Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 273

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч Н.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Н.Ахолбогдох эрүүгийн 1905006600266 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.А2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 68 дугаар байрны 16 тоотод иргэн Г.Далх-Очиртой маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ашүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн 830.000 төгрөг төлсөн гэв.

 

 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Дмөрдөн байцаалтанд: Би эхнэр Нинжингийн хамт төрсөн өдөр тэмдэглэж байгаад эхнэрийн эгч Номуны гэрт Нинжингийн хамт очсон. Тэгээд 02 цагийн үед Нинжин бид 2 уг гэрээс гарах гээд байж байтал Номуны нөхөр гэх үл таних залуу гэртээ орж ирээд айлд гуталтайгаа орж ирлээ гэхээр нь би одоо угаасаа гарах гэж байна гэсэн чинь өмнөөс тулж ирэхээр нь би өөдөөс нь боссон тэгсэн чинь үгийн зөрүүгүй шууд гараа руу нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлж цохиод бид 2 зодолдсон. Би гал тогооных нь текны ард зогсож байхад нөгөө үл таних залуу гартаа урт төмөр бариад над руу далайхаар нь би тэгвэл хутга авлаа гээд текэн дээ байсан хутга гартаа барьсан тэгсэн чинь нөгөө залуу гэрээс гараад гүйсэн. Тэгэхээр нь би дүү болох Энхбат, Төвшинсанаа, Билэгсайхан нар руу залгаад би хүнтэй маргалдчихлаа нөгөө хүн хүмүүс дуудах гээд гараад гүйчихлээ хүрээд ир гэсэн. Тэгсэн удалгүй хаалга тогшоод нөгөө Номуны найз залуу үл таних 3 залуутай орж ирээд нэг нь намайг учир зүггүй балбасан намайг балбасан залуу нь Номуны найз залуу байсан. Нөгөө 3 залуучууд нь намайг цохиогүй санагдаж байна. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Уламбаяр мөрдөн байцаалтанд: Тухайн өдөр найз Мөнх-Эрдэнийн төрсөн өдөр болоод бид нар “Симфил” лоонжид төрсөн өдөр тэмдэглэж 1 шил жентилмэн гэх нэртэй виски уугаад тэндээсээ баар орох гэсэн боловч хүн ихтэй байсан. Тэгээд 25 дугаар эмийн сангийн хажууд Улаанбаатар паласийн дотор байдаг “Коко банана”  бааранд ирээд орох гэтэл бас хүн ихтэй байсан тэгэхээр нь бид нар харихаар болсон. Тэгээд би Буяндэлгэр гэх найзтайгаа их дэлгүүрийн “Шөлөндөө”  хоолны газар ороод хоол захиалаад байж байсан чинь манай найз Анад руу залгаад би хүнд хутгалуулчихлаа гэрийнхээ гадаа байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Буяндэлгэртэй цуг гэрийнх нь гадаа очиход Адээгүүрээ нүцгэн байсан. Тэгээд бид 3 дотогшоо гэр рүү нь ороход нэг үл таних залуу гартаа хутга барьчихсан сууж байсан. Тэгээд нэг эмэгтэй та нар зугатаа гэхэд нь би гэр рүү нь дайрч ороод нөгөө залуугийн гар руу нь өшиглөж хутгыг нь унагаагаад нөгөө залууг газар унагаасан. Тэр үед Анөгөө залууг нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь бид нөгөө барьсан хутгыг нь ширээн дээр очиж тавьсан. Тэгээд би А салгаад бид нар тэр гэрээс гарч явсан. Тэгээд бид нар Улаанбаатар их дэлгүүрийн орчим очоод салцгаасан Амашинтайгаа явсан. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Буяндэлгэр мөрдөн байцаалтанд: Тухайн өдөр Мөнх-Эрдэнэ найзын төрсөн өдөр болоод бид нар “Симфил” лоонжид орж тэмдэглэсэн. Тэгээд бид нар жентилмен гэх нэртэй виски хувааж уугаад тэндээсээ гараад Улаанбаатар паласын “Коко банана” бааранд орох гэтэл хүн ихтэй байсан тул болиод тэндээсээ гараад шууд харих болсон. Тэгээд би Уламбаярын хамт их дэлгүүрийн орчим байдаг “Шөлөндөө” хоолны газарт хоол идэх гээд байж байсан чинь Анад руу залгаад хүнд хутгалуулчихлаа гээд сандарсан байдалтай залгаж байсан. Тэгэхээр нь Уламбаяр бид 2 шууд гэр рүү нь явсан гэрийнх нь гадаа очиход Адээгүүрээ шалдан энэ тэндээ шалбарсан байсан. Тэгэхээр нь бид 3 гэр рүү нь орохоор болоод  орсон. Тэгээд Уламбаяр эхэлж ороод нөгөө залуутай ноцолдож байх үед Ауг залууг нүүр рүү нь гараараа цохиж байсан тэгэхээр нь би А татаж болиулаад хувцсыг нь өмсүүлээд гэрээс нь гарсан. Тэгээд Абид нар тус тусдаа харих гээд явцгаасан. Би тэр залууг цохиогүй. Ал тэр залуугийн нүүр рүү гараараа цохиод байсан.  /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1976 дугаартай дүгнэлтэнд: Г.Далх-Очирын биед зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун чихний дэлбэн, доод уруул, баруун бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн нүдний зовхи дээд уруул, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 18/

 

Сэжигтнээр Н.Амөрдөн байцаалтанд: Би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би найз Мөнх-Эрдэнийн төрсөн өдөр болоод найзуудын хамт “Ая лоовт” гэх пабад 6-лаа орсон. Уг пабад ороод бид 6 нэг шил 1 литрийн жентэлмен гэх нэртэй виски уугаад уг пабаас 03 цагийн үед гарсан. Тэгээд бид 6 хажууханд нь байрлах бааранд орох гэж байгаад болиод Улаанбаатар палас дотор байдаг  бааранд ороход хүн ихтэй байсан болохоор болиод шууд харихаар болоод бүгд гэр гэр рүүгээ явсан. Тэгээд би найз Дэлгэрхүүтэй цуг такси бариад би замдаа гэрийнхээ гадаа буугаад гэр рүүгээ орсон. Тэгээд би гэртээ орсон чинь манай эхнэрийн дүү Нинжин болон бас үл таних залуу байсан. Тэр үед манай дүү Ариука унтаж байсан.  Нинжингийн найз залуу гэх хүн гуталтайгаа сууж байхаар нь чи гутлаа тайл гэж хэлсэн тэгсэн чинь нөгөө залуу надаас Номуны найз залуу юм уу гэж асуухаар нь би чамд ямар хамаатай юм бэ чи наад гутлаа тайл гээд байгаа юм  бишүү гээд нөгөө үл таних залууг би толгой руу нь дагзадсан. Тэгээд би куртикээ тайлах гээд зогсож байсан чинь нөгөө үл таних залуу намайг татаж ирээд нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би зодолдож эхэлсэн. Тэгээд бид 2 бие биенийгээ цохилцоод байж байсан чинь нөгөө залуу хаанаас ч юм нэг хутга гаргаж ирээд надад тулгаад дээрээс цохиод байхаар нь Нинжин найз залуугаа надаас салгаад холдуулахаар нь би гарч зугатаасан. Тэгээд гадаа гараад найз Буяндэлгэр рүү залгаад хаана байна хүрээд ир би зодуулчихлаа гэсэн манай гэрт хутга барьчихсан нэг залуу байна гэсэн чинь за яваад очье гээд удалгүй Буяндэлгэр Уламбаяр нар ирэхээр нь би дагуулаад гэр рүүгээ орсон. Тэгээд хаалга тогшсон чинь хаалга онгойлгохгүй байсан тэгээд гэрийн хаалгыг тогшсоор байгаад Ариука гэх манай дүү хаалга онгойлгоод бид 3-ыг гэрт ороход зөрөөд гараад зугтаасан. Тэгээд бид нарыг ороход нөгөө үл таних залуу гартаа хутга барьчихсан сууж байсан. Тэгэхээр нь Уламбаяр очоод хутгыг нь өшиглөөд газар унагаасан тэр үед би очоод үл таних залууг нүүр рүү нь 2-3 удаа шанаадсан тэгээд нуруу руу нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд бид 3 гэрээс гараад би дүүгээ аваад найз Гансүхийнд очиж хоносон. Нинжин манай эхнэрийн дүү болохоор урд нь харж байсан харин найз залууг нь харж байгаагүй тухайн өдөр л харсан. Би тэр залууг гараараа нүүр толгой руу нь нилээн хэдэн удаа цохисон. Тэр залуу намайг бас л нүүр рүү цохиж байсан. /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.Анх-Эрдэнийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 28/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

 

Шүүгдэгч Н.Ань 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 68 дугаар байрны 16 тоотод иргэн Г.Далх-Очиртой маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Далх-Очирын“...би өөдөөс нь боссон тэгсэн чинь үгийн зөрүүгүй шууд гараараа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлж цохиод бид 2 зодолдсон. ...удалгүй хаалга тогшоод нөгөө Номуны найз залуу үл таних 3 залуутай орж ирээд нэг нь намайг учир зүггүй балбасан намайг балбасан залуу нь Номуны найз залуу байсан...” /хх-ийн 8/, гэрч Г.Уламбаярын“...би гэр рүү нь дайрч ороод нөгөө залуугийн гар руу нь өшиглөж хутгыг нь унагаагаад нөгөө залууг газар унагаасан тэр үед Анөгөө залууг нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон...” /хх-ийн 12/, гэрч М.Буяндэлгэрийн”...Уламбаяр эхэлж ороод нөгөө залуутай ноцолдож байх үед Ауг залууг нүүр рүү нь гараараа цохиж байсан...”/хх-ийн 14/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1976 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хуулиар хүлээгээгүй Н.Анх-Эрдэнийн: “... би очоод үл таних залууг нүүррүү 2-3 удаа шанаадсан тэгээд нуруу руу нь 2 удаа өшиглөсөн...” /хх-ийн 22/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Улсын яллагчаас Н.А “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Прокуророос Н.Ахолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Агэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Агэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Н.Атанилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.