Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 256

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд

хохирогч- шүүгдэгч С.Б

хохирогч-шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

1. С.Б.

2. А.Б нарт холбогдох эрүүгийн 1905007840275 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорын саналтайгаар 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.Б нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны  нутагт байрлах Гранд хилл зочид буудлын орчим хохирогч А.Быг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан,

А.Б нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны  нутагт байрлах Гранд хилл зочид буудлын орчим хохирогч С.Бийг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчээр С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд болсон явдлыг бүгдийг үнэн зөв ярьсан.  Б бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгчээр А.Б шүүхийн хэлэлцүүлэгт:  Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогчоор С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Надад Баас нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

Хохирогчоор А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

Хавтаст хэргээс

Хохирогчоор С.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би төвийн бүсэд их эмч Эрдэнэцэцэгийн хамт 83-23 УНИ улсын дугаартай Старикс машинтай ажил үүргээ гүйцэтгэж байхад 22 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо Модны 2-ын автобусны буудал орчим машинд хүн мөргүүлчихлээ гэсэн дуудпага аваад дуудлагийн дагуу 10 минутын дотор хэрэг болсон газар ирэхэд үл таних 20-30 орчим насны согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй хүн машинд шүргуүлэн унасан байдалтай хэвтчихсэн байж байсан. Тэгээд манай их эмч үзлэг хийгээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явах шаардлагатай юм байна гээд эмч бид 2 нөгөө согтуу залууг эхнэр гэх нэг эмэгтэйгийн хамт машиндаа суулгаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Авч явж байх үед буюу Гранд хилл зочид буудлын харалдаа явж байхад нөгөө согтуу залуу хойд хаалга онгойлгон үсэрч буусан. Буухаасаа өмнө нөгөө согтуу залуу би эмнэлэгт ороод байх шаардлага байхгүй буумаар байна гээд агсраад байсан. Тэгэхээр  нь би хурдаа сааруулаад явж байсан чинь машинаас үсэрч буусан. Тэгэхээр нь би машинаа зогсооход манай их эмч Эрдэнэцэцэг уг согтуу залуугийн хойноос гүйж очоод бариад авахаар нь би хойноос нь очоод чи муу дугуйны нөхөөс болох гээд байна уу пиздаа минь гэсэн чинь миний урдаас хараал хэлээд намайг болон эмчийг доромжлоод байсан тэгээд би гарнаас нь тавьсан чинь над руу хандан чи барахгүй шүү гээд намайг түлхэж унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд яаж байна чи гэсэн чинь өөдөөс ухас хийхээр нь би гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд орхиод явах гэтэл нөгөө согтуу залуу миний машины толийг гүйж ирээд цохиж хагалсан. Тэгээд би бууж очоод чи яаж байна гээд бид барилцаж аваад намайг тэр залуу гараараа нүүрэн тус газар нилээн олон удаа цохисон яг хэд цохисныг мэдэхгүй байна. Тэгж байгаад би нөгөө залуугаас салаад байж байтал нөгөө залуу явган хүний зам дээр байсан том том чулуунаас авч шидэх гээд байхаар нь би зайгаа бариад зугтаасан тэгж байтал цагдаа нар ирээд уг хүнийг гэмтлийн эмнэлэг рүү үзүүлчихээд цагдаагийн хэлтэс дээр ирээрээ гээд явуулсан намайг цагдаад өргөдөл гарга гээд цагдаад өргөдөл гаргасан. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчоор А.Б мөрдөн байцаалтанд: Би найз Мөнхзолбоогийн хамт орцонд архи ууж байгаад найз охин Баярмааг инээмсэглэл пабад байна гэхээр нь би найз Мөнхзолбоотой хамт очсон. Намайг очиход манай найз охин Мөнхзолбоогийн эхнэртэй хамт пиво уугаад сууж байсан. тэгээд би найз охинтойгоо ам зөрж маргалдаад би уурандаа уг пабаас гарч явсан. Тэгээд зам гарах гэж байгаад автобусанд шүргүүлж унасан удалгүй түргэний машин ирээд намайг болон манай найз охиныг авч түргэний машинд суулгаад явсан. Тэгээд би түргэний машинд сууж явж байгаад миний дотор муухай оргиод байхаар нь жолооч ахад бууя гэж хэлсэн чинь зогсохгүй байсан. тэгээд машин хурдаа сааруулаад яг зогсохын алдад би хойд хаалгийг нь онгойлгоод үсэрч буусан. Тэгсэн чинь нөгөө түргэний машины жолооч хойноос бууж ирээд над руу уурлаад миний нүүр рүү 3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлж гараараа 2-3 удаа цохисон тэгээд нэг мэдсэн чинь цагдаа ирчихсэн байсан.  /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Баярмаа мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед найз Нямкагийн /89891242/ хамт Модны 2-т байрлах инээмсэглэл пабад ороод юм яриад сэнгүр нэртэй пивоноос 3 шилийг ууж байтал гандаас манай найз залуу Б нэг найзтайгаа орж ирсэн. Тэгээд над руу пиво уулаа гэж уурлаад байхаар нь бид маргалдаж хэрэлдсэн. Тэгээд бид 2 пабаас гараад маргалдаж зогсож байснаа манай найз залуу Б надад уурлаад зам гараад гүйсэн тэгж гүйж байхдаа автобусанд шүргүүлээд газар унахаар нь би очоод түргэн тусламж дуудсан. Тэгээд түргэний эмч ирээд манай найз залууг болон намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд түргэний машинд сууж явж байгаад манай найз залуугийн дотор нь муухай оргиод байна гээд жолоочид хэлээд дараа нь зогсохгүй болохоор нь би бас жолоочид хандаж түр зогсож байгаачээ манай найз залуугийн дотор нь муухай оргиод байна гэсэн чинь нөгөө жолооч зогсохгүй яваад байсан. Тэр үед манай найз залуу Б хаалга руу дөхөхөд машины хурд саарч эхэлсэн тэгээд манай найз залуу Б машины ар талын хаалгийг онгойлгоод үсэрч буусан бөгөөд энэ үед би жолооч машинаасаа буугаад Б руу уурлаад чи дугуйны нөхөөс болох нь дутаа юу гээд шууд нүүрэн тус газар нь цохиж унагаасан тэгэхээр нь Б босож ирээд барилцаж аваад цохих шиг болсон. Тэгээд тэр 2 ноцолдоод байсан тэгэхээр нь би болиулах гээд тэр 2-ыг салгах гээд хичээсэн. Удалгүй цагдаа нар ирээд салцгаасан. Тэгээд би найз залуутайгаа гэмтэлийн эмнэлэг ороод шууд цагдаа дээр ирсэн./хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд дуудлагын эмч ажилтай Э.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтанд: Би төвийн бүсэд түргэний жолооч Бтэй хамт ээлжинд гарч байсан. Тэгээд 23 цагийн үед Модны 2-ын автобусны буудал дээр машинд хүн мөргүүллээ гэх дуудлага аваад уг дуудлаганд түргэн шуурхай очиход 25 орчим насны архи согтууруулах ундаа хэрэглэсэн, шар өнгийн царайтай, бараан өнгийн хувцастай залуу газар хэвтэж байхаар нь биед нь эрүүл мэндийн үзлэг хийгээд тэгээд түргэний машинд суулгаад Гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэн рүү авч явсан. Тэгээд Модны 2-ын голын замаар Гранд хилл зочид буудлын орчим түгжрэл дунд явж байхад хойно сууж байсан согтуу залуу цонх тогшоод бууя гэж байсан тэгснээ гэнэт хойд хаалга онгойлгоод үсрээд буучихсан. Тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө залууг бариад авсан. Тэгсэн чинь манай жолооч машинаасаа бууж ирээд нөгөө залууг бариад автал манай жолоочийг түлхэж унагаасан. Тэгсэн чинь манай жолооч босож ирээд нөгөө согтуу залууг нүүр рүү нэг удаа гараараа цохисон тэгсэн чинь нөгөө залуугийн хамарнаас нь цус гарсан, тэгээд нөгөө залуугийн найз охин нь гэх нэг эмэгтэй салгасан. Тэгээд Б жолооч бид 2 машиндаа суусан чинь нөгөө залуу хойноос ирээд машины толь хугалсан тэгсэн чинь Б жолооч машинаасаа буугаад хугарсан толио аваад хурааж байтал нөгөө согтуу залуу Б жолоочийг нүүр рүү гараараа нилээн олон удаа цохисон. Тэгээд би салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд арай хийж салгаад нөгөө залууг цааш нь болготол тэр залуу чулуу шидээд байсан тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө согтуу залууг авч яваад би жолооч Бтэй цуг цагдаагийн хэлтэс дээр очсон. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2164 дугаартай дүгнэлтэнд: С.Бийн биед баруун дээд үүдэн 3 дугаар шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, дээд уруулын дотор салстны цус хуралт, зөөлөн эдлийн няцрал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2449 дугаартай дүгнэлтэнд: А.Бы биед хамар ясны хугарал, хамрын нурууны баруун хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид  нөлөөлөхгүй. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр С.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой би эмч Эрдэнэцэцэгийн хамт төвийн бүсэд 103-ын түрэгний машинд үүрэг гүйцэтгэж байхад Модны 2-ын автобусны буудлын орчим машинд хүн дайрууллаа гэх дуудлагийн дагуу очиход баахан хүн тойроод зогсчихсон байсан бөгөөд очиж хартал 25 орчим насны саарал өнгийн куртиктэй нэгэн залуу газар хэвтэж байсан. тэгээд эмч үзлэгээ хийгээд дараа нь машинд суулгасан. Тэгээд эмч бид 2 гэмтлийн эмнэлэг рүү явж байхад араас цонх цохиод би эмнэлэг яваад байх шаарлага байхгүй, энд буумаар байна гээд агсам тавиад байсан би зогсох санаатай хурдаа багасгаад явж байтал гэнэт хойд хаалга онгойгоод нөгөө согтуу залуу машинаас гарч зугтаасан. Тэгээд манай эмч гүйж очиж бариад авахаар нь би машинаа байрлуулаад араас нь очиж нөгөө согтуу залууг бариад авсан чинь нөгөө залуу над руу агсраад байхаар нь би барьсан барьцаа тавьсан чинь намайг түлхэж газар унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд яаж байна гэсэн нөгөө залуу миний өөдөөс ухас хийхээр нь би цохих гэж байна гэж бодоод гараа урагш нь цохисон тэгсэн чинь уг согтуу залуугийн нүүрэн тус газар нь цохисон байсан тэгсэн чинь эмч болон нөгөө залуугийн найз охин 2 салгаад эмч бид 2 машиндаа суугаад явах гэтэл нөгөө залуу хойноос гүйж ирээд машины толь хугалж хаясан тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө залууг бариад автал намайг машин руу шахаж байгаад гараараа нилээн олон удаа цохисон. Тэгж байтал эмч нөгөө залуугийн найз охин нь салгасан тэгсэн чинь нөгөө согтуу залуу газраас чулуу аваад намайг цохичих гээд байхаар нь би зугтаасан тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө залууг авч явсан. Би хэрүүл маргаан хийгээгүй. Эхлээд машинаас үсэрч буусан тэгэхээр нь би бариад авсан тэгсэн чинь намайг газар түлхэж унагаасан тэгэхээр нь босож ирээд нөгөө залууг цохих гэж бодож байна гэж бодоод гараараа нэг удаа нүүр рүү цохисон. /хх-ийн 31/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр А.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой би найз Мөнхзолбоогийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 11 дүгээр байрны орцонд 1 шил Экс нэртэй 0,5л хэмжээтэй архи уугаад байж байхад найз охин Баярмаа Модны 2-ын инээмсэглэл гэх пабад байгаа гэхээр нь би яваад очсон. Намайг очиход манай найз Мөнхзолбоогийн эхнэртэй хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд би найз охин Баярмаад пиво уулаа гэж уурласан. Тэгтэл өөдөөс хэрэлдээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад гараад явсан. Тэгээд машин замаар гарах гэж байгаад автобусанд шүргүүлэн унасан. Тэгээд газар хэвтэж байсан чинь түргэн тусламжийн машин ирсэн намайг эмч нь үзэж байгаад авч явхаар болсон. Тэгээд түргэний машинд сууж явж байтал миний тодор муухай оргиод байхаар нь би бууя гэж хэлсэн чинь зогсохгүй байхаар нь би машины хойд баруун талын хаалгыг онгойлготол машины жолооч хурдаа сааруулсан тэгхээр нь би машинаас нь буугаад газар унасан. Тэгээд удалгүй жолооч гарч ирээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон тэгхээр нь би барилцаж аваад би уг жолооч ахын нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Намайг бас зөрүүлээд 2-3 удаа цохиж байсан. Тэгээд бид 2 салаад байж байсан чинь цагдаа нар ирсэн тэгээд намайг гэмтлийн эмнэлэгт үзүүлээд цагдаа дээр хүрээд ир гэхээр нь би ах эгчтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. /хх-ийн 32/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

С.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 53/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54, 55/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 57/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 58/

А.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 70/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 71/, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар А.Б нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын “Инээмсэглэл” паабад маргалдсаны улмаас гарч явахдаа Баянгол дүүргийн 17 дугаар хороо Модны 2-ын автобусны буудал орчим автомашинд шүргэгдэж 103-т дуудлага өгсөн,

Уг дуудлагын дагуу тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан түргэн тусламжийн жолооч С.Б, эмч Э.Эрдэнэцэцэг нар дуудлагаар ирж А.Быг түүний найз охин Б.Баярмаагийн хамтаар түргэн тусламжийн автомашиндаа суулгаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү явж байх замд А.Б нь “бууя хаалгаа онгойлго” гэх мэтээр зохисгүй үг хэллэг хэрэглэж тухайн автомашины хурд саарах агшинд түргэн тусламжийн автомашинаас өөрөө дураараа  бууж зугтаасан хэргийн үйл баримт  тогтоогдсон байна.

 

А.Бы зохисгүй энэ байдлаас шалтгаалж түргэн тусламжийн автомашины жолооч С.Б “дугуйны нөхөөс болох гээ юу” гэж А.Бтай маргалдсаны улмаас харилцан зодолдож А.Б нь С.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, С.Б нь А.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ.

 

Энэ байдал нь хохирогчоор С.Бийн”...тэр залуу гараараа нүүрэн тус газар нилээн олон удаа цохисон...” /хх-ийн 10/,  хохирогчоор А.Бы “...нөгөө түргэний машины жолооч хойноос бууж ирээд над руу уурлаад миний нүүр рүү 3 удаа гараараа цохисон...”  /хх-ийн 12/, гэрч Б.Баярмаагийн “...жолооч машинаасаа буугаад Б руу уурлаад чи дугуйны нөхөөс болох нь дутаа юу гээд шууд нүүрэн тус газар нь цохиж унагаасан тэгэхээр нь Б босож ирээд барилцаж аваад цохих шиг болсон...”/хх-ийн 14/, гэрч Э.Эрдэнэцэцэгийн”... манай жолооч машинаасаа бууж ирээд нөгөө залууг бариад автал манай жолоочийг түлхэж унагаасан тэгсэн чинь манай жолооч босож ирээд нөгөө согтуу залууг нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон тэгсэн чинь нөгөө залуугийн хамарнаас нь цус гарсан...нөгөө согтуу залуу Б жолоочийг нүүр рүү гараараа нилээн олон удаа цохисон...” /хх-ийн 21/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2164 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2449 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Б, А.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Б, А.Б нар нь харилцан бие биедээ хохирогч, шүүгдэгч байх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Б, А.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “С.Б, А.Б нар сайн дураараа хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтүүд, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун  тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг С.Бөд, дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох саналыг А.Бд танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Гэвч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шүүх шийдвэрлэх бөгөөд энэ гэмт хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан А.Бд оногдуулах ялыг прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх боломжгүй  гэж шүүх дүгнэлээ.

Харин С.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын саналын хүрээнд дөрвөн зуун  тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.