Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 347

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Далангийн 3 дугаар баг 31 дүгээр байрны 1-18 тоотод оршин суух ******* овогт *******  /регистрийн дугаар: *******/

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Миний бие ******* нь Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 01  дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн үеийн ажилд орсон тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 01 дүгээр сарын 01 гэж бичсэний улмаас хөдөлмөрийн дэвтрийн бичилт засвартай, мөн 1983 оны 07дугаар сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 8 жилийн сургуульд пионерийн ахлах удирдагчаар ажиллаж эхэлсэн байтал хөдөлмөрийн дэвтрийг 1984 онд нээсэн тул он зөрсөнийг гэрчлүүлэх зэрэг баримтын зөрчлийг үнэн зөвөөр тогтоож, баталгаажуулж өгнө үү. Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилласныг, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 8 жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажилд орсон тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт засвартай бичсэний улмаас ажилласан байдлаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1987 оны 01 дгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныс 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, Өмнөговь аймгийн Мандал- Овоо сумын 8 жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь:

 

Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 395 дугаартай лавлагаанд: ******* нь Өмнөговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд Нэгдэл дундын үйлдвэрийн эвлэлийн хорооны даргаар 1988-1990 онуудад ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1988 оны 4 болон 5 дугаар сард 800 төгрөг, 6 дугаар сард 1129 төгрөг, 7-8-9-10-11 дүгээр сард 660 төгрөг, 12 дугаар сард 511 төгрөг, 1989 оны 1 дүгээр сард 660 төгрөг, 2 дугаар сард 960 төгрөг, 3-4-5-6 дугаар сард 660 төгрөг, 7 дугаар сард 900 төгрөг, 8 дугаар сард 420 төгрөг, 9 дүгээр сард 480 төгрөг, 10 дугаар сард 1200 төгрөг, 11 дүгээр сард 300 төгрөг, 12 дугаар сард 1190 төгрөг, 1990 оны 1 дүгээр сард 715 төгрөг, 2-3 дугаар сард 742 төгрөг, 4-5 дугаар сард 717 төгрөг, 6 дугаар сард 715 төгрөг, 7 дугаар сард 390 төгрөг авч байсан, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн архивын тасгийн 454 дугаартай лавлагаанд: ******* нь Өмөнговь аймгийн 1984 онд Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны Мандал-Овоо сумын дунд сургуулийн пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1983 онд цалингийн баримт байхгүй, 1984 оны 04 дүгээр сард 621 төгрөг, 06 дугаар сард 1380 төгрөг, 08 дугаар сард 230 төгрөг, 09 дүгээр сард 550 төгрөг, 10, 11 дүгээр сард 324 төгрөг, 1985 онд цалингийн баримт байхгүй гэсэн лавлагаа, 1984 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 050061 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн ХЗЭвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний “Пионерийн ахлах удирдагч нарын цалингийн тухай” 17 дугаар тогтоолын хуулбар, хавсралт, 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Өмнөговь аймгийн ХЗЭвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний “ПАУ нарт ээлийн амралт олгох тухай” 32 дугаартай тогтоолын хуулбар, 1984 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Өмнөговь аймгийн ХЗЭвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний “орон тооны пионерийн ахлах удирдагч нарыг ажиллуулах тухай” 74 дугаартай тогтоолын хуулбар, хавсралт, 1984 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Өмнөговь аймгийн ХЗЭвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний “ээлийн амралтын хуваарь батлах тухай” 50 дугаартай тогтоолын хуулбар, хавсралт, иргэний үнэмлэхний хуулбар, 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *******ийг ******* болгон өөрчилсөн улсын бүртгэлийн №215 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, гэрч *******, , *******, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, гэрч нарын шүүхэд өгсөн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийг асуусан тухай тэмдэглэл зэргээр тус тус  нотлогдож байна.

Иймд *******г Өмнөговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дараар 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилласан, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 8 жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан гэж үзэж шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******,  *******, , нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Нэхэмжлэгч ******* нь өмнө нь ******* нэртэй байсан боловч овог нэрээ өөрчилсөн болох нь 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт  ******* нь Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 8 жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

 

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР