Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 294

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн хөтлөн,

улсын яллагч Б.Батсайхан

шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Д.Б холбогдох эрүүгийн  1905001180081 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Бнь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 14 тоотод хамт амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүүгийнхээ эхнэр Н.Азжаргалд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Амөрдөн байцаалтанд “...2018 оны 12 дугаар сарын 30-ны 11 цагийн үед би нөхөр 2 хүүхэд болон хадам ах Батбаяр эхнэр хүүхдийн хамт бүгдээрээ Баянгол дүүргийн 5 дугаар хороо 45 дугаар байр 14 тоотод гэртээ байсан. Манай нөхөр Баярнэмэх ах Батбаяртайгаа хэрэлдсэн. Байрны урсгал зардлын мөнгөний талаар ярилцаж байгаад маргалдаад байсан. Тэр үед миний нэрийг хэлээд байсан. Тэгэхээр нь би очоод хэлэх юм байвал надад хэл гэхэд Батбаяр чи цаашаа зайл бид хоёр ярьж байна гэсэн. Би Баярнэмэхээс юу болоод байгаа юм гээд асуухад Батбаяр чи над руу ярвайдаг хэн бэ наад ярвайж байгааг тэгшлээд өгнө шүү битгий давраад байгаарай гөлөгнүүдээ гэсэн. Би буцаад өрөөндөө 2 хүүхэд дээрээ очсон.  Тэгтэл хойноос хоолны жижиг сав шидээд тэр нь хаалга оносон. Би өрөөндөө хүүхдүүдтэйгээ байсан. Батбаяр, Баярнэмэх хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Намайг янхан гөлөг гээд хэлээд байхаар нь би өрөөнөөс гараад Батбаяр руу очоод хэрэлдсэн. Тэгтэл миний нуруу руу Батбаяр өшиглөсөн. Би буцаад өрөөндөө орсон. Батбаяр эхнэр хүүхэдтэйгээ өрөөндөө би хүүхдүүдтэйгээ өрөөндөө байсан. Гэрийн гадна хаалга дуугараад байхаар нь би Батбаярыг гараад явсан гэж бодсон. Манай хоёр хүүхэд тоглоом нэхээд байхаар нь хажуу өрөө рүү орсон чинь Батбаяр яваагүй байсан. Батбаяр намайг гарахаар өрөөнд ор гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь үгэнд ороогүй шууд өрөөнд нь орсон. Батбаяр намайг өшиглөөд миний зүүн нүдний доор хацар хэсэг нэг удаа гараараа цохихоор нь би буцаагаад Батбаярыг маажсан. Батбаяр өмнө нь утсаар хэл амаар доромжлоод байдаг байсан. Тэрнээс цохиж зодож байгаагүй. Анх удаа надад гар хүрсэн. Батбаяр дүү Баярнэмэхээ байнга загнадаг гарч хүрч байгаагүй. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 919 дугаартай дүгнэлтэнд: Н.Аын биед тархи доргилт, зүүн хацарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн шуу, баруун чихний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл ь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 986 дугаартай дүгнэлтэнд: Д.Б биед хамрын нуруу, баруун хөмсөг, хацрын зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 21/,

 

Гэрчээр Д.Бмөрдөн байцаалтанд: Тухайн өдөр би дүүтэйгээ хэрэлдэж байхад дүүгийн эхнэр Адундуур орж ирсэн. Тэгээд би чамаагүй гэж хэлсэн. Ауурлаад буцаад эргээд явахаар нь сав шидээд хаалга оносон. Тэгээд би өрөөндөө байхад Аорж ирээд  хэрүүл хийхээр нь гараач гээд  нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр эргээд миний нүүр цээжийг маажсан. Баярнэмэх Мөнхзул хоёр боль гээд салгасан. Би өөрөө тэр байрыг дүү Баярнэмэхийн нэр дээр авч өгсөн. Би Солонгос улсад ажиллаж байхдаа мөнгөө явуулаад байр авсан. Би хөдөөнөөс ирэхээрээ дүү Баярнэмэхийн гэрт байдаг би тэгж удаан хугацаанд хотод байдаггүй. /хх-ийн 7/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Д.Бмөрдөн байцаалтанд “...бэр дүү А нь намайг үл тоож урдаас хэрэлдсэн тэрнээс болж таарамжгүй маргаан үүсэж би өрөөндөө байхад Аороод ирсэн тэгэхээр нь би одоо гарна намайг гарахаар орчих гэж хэлэхгүй урдаас би яахаа мэдэж байна гээд миний уур хүрсэн байсан тэгээд хөлөө жийсэн тэгтэл миний нүүрийг маажсан тэгэхээр нь би нүүр рүү нь нэг удаа цохисон” /хх-ийн 39/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Б нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 26/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 27/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Д.Бнь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 14 тоотод хамт амьдарч байгаа өөрийн төрсөн дүү Д.Баярнэмэхтэй маргалдаж улмаар түүний  эхнэр Н.Азжаргалд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.А “...Батбаяр намайг өшиглөөд миний зүүн нүдний доор хацар хэсэг нэг удаа гараараа цохихоор нь би буцаагаад Батбаярыг маажсан...” /хх-ийн 13/ гэх мэдүүлэг болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 919 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 986 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хуулиар хүлээгээгүй Д.Б”... би нүүр рүү нь нэг удаа цохисон./хх-ийн 39/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.  

 

Д.Бнь Н.А бие махбодид халдсан үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Шүүгдэгч Д.Б дээрхи үйлдлийн улмаас хохирогч Н.А эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 919 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

Д.Бнь гэр бүлийн хамт, түүний төрсөн дүү Д.Баярнэмэх гэр бүлийн хамтаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 14 тоотод амьдардаг байх ба Н.Ань Д.Б төрсөн дүү Д.Баярнэмэхийн эхнэр болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж заасан байна.

Улсын яллагчаас Д.Б“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Д.Б“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.БГэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хохирогч Н.Ахохиролтой холбоотой нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүйг үндэслэн Д.Ббусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх, Д.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой  гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Бэнэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.