Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг  Ноён сум ******* баг ******* багт оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/,

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дүгээр сарын 21-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Хонгорын гол” хоршоололд 1984 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 он хүртэл барилгачины ажил хийж улсад 10-н жил ажилласан. Одоо группэд орох эмчийн магадлагаа гарсан тул миний 1984 оноос 1990 он хүртэлх онуудад ажилллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд оруулж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1984 оноос 1990 он хүртэлх “Хонгорын гол “ хоршоололд барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогт ******* миний ажилласан жил тогтоолгоход гэрч болох *******, ******* нарыг асууж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:     гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* 1984 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл “Хонгорын гол “ хоршоололд барилгачнаар ажиллаж байсан болох нь:

Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршоололын даргын 1958 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Сумын намын үүрийн бүх гишүүдийн хурлын 9 дүгээр тогтоолыг биелүүлэх арга хэмжээний тухай” ...хадлан хадах жагсаалтны 5 дугаарт *******... 38 тоот тушаалын хавсралт, Өмнөговь аймаг Хонгорын гол хоршоололын даргын 1985 оны 1******* сарын 02-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” ...28. ******* блокын нормчин үндсэн амралт 15, нэмэгдэл амралт 7, бүгд амралтын хоног 22, мөнгөө аваагүй, амраагүй... 52 тоот тушаалын хавсралт, Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршоололын даргын 1984 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “цэргээс халагдагсадыг ажилд хуваарилах тухай” ...*******ийг 9 дүгээр сарын 06-ны өдрөөс нормчноор... 44 тоот тушаал, Өмнөговь аймаг нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын даргын 1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” ...10 дугаар сард амрах хүмүүсийн нэрсийн жагсаалт 11. ******* амрах хоног 22, бүх хоног 22... 56 тоот тушаалын хавсралт, Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршооллын даргын 1985 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “мал аж ахуйд туслах группүүдийг томилох тухай” ...Аюурын суурьт 9. *******... 2 тоот тушаалын хавсралт, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 356 тоот лавлагаанд: ******* нь Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршоололд 1984-1990 онуудад блокны үйлдвэрт барилгачнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1984 оны 09 дүгээр сард 194 төгрөг, 10 дугаар сард 194 төгрөг, 11-1******* сард 886 төгрөг, 1985 онд цалингийн цэс бүрдэл дутуу, нэр гараагүй, 1986 оны 01 дүгээр сард 74 төгрөг, 02,03 дугаар саруудад тус тус  171, 172 төгрөг, 04 дүгээр сард 281 төгрөг, 05 дугаар сард 205 төгрөг, 06 дугаар сард 445 төгрөг, 07 дугаар сард 233 төгрөг, 08 дугаар сард 619 төгрөг, 09 дүгээр сард 522 төгрөг, 11-1******* сард 391 төгрөг, 1987 онд цалингийн цэс бүрдэл дутуу, нэр гараагүй, 1988 оны 03 дугаар сард 309 төгрөг, 05 дугаар сард 2853 төгрөг, 06 дугаар сард 100 төгрөг, 10 дугаар сард 20 төгрөг, 11 дүгээр сард 6 төгрөг, 1******* сард 1 төгрөг, 1989 онд цалингийн баримт байхгүй, 1990 оны 05 дугаар сард 19 төгрөг, 06 дугаар сард 598 төгрөг, 10 дугаар сард 79 төгрөг, гэрч *******гийн Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  514 тоот архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршооллын даргын 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” ...*******г нормчноор...36 тоот тушаал, нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын даргын 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” ...14, ******* үндсэн хоног 15, нэмэгдэл хоног 7, бүгд 22... 20 тоот тушаалын хавсралт, Өмнөговь аймаг нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын даргын 1988 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “ажилд томилох тухай” ...*******г блок цехийн нормчноор... 84 тоот тушаал, Өмнөговь аймаг нэгдэл дундын Хонгорын гол хоршооллын даргын 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Аахүүд арга хэмжээ авах тухай” 49 тоот тушаал, гэрч *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******гээс гэрчийн мэдүүлэг авсан ба энэ хүн нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад ажиллаж байсан болох нь түүний цалингийн лавлагаа, тушаалуудаар нотлогдож байх бөгөөд гэрч нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Иймд *******ийг 1984 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл “Хонгорын гол“ хоршоололд барилгачнаар ажилласан гэж үзсэн болно. Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт  ******* 1984 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл “Хонгорын гол“ хоршоололд барилгачнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

 

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР