Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва,

хохирогч Д.Ц,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Т.М холбогдох эрүүгийн 1905000310160 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.М нь 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Рич” караокены гадаа Д.Цтай маргалдан зодож биед нь дух, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн хоншоор ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед ажлаа тараад явж байсан. Мөнхнаран манайд очно гээд би хүлээхэд гадаа хүйтэн байсан учраас пабад ороод суусан. Гэтэл манай эхнэр “хэзээ ирэх гэж байна” гээд утсаар ярихаар нь би “жаахан байж байгаад очлоо, Мөнхнарантай хамт очно” гэж хэлсэн. Гэтэл Ц над руу залгаад “юу хийж байна, хаана байна” гэхээр нь би “найз нь нэг газар сууж байна гэхдээ ингээд харилаа” гэж хэлсэн чинь хэсэг хугацааны дараа дахиж залгаад “найз нь яваад очих уу” гэхээр нь би “за тэг” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Ц манай эхнэртэй хамт ирсэн. Тэр үед эхнэр бид 2 хоорондоо маргаантай байсан учир эхнэр бид хоёр бага зэрэг муудалцсан. Тэгэхэд Ц манай эхнэрийн хажууд миний тухай болоод өнгөрсөн явдлын талаар яриад байхаар нь би уурлаад Цг нэг удаа алгадсан. Миний буруу үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна гэв.

 

Хохирогч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой 19 цаг өнгөрч байхад Жавзандулам над руу залгаад “манай нөхөр ирдэггүй ээ, ажлаасаа ирэх цаг нь болчихлоо, чи залгаад асуугаад өгөөч” гэсэн. Тэгээд би Мтэй ярьчихаад буцаад Жавзандулам руу залгаад танай нөхөр караокед ганцаараа байна гэнэ ямар нэгэн өөр дуу чимээ сонсогдохгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн “чи очих уу гээд дахиад яриад хэнтэй байгааг нь мэдээд өгөөч, сүүлийн үед өөр эмэгтэй хүнтэй яваад байх шиг байгаа юм” гэсэн. Тэгээд би Жавзандуламын нөхөр рүү нь дахиж залгаад “би яваад очих уу гэсэн чинь хүрээд ирэхгүй юу” гэхээр нь Жавзандуламд би “хүрээд ир гэж байна чи яваад очихгүй юу” гэтэл “хоёулаа хамт явъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “найз нь завгүй байна, хоолоо хийж байна. Надад унааны мөнгө байхгүй” гэхэд “чамаас өөр надад тус болох найз алга хамт явчих, чи такси бариад хүрээд ир тэгээд хоёулаа хамт очъё, М мөнгийг нь өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд хамт очсон таксины мөнгийг М өгсөн. М, Жавзандулам хоёр хоорондоо маргалдаад байхаар нь “та хоёрыг маргалдаад байх юм бол би явлаа” гэсэн чинь Жавзандулам “битгий яв, чамайг явчихвал би ганцаардана шүү дээ” гээд байхаар нь би яваагүй. Тэгээд дараагийн караоке орох болоод тэндээс гараад явж байтал хамт явж байсан охин нь намайг Мтэй хардаад “чи найзынхаа нөхөртэй явдаг биз дээ гээд байхаар нь чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь тэр охин намайг алгадсан. Чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь дахиад алгадаад чи Мтэй явалддаг чинь үнэн биз дээ, үнэнээ хэлээч, хэрвээ явалддаггүй байсан бол юу гэж ирэх юм бэ” гэсэн. Би Мөнх-Эрдэнийг чи Дулмаатай унтсан биз дээ, Жавзаа ч надад тэгж хэлсэн гэсэн чинь М намайг шууд татаад нүүр рүү цохисон. Жавзаа намайг тэгээд таксинд суулгаж өгсөн. Такситай явж байхад миний хамраас цус гараад шөнөжингөө гоожоод тогтохгүй байсан. Өглөө Жавзандулам, М хоёр руу залгасан чинь эхлээд утас нь холбогдохгүй байсан, дараа нь 10 цагийн үед дахиад залгаад Мтэй холбогдоод “чи миний хамар руу цохисноос болоод миний хамраас шөнжингөө цус гарч хонолоо” гэсэн чинь “би тэгсэн юм уу ерөөсөө санахгүй байна. Би ажилдаа явж байна. Эхнэрээсээ асуугаад эргээд яръя гэсэн. Тэгээд ярихгүй байхаар нь би дахиад залгасан чинь эхнэр нь аваад “чамайг зүгээр л алгадаа биз дээ тийм сүртэй цохиогүй” гээд байхаар нь би шууд цагдаад өргөдөл гаргасан.   Миний хацрын яс хугарч хонхойсон. Будахгүй бол мэдэгдээд байдаг, эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа болохоор гомдолтой байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Ц мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед Жавзандуламтай утсаар ярьсан. Тэгтэл Жавзандулам эргээд над руу яриад  манай нөхөр М утсаа авахгүй байна чи залгаад хаана байгааг нь мэдээд өгөөч” гэхээр нь би за гэж хэлээд М рүү залгахад эхлээд утсаа аваагүй дахин залгахад утсаа аваад найз нь ганцаараа Гандангийн орчимд караокед байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Жавзандулам руу яриад танай нөхөр М ганцаараа караокед байна гэнэ гэж хэлсэн. Жавзандулам над руу дахиж залгаад хэнтэй яг хаана байгааг нь асуугаад хэлээрэй гэхээр нь за гэсэн. Тэгээд Мтэй ярихад намайг такси бариад хүрээд  ир гэхээр нь Жавзандуламд хэлээд хамт очьё гэхээр нь би хамт очихоор болсон.  22 цаг өнгөрч байхад Жавзадулам бид хоёр Мөнх-Эрдэнийн байгаа газар очиход хамаатны ах нь Мөнхнаран гэдэг байхаа найз охины хамт байсан. М нилээд согтуу байсан. Жавандулам хамаатны ах Мөнхнаранд та Мөнх-Эрдэнийг яах гэж ийм их уулгасан юм бэ гээд байсан. М Жавзандуламыг гаръя гээд үүдэнд гараад чи ийм арчаагүй надад итгэхгүй байна гээд уурлаад өөрийн гар утсаа хана руу шидсэн. Тэгтэл Жавзандулам чи гар утас шидлээ мөнгөөр авдаг гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо маргалдсан. М Жавзандуламыг зайл гэж хэлээд ахтайгаа хамт орсон. Жавзандулам за явдаг ч юм уу гэж байгаад эргээд Мөнх-Эрдэнийн араас орсон. Бид бүгдээрээ караокед орох гээд ярилцаад гарцгааж Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Рич” караокед орсон. Караокед орох гээд явж байхдаа би Жавзандуламд найз нь ингээд явлаа та нар ах дүүсээрээ байгаа юм чинь надад эвгүй байна гэхэд Жавзандулам яах юм бэ надад хань болоод байж бай гэсэн. Тэгээд бүгдээрээ караокедоо орсон. Караокед нэг цаг суугаад гарах гэхэд М, ах нь, найз охин гурав нь түрүүлээд гараад явсан. Жавзандулам бид хоёр 00 орчихоод араас нь гарах гэхэд үүдний хаалгыг гаднаас дарчихсан цаанаа инээлдээд байсан. Хаалга онгойлго гаръя гээд Жавзандулам миний урд түрүүлээд гарсан би араас нь явж байхад М миний хүзүүгээр гараараа тэврээд авсан би зүгээр бай өвдөж байна гэхэд М инээгээд би Мөнх-Эрдэнийн гуянаас чимхээд гарыг нь тавиулсан. Тэгтэл Мөн-Эрдэнэ яаж байна аа гээд миний дух руу мөргөөд М Жавзандуламын араас шатаар гараад явсан. Намайг зогсож байхад хажууд Мөнх-Эрдэнийн ахынх нь найз охин намайг алгадаад чи яаж байгаа юм бэ гэхэд чи яаснаа мэдэж байна уу чи найзынхаа нөхөртэй явдаг биз дээ гэсэн. Би юу яриад байгаа юм гэхэд Мөнх-Эрдэнийн ах нь найз охиныхоо гарыг бариад авсан. Би М рүү чи надтай биш эхнэрийнхээ өөр найз хүүхэнтэй нь унтсан гээ биздээ танай эхнэр өөрөө надад хэлсэн шүү гэхэд М миний куртикны малгайнаас татсан тэгээд тавьсан. Би куртикны малгайгаа засаад эргээд харахад миний нүүр рүү нэг удаа цохисон. Жавзандулам хөөё боль чи гэхэд М, Жавзандулам руу харсан. Би яаая гэхэд ахынх нь найз охин чи битгий жүжиглээд бай гэсэн...би ганцаараа үлдэхэд М ирээд уучлаарай би уурандаа цохичихлоо гээд намайг тэвэрсэн. Миний дух зүүн нүд хөхөрсөн, хацар хавдсан. Хамарны хоншоорны яс хугарсан. Миний хамарнаас 2-3 өдөр цус гарч байгаад зүгээр болсон. Миний эмчилгээний мөнгө 4 ширхэг баримт байгаа нийт 160.400 төгрөг байгаа. Бариачаар толгойгоо 3 өдөр бариулсан 60000 төгрөг болсон. Толгойгоо бариулахад баримт байхгүй. Миний хамарны хоншоорыг жил дотроо хагалгаанд ороорой гэсэн. Тэгэхээр хамар чинь битүүрээд байна гэж хэлсэн. Би хоншоорны хагалгаанд нийгмийн даатгалаар бол 300.000 төгрөгөнд орно гэсэн. Хувиараа бол 800.000-1.000.000 төгрөг болно гэсэн. Хамарны хоншоорны ясны хугаралд хагалгаанд орох мөнгө надад байхгүй байгаа.  Эмчилгээ хийлгэвэл надад гомдол санал байхгүй. /хх-ийн 17-19/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Жавзандулам мөрдөн байцаалтанд: Би 18 цагт гэртээ ирээд хоолоо хийчихээд М рүү залгахад утсаа авахгүй байсан. Ц руу яриад М рүү залгаад хаана байгааг нь мэдээд өгөөч гэсэн. Тэгээд Ц мэдээд надад хэлээд би Цг хамт явъя гэхэд за гээд Ц манай гэрт такси барьж ирээд бид хоёр хамтдаа Мөнх-Эрдэнийн байгаа Гандангийн “ЭСӨ” пабад ирсэн. Мөнхнаран ах нэг танихгүй хүүхэнтэй сууж байсан би М рүү уурлаад Мөнхнаран ах хүүхэнтэй ирсэн байна чи хэлж ярихад яадаг юм гэхэд М уурлаад бид хоёр маргалдсан. М бид хоёр учраа олоод тэгээд цааш хорооллын “Рич” караокед орсон. Караокед бид дуулаад жоохон сууж байгаад гарцгаасан. Караокены үүдэнд гараад ирэхэд Ц, Мтэй маргалдсан. М рүү Ц чи эхнэртээ анхаарал тавьдаггүй, өөр хүүхэнтэй унтдаг биз дээ гээд маргалдсан. М Цгийн куртикны малгайнаас татаад гарч ирээд Цг нэг удаа алгадсан. /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Мөнхнаран мөрдөн байцаалтанд: М Гандангийн нэг пабад ганцаараа сууж байсан. Би М рүү орох гээд пабын гадаа очиход нэг хүүхэн таксинд явах уу гэхээр нь явна, эндээс хүн аваад гарна гэхэд тэр  хүүхэн миний араас дагаад ороод ирсэн. Би Мөнх-Эрдэнийг явъя гэхэд хүн ирж байгаа хүлээж бай гэсэн. Пабын гадаа таарсан хүүхэн Мөнх-Эрдэнийн ширээн дээр ирээд суучихсан. Тэр хүүхэн халамцуу байсан Мтэй пиво уусан. Би огт уугаагүй...Цг М цохихыг би хараагүй. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14253 дугаартай дүгнэлтэд: Д.Цгийн биед дух, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн хоншоор ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Т.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 31-ний орой 20 цагийн үед би ажлаа  тараад гэр рүүгээ явж байхад Мөнхнаран над руу яриад танайд очьё гэхээр нь би Гандан дээр хүлээж байя гээд Гандангийн “ЭСӨ” пабад ганцаараа суугаад Мөнхнаранг хүлээсэн. Манай эхнэр Жавзандулам утсаар залгаад хаана явна гэсэн би очиж явна гэж хэлсэн. Тэгтэл Ц утсаар над руу залгаад хаана байна гэхээр нь би Гандан дээр хүн хүлээгээд пабад сууж байна гэхэд найз нь яваад очих уу гэхээр нь тэг тэг гэсэн. Намайг Гандангийн пабад байхад Мөнхнаран найз охины хамт ирсэн. Бид гурав сууж байхад эхнэр найз Цтай хамт ирсэн. Бид 5-уулаа пиво ууцгаасан. Тэндээс 22 цагийн үед гараад Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байх “Рич” караокед орсон. Тэндээ дуу дуулаад пиво ууцгаасан. Караокеноос 00 цагийн үед гарсан. Гараад би эхнэртэйгээ маргасан. Ц ирээд над руу чи өмнө нь үерхэж байсан охинтойгоо унтдаг байсан биз дээ гэхээр нь би Цд миний амьдрал чамд хамаагүй гэж хэлэхэд Ц караоке руу яваад орсон. Тэгэхээр нь түүний араас куртикных нь малгайнаас татаад шанаа руу нь нэг удаа алгадаад авсан. Өөр юм болоогүй” /хх-ийн 31/ гэх мэдүүлэг, толгойн КТГ-ийн 120.000 төгрөгийн баримтын хуулбар /хх-ийн 21/, хохиролын баримтууд /хх-ийн 22/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Т.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Рич” караокены гадаа Д.Цтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Цгийн”...М миний куртикны малгайнаас татсан тэгээд тавьсан би куртикны малгайгаа засаад эргээд харахад миний нүүр рүү нэг удаа цохисон...”/хх-ийн 19/, гэрч М.Жавзандуламын”...М, Цгийн куртикны малгайнаас татаад гарч ирээд Цг нэг удаа алгадсан...” /хх-ийн 23/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14253 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/,  толгойн КТГ-ийн 120.000 төгрөгийн баримтын хуулбар /хх-ийн 21/, хохиролын баримтууд /хх-ийн 22/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй Т.М мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... Ц ирээд над руу чи өмнө нь үерхэж байсан охинтойгоо унтдаг байсан биз дээ гэхээр нь...түүний араас куртикных нь малгайнаас татаад шанаа руу нь нэг удаа алгадаад авсан...” /хх-ийн 31/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Прокуророос, Т.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Т.Мөнх-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  

маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохиролын тухайд хавтаст хэрэгт хохирогч Д.Цгаас гаргасан толгойн КТГ-ын 120.000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай тул Т.Мэс гаргуулж Д.Цд олгож, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Т.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.