Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Булган сум, ******* багт оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд иргэний үнэмлэх солигдох үед ******* үнэмлэх авсан. Энэ үнэмлэх, төрсний гэрчилгээнд миний нэр ******* гэж бичигдсэн болно. Гэтэл 1983 онд Булган сум дахь Говийн бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяа ноолуурын ямааны улсын үржлийн фермид ямаачин болж хөдөлмөрийн дэвтэр нээлгэхэд болон нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр авахад миний нэрийг *******аа гэж бичсэнээс болж одоо тэтгэвэр тогтоолгоход нэрийн зөрүү гарсан тул миний үндсэн нэр Д. ******* болох дээрх нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр ******* минийх мөн болохыг албан ёсоор нь үнэн зөв тогтоож өгч тусална уу гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие нь тэтгэвэрээ тогтоолгоход нэрийн зөрүү гарсан тул тухайн үед хамт ажиллаж байсан 2 хүнийг гэрчээр шүүхэд татах хүсэлтэй байна. ******* мөн болохыг ******* болон нараас асууж тогтоож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна   гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

        *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, №542 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 05 сарын 03-ний өдрийн Өмнөговь аймгийн Булган сумын 1-р багийн засаг даргын тус багийн иргэн үнэн болохыг тодорхойлсон №161 дугаартай тодорхойлолт, Өмнөговь Булган сум дахь говийн бүсний хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний нэгдсэн станцын захирлын 1983 оны 07 сарын 06-ны өдрийн 48 дугаартай *******ааг малчнаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, 1983 оны 12 сарын 10-ны өдөр олгосон №049930 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №068541 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, №427583 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, гэрч *******ийн 2016 оны 05 сарын 30-нд ирүүлсэн тодорхойлолт, *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, 7-р багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч гийн 2016 оны 05 сарын 30-нд ирүүлсэн тодорхойлолт, гийн иргэний үнэмлэхний хуулбар, Булган сумын засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

 

        Нэхэмжлэгч ******* 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог “*******аа” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэн нэр “*******” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд ******* нь хөдөлмөрийн дэвтэр, нийгтийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд *******ийн *******ын хөдөлмөрийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтрийн хуулбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувийг авч шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт, нийгтийн даатгалын дэвтэрт бичигдсэн *******аа гэх хөдөлмөрлөсөн түүх нь *******ын ажилласан талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан.    

Гэрч , нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Гэрчүүд нь нэхэмжлэгчийн нэрийг “*******” болох талаар мэдүүлдэг, ******* нь улсын үржлийн фермид ажиллаж байхдаа ******* хэмээх нэртэй байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

       Иймээс *******д 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны -ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтэр нь *******ын хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны -ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* мөн болохыг тогтоосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                                            

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.УГТАХБАЯР