Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 4 дүгээр баг ******* дугаар тоотод оршин суугч ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.

ОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 1982-1983 онуудад Тулга багийн малчин, аж ахуйн нярав, 1983-1985 онуудад Хүрмэн сумын дунд сургуульд галч, 1985-1987 онуудад нэгдлийн туслах үйлдвэрийн барилгачин, ногоочин 1987-1990 онуудад нэгдлийн Тулга багийн эмчилгээ тэжээлийн цэгийн боловсруулагч, багийн аж ахуйн няраваар тус тус ажиллан улсад нийт 31 жил ажилласан. Миний тэтгэвэр тогтоолгох жилд орох 1982-1990 онуудад ажилллаж байсан хөдөлмөрийн дэвтэрийн бичилтийг нэгдэлийн гишүүний дэвтэр дээр бичигдсэн учраас ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний биеийн Хүрмэн суманд 1982.07.15-1982.10.15 хүртэл Тулга багийн малчин, 1982.10.15-1983.11.15 хүртэл Тулга багийн аж ахуйн нярав, 1983.11.23-1985.08.20 хүртэл Хүрмэн сумын дунд сургуульд галч, 1985.08.20-1987.05.04 хүртэл Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрийн барилгачин, 1987.05.04-1987.11.01 хүртэл Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрийн ногоочин, 1987.11.01-1989.01.01 хүртэл Тулга багийн эмчилгээ тэжээлийн цэгийн боловсруулагч, 1989.01.01-1990.07.30 хүртэл Тулга багийн аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* миний Хүрмэн суманд 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Тулга багийн малчин, 1982 огы 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Тулга багийн аж ахуйн няраваар ажиллаж байсан болохыг мэдэх *******, *******, 1983-1987 онуудад Хүрмэн сумын дунд сургуульд гарлчаар ажиллаж байсныг нотлох Т., С., 1985-1990 онуудад Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах үйлдвэрт барилгачин, ногоочин, Тулга багийн эмчилгээ, тэжээлийн цэгийн боловсруулагч, Тулга багийн аж ахуйн няраваар ажиллаж байсныг мэдэх *******, нараас асууж тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна   гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар бичсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* 1982-1983 онуудад Тулга багт малчин, аж ахуйн нярав, 1983-1985 онуудад Хүрмэн сумын дунд сургуульд галч, 1985-1987 онуудад нэгдлийн туслах үйлдвэрт барилгачин, ногоочин, 1987-1990 онуудад нэгдлийн Тулга багт эмчилгээ тэжээлийн цэгийн боловсруулагч, багийн аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан болох нь:

1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 459 дугаартай архивын лавлагаанд: ******* нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Тулга бригадад 1982-1982.10 онуудад малчин, Тулга бригадад 1982.10-1983.11 онуудад  аж ахуй, Хүрмэн сумын сургуульд 1983.11-1985.05 онуудад уурын зуухны качегар, Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985.08-1989.01 онуудад барилгачин, ногоочин, ЭТЦэгийн санитарч, 1989.01-1990 онуудад Тулга бригадад малчнаар тус тус ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1982 оны 10-р сард 125 төгрөг, 11,12-р сард 500 төгрөг, 1983 оны 4-р сард 1983 төгрөг, 6-р сард 250 төгрөг, 7-р сард 250 төгрөг, 8-р сард 250 төгрөг, 9-р сард 38 төгрөг, 10-р сард 250 төгрөг, 11-р сард 125 төгрөг, 1984 оны 1-р сард 370 төгрөг, 2-р сард 354 төгрөг, 3-р сард 145 төгрөг, 10-р сард 71 төгрөг, 1985 оны 1-р сард 637 төгрөг, 2-р сард 104 төгрөг, 3-р сард 377 төгрөг, 4-р сард 133 төгрөг, 1986 оны 1-р сард 20 төгрөг, 3-р сард 129 төгрөг, 5-р сард 27 төгрөг, 6-р сард 102хо 1326, 8-р сард 60 төгрөг, 9-р сард 486 төгрөг, 1987 оны 4-р сард 282 төгрөг, 11-р сард 150 төгрөг, 12-р сард 150 төгрөг, 1988 оны 1, 2-р сард 300 төгрөг, 3-р сард 150 төгрөг, 4-р сард 150 төгрөг, 5-р сард 150 төгрөг, 6-р сард 150 төгрөг, 7-р сард 150 төгрөг, 8-р сард 150 төгрөг, 9-р сард 150 төгрөг, 11,12-р сард 300 төгрөг, 1989 оны 2-р сард 275 төгрөг, 3-р сард 300 төгрөг, 4-р сард 300 төгрөг, 6-р сард 300 төгрөг, 7-р сард 300 төгрөг, 8-р сард 600 төгрөг, 1990 оны 3-р сард 250 төгрөг, 4-р сард 250 төгрөг, 5-р сард 500 төгрөг, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатрын зам нэгдлийн даргын 982 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай “цэргээс халагдаж ирсэн залуучуудыг ажилд хуваарилах тухай” ...******* Тулга бригадад..., Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатрын зам нэгдлийн даргыг 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай “зарим хүмүүсийг ажилд томилох ба чөлөөлөх тухай” ...*******г Тулга бригадад аж ахуйгаар томилсугай... тушаал, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатрын зам нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай “Тулга бригадын аж ахуйн тухай” ...*******г 8 жилийн дунд сургуульд шилжүүлсүгэй... тушаал, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын дунд суруулийн захирлын 1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “галлагч авч асжиллуулах тухай” ...*******г галлагчаар авч ажиллуулсугай.. тушаал, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатрын зам нэгдлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн  21 дугаартай “1985 онд цэрэг сургуулиас ирэгсэдийг ажилд томилох тухай” ...******* нарыг нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар... тушаал, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатрын зам нэгдлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай “*******г ажилд томилох тухай” ...*******г ногоочноор.. тушаал, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатрын зам нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 72 дугаартай “зарим хүмүүсийг ажилд томилох тухай” ...*******г ЭТЦ-ийн боловсруулагчаар... тушаал, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатрын зам нэгдлийн даргын 1989 оны  01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” ...*******г Тулга бригадын аж ахуйгаар... тушаал, гэрч З., Б., Т. , С. нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан Т., С., З., Б. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд *******г 1982-1983 онуудад Тулга багт малчин, аж ахуйн нярав, 1983-1985 онуудад Хүрмэн сумын дунд сургуульд галч, 1985-1987 онуудад нэгдлийн туслах үйлдвэрт барилгачин, ногоочин, 1987-1990 онуудад нэгдлийн Тулга багт эмчилгээ тэжээлийн цэгийн боловсруулагч, багийн аж ахуйн няраваар тус тус ажилласан гэж үзсэн болно. Нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын  ******* 1982-1983 онуудад Тулга багт малчин, аж ахуйн нярав, 1983-1985 онуудад Хүрмэн сумын дунд сургуульд галч, 1985-1987 онуудад нэгдлийн туслах үйлдвэрт барилгачин, ногоочин, 1987-1990 онуудад нэгдлийн Тулга багт эмчилгээ тэжээлийн цэгийн боловсруулагч, багийн аж ахуйн няраваар тус тус  ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР