмөөрч Хүслэнг хөөхөд Хзугтаасан. Тэгээд Энэрэл хэдүүлээ ингэж байхаар цагдаа дээр очиж учраа олъё гээд цагдаа дээр ирж гомдол гаргаж өгсөн /хх-ийн 39/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Г.Хүслэнгийн сургуулийн тодорхойлолт /хх-ийн 41/, оюутны зан байдлын тодорхойлолт /хх-ийн 42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/,  

Б.Аын зан байдлын тодорхойлолт /хх-ийн 48/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 75/, /эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Б.А, Г.Хнар 2018 оны 10 дугаар сарын 12-нд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Говь” сауны хашаан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож Б.А нь Г.Хүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Г.Хнь Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Аын“...Хминий хамар руу гараа атгаж байгаад 2-3 цохихоор нь би Хүслэнг зөрүүлээд цохисон...” /хх-ийн 10/, хохирогч  Г.Хүслэнгийн “...А зөрүүлээд гараараа миний нүүрэн тус газарт нэг цохисон...” /хх-ийн 15-16/, гэрч Н.Энэрэлийн“...тэр залуу эхлээд Аын хамар руу нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Түүнээс болоод Аын хамар нь хавдаж цус гараад байсан бас шүд нь эмтэрсэн...” /хх-ийн 19/, гэрч А.Дорждэрэмийн“...Хрүү А орилоод дайраад байхаар нь Хтүрүүлээд Аыг нэг цохисон. Тэр 2 сүртэй зодолдсон зүйл болоогүй. Бие биенийгээ ганц, хоёр цохисон...” /хх-ийн 22/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12348 дугаартай дүгнэлт / хх-ийн 28/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12358 дугаартай дүгнэлт / хх-ийн 34 / зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.А, Г.Хнарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.А, Г.Хнар нь харилцан бие биедээ хохирогч, шүүгдэгч байх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А, Г.Хнар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “Б.А, Г.Хнар сайн дураараа хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтүүд, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Б.А, Г.Хнарт танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.