Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 240/2016/00393/и |
Дугаар | 374 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг ******* гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* минй бие *******тэй 1997 онд танилцан улмаар 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү ******* мэндэлж, 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ******* мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд ******* 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ингээд хүү , нарт тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироод байна. Иймд ******* миний биеийг *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овогт ******* миний биеийг Ёндон овогтой Дарьсүрэнтэй хамтын амьдралтай байсныг гэрчлүүлж , нараас асууж тодруулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* овогт ******* нь Өөдөс овогт тэй 1997 онд танилцаж 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү *******, 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү ******* нарыг төрүүлэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч , нарын мэдүүлэг, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрч , нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлэв. Гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь тэдний өөрсдийн биеэр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгснийг гэрчлэх баримтууд болно.
Гэрч , нар нь нэхэмжлэгчийг *******тэй хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд хүү *******, ******* нар төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрүүтэй биш байгаа байдал, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ы иргэний үнэмлэхийн хуулбарт эцэг ******* гэж бичигдсэн байх бөгөөд эдгээр нотлох баримт нь дамжмал байдлаар *******, ******* нарын хамт амьдарсаныг нотолж байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* нь Өөдөс овогт тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР